Эрдмийн түлхүүр Номын худалдаа

Эрдмийн түлхүүр Номын худалдаа erdmiintulhuur.mn

03/08/2019

"SAKURA" брэндийн PIGMA MICRON зургийн харандааг "Эрдмийн Түлхүүр" бичиг хэргийн дэлгүүрийн салбаруудаар борлуулж байна.🤩🤩🤩
😍 Мэргэжлийн дэвшилтэт бэхний бэхэлгээ
😍 Ус нэвтэрдэггүй
😍 Хөнгөн
😍 Элэгдэлд тэсвэртэй
😍 Нимгэн цаасан дээр урсахгүй...
😍 Дэлхийн №1 зургийн хэрэгсэл 🇯🇵🥇🏆
✍ Зураг зурдаг хүн таны хамгийн шилдэг хамтрагч байж чадна ✍

Австралийн телевизийн зохиолч, найруулагч Ронда Берний бүтээл  #Баатар (Secret)Товч агуулга: Та бусдаас онцгой. Хэн болж...
29/11/2017

Австралийн телевизийн зохиолч, найруулагч Ронда Берний бүтээл #Баатар (Secret)

Товч агуулга: Та бусдаас онцгой. Хэн болж, юу хийж бүтээхийн төлөө энэ ертөнцөд ирсэн шалтгаан чинь бусад долоон тэрбум хүний хэнтэй нь ч давхцахгүй. Танд өөрийн гэсэн амьдрах ёстой амьдрал, замнах ёстой аян зам бий. Энэ ном танд тэр аян замын тухай өгүүлнэ.
Өнөөдөр бидний дунд амьдарч яваа, дэлхийн хэмжээнд амжилттай хүмүүсийн төлөөлөл болох арван хоёр хүн гайхамшигт аяллынхаа түүхийг тантай хуваалцаж байна. Туйлын мөрөөдлөө биелүүлэхэд шаардлагатай бүх зан чанар бидэнд төрөлхөөс заяагдсан байдаг бөгөөд тийнхүү мөрөөдөлдөө хүрснээрээ бид амьдралынхаа зорилгыг биелүүлж, хорвоог өөрчилдөг болохыг та тэдний түүхээс харах болно.

Та энэхүү бүтээлийг 3-р хороолол эцэст байрлах “Эрдмийн Түлхүүр” бичиг хэргийн бөөний төвөөс худалдан авч уншаарай.

Захиалгын утас: +976 7014-0005

“Нууц” ном нь 2007 онд 40 гаруй орны хэлээр хөрвүүлэгдэж, 19 саяас илүү хувь борлогдсон ба “Нууц” киноны 2 сая гаруй DVD...
29/11/2017

“Нууц” ном нь 2007 онд 40 гаруй орны хэлээр хөрвүүлэгдэж, 19 саяас илүү хувь борлогдсон ба “Нууц” киноны 2 сая гаруй DVD худалдаалагдсан түүхтэй. Мөн онд Ронда Бернийг Таймс сэтгүүлээс 2007 онд “Дэлхийн нөлөө бүхий 100 хүмүүсийн жагсаалт”-д оруулсан ба Опрагийн шоунд уригдан оролцсоныхоо дараа нэр хүнд нь улам бүр өссөн юм. Тэрбээр “Нууц”-ын үргэлжлэл болгож “Нууцын хүч”, “Ид шид” зэрэг номнуудыг бичсэн ба хамгийн сүүлд “Баатар” хэмээх номоо хэвлүүлээд байна.

Энэ номноос та "Нууц"-ыг эд баялаг, эрүүл мэнд, гэр бүл, аз жаргал болон гадаад ертөнцтэй харьцаж буй харилцаа гээд өөрийн амьдралын бүхий л хэсэгт хэрхэн нэвтрүүлэх талаар суралцах болно."Нууц"-д түүнийг ашиглан эрүүл мэнд эд баялаг, аз жаргалд хүрч чадсан хүмүүс, орчин цагийн багш нарын мэдлэг туршлагыг оруулсан болно. Мөн "Нууц"-ын тухай мэдлэгийг амьдралдаа хэрэгжүүлснээр тэд хэрхэн өвчин зовлонгоос ангижирч, хэмжээлшгүй эд баялгийн эзэн болж, саад бэрхшээлийг даван туулж, бусдын боломжгүй хэмээн үздэг зүйлсэд хүрсэн тухай гайхамшигт түүхийг өгүүлжээ.

