08/01/2021
Amjilt guys ❤️ ZEUS CLAN /Pubg Mobile Mong
МОНГОЛЫН БАГ PUBG MOBILE-ЫН ДЭЛХИЙН АВАРГАД ӨРСӨЛДӨНӨ.
Мобайл тоглоомын томоохон төлөөлөл болох PUBG MOBILE ын анхны дэлхийн аварга болох PUBG MOBILE GLOBAL CHAMPIONSHIP Season 0 тэмцээн энэ сарын 21-24 хооронд Дубай хотын Coca Cola Arena-д зохион байгуулагдана. Тус тэмцээнд бүс бүсийн аварга болсон 24 багаас сарын хугацаанд хасагдах шатанд өрсөлдсөнөөр Монголын баг анх удаа дэлхий аваргад оролцсоны сацуу аваргын финал тэмцээнд орох эрхийг авч чадсан билээ. 16 орны 75 тоглогч оролцож буй тэмцээнд манай улсаас
ABELY - IGL (Dulaanjargal)
ICY - FRAGGER , SCOUT(Tengis)
ZYOL - FRAGGER (Zolboot)
GODLESS - ATTACKER(Bilguun)
ZELME - MANAGER , CONTENT MAKER гэсэн бүрэлдэхүүнтэй Дубай хотыг зорих гэж байна. Дэлхийн аваргад ZEUS eSPORTS багын тоглогчид, тамирчдыг оролцуулах асуудалд зөвшөөрөл олгож , сэтгэл гарган тусалсан
Элчин сайд О.Очиржав , Гадаад харилцааны яам консулын хэлтэс , Засгийн газрын тохируулагч агентлаг ,Монголын и-спорт холбоо, Монголын жүдо бөхийн холбоо , Хүннү Эйр компани , Улсын онцгой комисс, Кувейт дахь Монгол Улсын Элчин сайдын яам , Эрүүл Мэндийн Яам , хамт олонд баярлаж талархснаа илэрхийлж , амжилтаар хариу барихыг хичээх болноо. ZEUS ESPORTS багийн тамирчид ХӨСҮТ-ийн зааварчилгааны дагуу “Ковид-19” / PCR / шинжилгээгээ өгсөн бөгөөд “ХҮННҮ Эйр” компанийн нислэгээр 1 сарын 8нд яваад 1/9нд Дубай хотод газардах байгаа.
Хамтран ажиллагч: Mongolian inc LLC , TG SPORTS TG SPORT
Special thanks: Эрдэмхишиг , Crystal , Ahlan Travel - АХЛАН ХХК
COACH - UNDAAK
ANALYST TACTICIAN - RONIN
EDITOR DESIGNER - NAMUUN