31/03/2022
Австрали улс нь, амьдралын хэв маяг, дулаахан цаг агаар, өндөр цалин хөлс зэрэг үзүүлэлтээрээ амьдрахад хамгийн таатай орнуудын нэг бөгөөд олон орны залуучууд энэ улсад ирж, сурч амьдарч ажиллахыг хүсдэг.
Австрали улсад ирж байгаа Монголчуудын бараг 90% нь оюутны визээр ирж суралцаж байгаа хүмүүс байдаг.
Австрали улсын оюутны визний нэг онцлог нь гэр бүлээрээ ажиллаж, амьдрах боломж олгодог явдал юм. Ирсэн оюутнууд маань хэлний курсад 1-2 жил сураад коллеж, их сургуульд бас 1-2 жил сураад эсвэл төгсөгчийн хоёр жилийн виз авах, эсвэл төгсөгчийн виз авах боломжгүй хүмүүсийн хувьд гэр бүлийн хүн нь зөрж сурах байдлаар дунджаар 5-6 жил Австрали улсад амьдардаг. Цаашлаад, хугацаагүйгээр Австрали улсад үргэлжлүүлэн амьдрах эрх авах ч бүрэн боломжтой.
Дунд сургууль, их сургуулиа дөнгөж төгссөн, санхүүгийн хувьд найдвартай батлан даагчтай, буцах ирэх шалтгаанаа сайн харуулж чадах хүмүүст хэлний бэлтгэлийн виз гарах нь харьцангуй өндөр байдаг. Хэрэв та, 25-аас дээш насных бол мэдээж танд боломж байгаа, гэхдээ та заавал IELTS-ийн 5 ба түүнээс дээш авсан байх хэрэгтэй.
Оюутны виз мэдүүлэхийн тулд танд дараах зүйлсийг шаардлагатай.
–
– Их сургууль\ коллежээс илгээсэн урилга СоЕ(тухайн сургуулийн тавьсан шаардлагуудыг хангаж байвал танд урилгаа өгдөг)
– Их сургууль\ коллежээс илгээсэн таныг сургалтын төлбөрөө урьдчилан төлснийг гэрчлэх бичиг
– Эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан бичиг (Австрали улсын гадаад оюутны эрүүл мэндийн даатгал төлсөн бичиг)
– Визний зураг 3.5х4.5 хэмжээтэй
– Хүчинтэй гадаад паспорт
– Иргэний үнэмлэх
– Төрсний гэрчилгээ
– Ерөнхий боловсролын сургуулийн гэрчилгээ
– Их сургуулийн дипломийн хуулбар
– IELTS эсвэл РТЕ хэлний шалгалтын авсан онооны бичиг
– Ажлын газрын тодорхойлолт (ажил хийдэг бол)
– НДД сүүлийн 2 жил
– Банк тодорхойлолт (сүүлийн 6-12 сар)
– Бүх үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнүүд
– Компанитай бол, бүх гэрчилгээ болон татварын тодорхойлолт болон Компанийн орлого нотлох дансны хуулга
– Хэрвээ таныг батлан даах хэн нэгэн ойрын хамаатан садан, аав ээж байгаа бол тэдний бүх бичиг баримт гэх мэтчилэн энэ их бичиг баримтуудыг бүрдүүлдэг байна.