24/06/2026
💰 Татварын буцаалтаар юу нэхэмжилж болохоо мэдэхгүй байна уу?
Олон хүн татварын тайлангаа бөглөхдөө бүх зардлаа нэхэмжилж болно гэж боддог. Харин зарим нь нэхэмжилж болох байсан зардлаа бүрэн орхигдуулдаг.
ATO нь ажил мэргэжил, салбар бүрт зориулсан тусгай гарын авлага гаргасан байдаг. Эдгээр гарын авлагаас:
✅ Ямар орлого, нэмэгдэл (allowance)-ээ мэдүүлэх ёстой вэ?
✅ Ямар зардлыг оруулж болох вэ?
✅ Ямар зардлыг нэхэмжилж БОЛОХГҮЙ вэ?
✅ Ямар баримт хадгалах шаардлагатай вэ?
гэдгийг шалгах боломжтой.
📌 Ажлын зардал нэхэмжлэхэд мөрдөх 3 алтан дүрэм:
1️⃣ Та өөрийн мөнгөөр төлсөн байх ёстой бөгөөд ажил олгогчоос нөхөн төлүүлээгүй байх.
2️⃣ Зардал нь таны орлого олоход шууд холбоотой байх.
3️⃣ Зардал гаргаснаа нотлох баримт (ихэвчлэн нэхэмжлэх) хадгалсан байх.
📩 Өөрийн ажил мэргэжилд ямар зардал нэхэмжилж болохыг мэдэхийг хүсвэл коммент дээр ажлаа бичээрэй. Би танд тохирох ATO-ийн гарын авлагыг хуваалцъя.
Not advice, education purpose only.