Та энэхүү бүтээлийг 3-р хороолол эцэст байрлах “Эрдмийн Түлхүүр” бичиг хэргийн бөөний төвөөс худалдан аваарай.

Захиалгын утас: +976 7014-0005

Стиг Ларсоны зохиол   охин , III (Millennium)Товч тайлбар: Лизбет Саландер амь насыг нь хөнөөх гэсэн балмад эр болон амь...
29/11/2017

Стиг Ларсоны зохиол охин , III (Millennium)
Товч тайлбар: Лизбет Саландер амь насыг нь хөнөөх гэсэн балмад эр болон амьдралыг нь нураан сүйдэлсэн төрийн институцээс өс хонзонгоо авна. Шударга бус тогтолцооноос болж айхтар хохирсон тэрээр хэнд ч итгэж болохгүйг яс махандаа шингэтэл ухаарсан боловч энэ удаад ганцаараа тэмцэж хүчрэхгүй байв. Мөр, толгойдоо буудуулж хүнд гэмтсэнээс болж эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлэх зуур түүний хамгийн заналт дайсан хажуу өрөөнд нь хэвтэнэ. Амьд гарах аваас хүн амины хэрэгт буруутгагдах аюул тосож байлаа. Цагдаагийн албан ёсны хамгаалалт дор Саландерыг зөвхөн эмч болон өмгөөлөгчтэйгөө харилцахыг зөвшөөрнө. Бломквист болон Millennium-ын сэтгүүлчдийн тусламжтайгаар Саландер өөрийн гэм буруугүйг нотлох хэрэгтэй болно. Гагцхүү тэгж гэмээнэ хүүхэд насыг нь сүйдэлсэн авлига, далд явуулгын ялзарсан тогтолцоог илчилж дөнгөх байв. Сэтгэцийн эмнэлэг, балмад хүчирхийллийг даван туулж гарсан Саландер эмнэлэгт ч гэсэн ахин тэмцэх болно.

Та энэхүү бүтээлийг 3-р хороолол эцэст байрлах “Эрдмийн Түлхүүр” бичиг хэргийн бөөний төвөөс худалдан авч уншаарай.

Захиалгын утас: +976 7014-0005

Стиг Ларсоны хамгийн алдартай зохиол болох гэмт хэргийн цуврал зохиолуудаас бүрдсэн "Меллиниум"ийн 3 цуврал нь түүнийг н...
29/11/2017

Стиг Ларсоны хамгийн алдартай зохиол болох гэмт хэргийн цуврал зохиолуудаас бүрдсэн "Меллиниум"ийн 3 цуврал нь түүнийг нас барсны дараа хэвлэгдсэн юм. Зохиолын эхний хэсэг болох “Луун шивээст охин” нь 2005 онд анх Швед хэлээр Mоn som hatar kүinnor (Эмэгтэйчүүдийг үзэн яддаг эрчүүд) нэрээр хэвлэгдэв. Үүний дараа 2008 оны 2 сард Их Британид англи хэлээр хэвлэгджээ. Хоёрдох зохиол болох “Галаар наадсан охин” 2009 оны 1 сард, гуравдахь цуврал буюу "Зөгийн үүр бусниулсан охин" нь 2009 оны 10 сард Их Британид, 2010 оны 5 сард АНУ-д тус тус хэвлэгдсэн ба 2013 оны 12-р сарын байдлаар түүний цувралууд дэлхий даяар 80 сая гаруй хувь борлогдсон байна.

