02/07/2024
https://e-jnh.org/DOIx.php?id=10.4163/jnh.2016.49.1.1
★ Шинжлэх ухааны мэдээ мэдээлэлтэй хамт байгаарай.
Энэхүү судалгааны тойм нь Д аминдэмийг шим тэжээлийн бодис болон гормонтой төстэй молекулыг тодорхойлж, олон төрлийн архаг өвчнөөс урьдчилан сэргийлэх үүргийг цогцоор нь нэгтгэн дүгнэх зорилготой юм.
📗 Арга зүй
Судалгааны өгүүлэл, номын бүлгүүд, эмхэтгэл, цахим материал зэрэг янз бүрийн эх сурвалжаас авсан зохиолуудыг хянаж, дүн шинжилгээ хийсэн.
💊Үр дүн
Д аминдэмийг амин чухал нэгдэл гэж үзэж яс нь хэврэгшиж хугарамтгай болох, рахит өвчин, остеомиляцитай хүүхдийн эмчилгээнд хэрэглэгдэхээр нээсэн.Тэр цагаас хойш Д аминдэм нь ясны эрүүл мэндийг сайжруулах гол тэжээл гэж нэрлэгддэг. Гэсэн хэдий ч сүүлийн үеийн судалгааны үр дүнгээс харахад Д аминдэм нь бидний биед хэрэгцээтэй үед гормон шиг нийлэгждэг тул гормонтой төстэй бодисоор бие махбодид үйлчилдэг бөгөөд энэ витамин нь янз бүрийн уургийн генийн илэрхийлэлийг зохицуулдаг эсийн дохиололын үүрэг гүйцэтгэдэг. Энэхүү тоймд Д аминдэмийг шим тэжээлийн витамин гэж тодорхойлсон байдаг ба Гормонтой төстэй молекулын хувьд Д амин дэм эсийн дохионы механизм, эцэст нь архаг өвчнөөс урьдчилан сэргийлэх үүргийг гүйцэтгэдэг нь тогтоогдсон.
Д аминдэм нь хорт хавдрын эсийн өсөлтийг бууруулж, хорт хавдрын эсийн үхлийг дэмжих, эсвэл хорт хавдрын эсүүд шинээр үүсэх процессыг саатуулж, дархлааны дэмжих үйл ажиллагаа хүчтэй оролцоно. Мөн уургийн нийлэгжилтийг дэмжих замаар хурц болон архаг үрэвсэл, үрэвсэлтэй холбоотой өвчнөөс урьдчилан сэргийлэх үйлчилгээтэй, бактерийн эсрэг үйлчилгээтэй, цусны даралт ихсэх,зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх уургийн нийлэгжилтийг дэмжиж зүрх судасны өвчин, цусны даралт ихсэх өвчнөөс урьдчилан сэргийлэх үйлчилгээтэй. Д аминдэмийн үүрэг нь гормоны үүрэг гүйцэтгэдэгтэй адил эсийн доторх уургийн нийлэгжилтийг хянах явдал юм.
Энэхүү тойм судалгаанд Д аминдэм нь ясны эрүүл мэндийг дэмжих үүрэгтэй шим тэжээлийн үүрэг гүйцэтгээд зогсохгүй, мөн шинэ витамин, даавар, Д аминдэмийн үүрэг гүйцэтгэдэг. Бие дэх уураг нийлэгжилтийн үйл явц, дааврын бодисууд нь бие дэхь нийлэгжих суурь урьд өмнө нь мэдэгдэж байсан Д витамины биоидэвхитэй үйл ажиллагааны талаар олон төрлийн биед шаардлагатай шим тэжээл болгож янз бүрийн архаг өвчнийг эмчлэхэд ашигладаг бол энэ нь өөрөөр хэлбэл хорт хавдар, дархлаа, зүрх судасны систем, чихрийн шижин өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэхэд эерэг хүчтэй нөлөөтэйг бид энэ удаагын судалгаагаар онцлож байна.