, II (Millennium) товч тайлбар:
Компьютерын гарамгай мэргэжилтэн, няцашгүй Лизбет Саландер зорилгоо гүйцээх үүднээс бүх л зэвсгийг эзэмшиж сурна. Тэр ялзрал, завхрал, зүй бус үзэгдлийг ялангуяа эмэгтэйчүүд хүчирхийлүүлж, доромжлуулахыг огт тэвчихгүй, өршөөхгүй. Тэр хэзээ ч бууж өгдөггүй. Тэрээр хакерын гарамгай чадвараа ашиглан Millen­nium сэтгүүлийн сурвалжлагч Микаел Бломквистэд хүний наймаа, сексийн зах зээлийн нуугдмал хэргүүдийг илрүүлэхэд нь туслахаар шийддэг. Гэвч тэр нууц байрандаа бүгж байсан хэр нь гурван өөр аллагад сэжиглэгдэн, цагдаагийнханд мөрдөгдөж эхэлнэ. Түүнийг сэтгэцийн өвчтэй гэх нотлох баримт гарч ирээд зогсохгүй, аллагын зэвсгээс хурууны хээ нь олдоно. Саландерыг олох ганц арга бол компьютер. Гэвч тэр өөртэй нь холбогдох гэсэн ямар ч оролдлогыг няцааж, сүлжээг будилуулж чадна. Ямар ч ов мэх, шийдэл, халдлага түүнд үйлчилдэггүй. Түүнийг мөрдөгч Бубланскийн баг, Шведийн цагдаагийн хүчнийхэн мөшгөх зуур охин гэмт хэргийн сүлжээний хамсаатан болох туйлын хэрцгий эрийн олз болно. Ангуучид нь түүнийг авлахаас өмнө Саландер үнэнийг олж илрүүлэх ёстой болжээ.

Та энэхүү бүтээлийг 3-р хороолол эцэст байрлах “Эрдмийн Түлхүүр” бичиг хэргийн бөөний төвөөс худалдан авч уншаарай.

Захиалгын утас: +976 7014-0005

ЛУУН ШИВЭЭСТ ОХИНMillennium цуврал: I боть“Мянган жил” цувралын анхны дэвтэр Луун шивээст охин бол Шведийн зохиолч, сэтг...
29/11/2017

ЛУУН ШИВЭЭСТ ОХИН
Millennium цуврал: I боть
“Мянган жил” цувралын анхны дэвтэр Луун шивээст охин бол Шведийн зохиолч, сэтгүүлч Стиг Ларсоны сэтгэлзүйн триллер бүтээл юм. Энэхүү ном нь анх Шведийн Norstedts Förlag хэвлэлийн газраас 2005 онд худалдаанд гарсан бөгөөд гарсан даруйдаа дэлхий дахинаа бэстселлэр болсон билээ.
Зохиолч Стиг Ларсон алдарт “Мянган жил” цувралынхаа гар бичмэлийг хэвлэлийн газарт өгөөд удаагүй байхдаа буюу 2004 онд зуурдаар нас барсан нь энэхүү бүтээлийг улам ч сонирхолтой, учир битүүлэг болгоно.
Сэтгүүлч Микаел Бломквист Шведийн аж үйлдвэрийн эзний 40 жилийн өмнө ор сураггүй алга болсон зээ охины хэргийн араас хөөцөлдөхдөө уг хэргийн цаана нуугдах аймшигт нууц хуйвалдаан, харгис хэрцгий үйлдлийг төсөөлөх ч үгүй. Аз болоход баруун далан дээрээ луун шивээстэй этгээд хачин эмэгтэй, чадварлаг хакер Лизбет Саландертай учирна. Тэд хамтдаа улстөрчид, санхүүгийн акулуудаас эхлээд хууль хүчнийхэн хүртэл холилдон сүлбэлдсэн аймшигт гэмт хэргүүдийн нууцыг нэг нэгээр нь хальслан задална.
Луун шивээст охин Лизбетийн дүрийг зохиолч маань хүүхэд байхад нь тохиосон нэгэн явдлаас хойш сэтгэлдээ ургуулан амилуулсан гэдэг. Тэрээр 15 настай байхдаа хүчингийн хэргийн гэрч болсон бөгөөд Лизбет хэмээх нэгэн танил охиныг нь гурван дээрэмчин залуу нүдэндээр нь хүчиндсэн аж. Тухайн үедээ юу ч хийж чадаагүй Ларсон маргааш нь өнөөх охиныг эргэж очоод өвдөг сөгдөн уучлал гуйсан боловч охин хүлээж авсангүй. Ийнхүү олон жилийн турш болсон явдал Ларсоныг тайван орхиогүй бөгөөд эцэст нь тэрээр мөн л хүчингийн хэргийн золиос болсон Лизбетийн дүрийг бүтээсэн аж. Мэдээж энэ бол Ларсоны өөрийнх нь ярьсан түүх боловч түүнийг өөд болсны дараа Экспо сэтгүүлийнх нь нэгэн ажилтан Роллинг Стоун сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Ларсон амьд байхдаа энэ түүхийг хоёр дахь эх сурвалжаас авсан гэдгээ надад хэлсэн” хэмээн ярьсан нь болсон явдлын бодит байдалд эргэлзээ төрүүлнэ.
Зохиомол хот Хедестадыг эс тооцвол үйл явдал Шведийн бодит хотуудад өрнөнө. Номонд гардаг “Мянган жил” сэтгүүлийн газар нь нийгэм улс төрийн сэдэв санхүүгийн хэргүүдээр нийтлэл бичдэгээрээ Ларсоны “Экспо” сэтгүүлийн газрыг санагдуулна.
Санхүүгийн гэмт хэргийг эрэн сурвалжилсан нь бүтэлгүйтсэнээр Микаел Бломквистын нүдний өмнүүр сэтгүүлчийн карьер нь нуран унах шиг болно. Ирээдүй бүрхэг харагдах тэр л мөчид түүний нэрийг Шведийн аж үйлдвэрийн эзэн хөгшин дуулсан байлаа. Тэрээр Бломквистод итгэн, дөчин жилийн өмнө алга болсон өөрийн зээ охины учир битүүлэг хэргийн араас мөрдөн мөшгих санаанд оромгүй санал тавьж, хэргийг мөрдөхөд жилийн хугацаа өгнө. Түүний нэрийг дуулсан цорын ганц хүн нь өнөөх хөгшин биш байсан бөгөөд жинхэнэ чадварлаг хакер, хувийн мөрдөгч Лизбет Саландер өөрөө түүнтэй холбоо тогтооно.

Та энэхүү бүтээлийг 3-р хороолол эцэст байрлах “Эрдмийн Түлхүүр” бичиг хэргийн бөөний төвөөс худалдан авч уншаарай.

Захиалгын утас: +976 7014-0005

Дэлхийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн нэг, телевизийн ток шоуны хөтлөгч Опра Уинфри хэний ч асуусан, юуны ч тухай асуулт...
27/11/2017

Дэлхийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн нэг, телевизийн ток шоуны хөтлөгч Опра Уинфри хэний ч асуусан, юуны ч тухай асуултад торохгүй хариулчихдаг хэр нь "Хамгийн сайн мэдэх зүйл тань юу вэ?" гэсэн нэгэн сурвалжлагчийн асуултад нилээн бодож байж хариулах хэрэгтэй болжээ. Ийнхүү тэрээр энэ сэдвээр цуврал нийтлэл бичдэг болсон бөгөөд тэдгээрийгээ нэгтгэн энэхүү "Миний Сайн Мэдэх Зүйлс" номоо гаргасан байна.
Опра Уинфри энэхүү номдоо баяр баясгалан, талархал, сэтгэлийн хат, харилцаа холбоо, боломж бололцоо гээд амьдралын бүхий л чухал асуудлуудын талаар өөрийн амьдралаас үүдсэн сургамж, үнэтэй зөвлөгөөгөө харамгүй хайрлажээ.

Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Ард аюуш гудамж, 3-р хороолол эцэс “Эрдмийн Түлхүүр” бичиг хэргийн бөөний төв

Захиалгын утас: +976 7014-0005

Англи-Монгол (том нь) толь бичиг. Уг толь бичиг нь 90,000 гаруй үг хэллэг, 135,000 гаруй орчуулгаТүлхүүр үгст хамаарагда...
27/11/2017

Англи-Монгол (том нь) толь бичиг.
Уг толь бичиг нь 90,000 гаруй үг хэллэг, 135,000 гаруй орчуулга
Түлхүүр үгст хамаарагдах өвөрмөц хэлц, үйл үгийн нийц, нийлэмж үгсийг агуулсан
Хэл зүйн болоод утга зүйн бэрхшээлийг тайлбарласан хэрэглээний тэмдэглэгээтэй
Ажил хэрэг, мэргэжлийн болоод компьютерийн үг хэллэгийг оролцуулсан хамгийн сүүлийн үеийн үгсийн сантай.

Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Ард аюуш гудамж, 3-р хороолол эцэс “Эрдмийн Түлхүүр” бичиг хэргийн бөөний төв
Захиалгын утас: +976 7014-0005

Та  #солонгос хэлний сургалтын ном хайж байна уу?Тэгвэл  #анхан  #дунд  #гүнзгий шатны бүх төрлийн сургалтын ном  #МАНАЙ...
24/11/2017

Та #солонгос хэлний сургалтын ном хайж байна уу?
Тэгвэл #анхан #дунд #гүнзгий шатны бүх төрлийн сургалтын ном #МАНАЙД худалдаалж байна.

Та захиал бид хүргье...

Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Ард аюуш гудамж, 3-р хороолол эцэс “Эрдмийн Түлхүүр” бичиг хэргийн бөөний төв
Захиалгын утас: +976 7014-0005

Оросын түүхэн дэх 1912-1922 оны эрс өөрчлөлтийн үеийн Доны казакуудын амьдралыг бүрэн дүүрэн гаргаж, уран сайхны өндөр т...
23/11/2017

Оросын түүхэн дэх 1912-1922 оны эрс өөрчлөлтийн үеийн Доны казакуудын амьдралыг бүрэн дүүрэн гаргаж, уран сайхны өндөр түвшинд бичигдсэн энэхүү Дөлгөөн Дон романаараа зохиолч М.А.Шолохов 1965 онд Нобелийн шагнал хүртэж байсан түүхтэй. Тус романы нэг болон хоёрдугаар ботийг нэгтгэн хэвлэсэн энэхүү номыг 24900 төгрөгөөр аваарай.

Манай Хаяг:
Монгол улс, Улаанбаатар хот, Ард аюуш гудамж,
3-р хороолол эцэс “Эрдмийн Түлхүүр” бичиг хэргийн бөөний төв
Утас: +976 7014-0005

Шинжлэх ухаанч-зөгнөлт уран зохиолын эцэг, уран зохиолч Жюль Верн Усан доогуур хорин мянган бээр аялсан нь романаа 1869 ...
23/11/2017

Шинжлэх ухаанч-зөгнөлт уран зохиолын эцэг, уран зохиолч Жюль Верн Усан доогуур хорин мянган бээр аялсан нь романаа 1869 онд бичжээ. Энэ бүтээл нь тухайн цаг үеийн ололт амжилтаас хэдэн арван жилээр давсан сэтгэхүйгээр бичигдсэн зөгнөлт зохиол ажгуу. Романыг бичих үед өнөөгийн цэрэг армид чухал үүрэгтэй шумбагч онгоц байгаагүй ч байх мэтээр зөгнөж, гол дүрийн Немогийн унаа болгосон нь агуу зохиолчийн сэтгэхүйн цар хүрээг харуулах ажээ.

Манай хаяг:Монгол улс, Улаанбаатар хот, Ард аюуш гудамж,
3-р хороолол эцэс “Эрдмийн Түлхүүр” бичиг хэргийн бөөний төв
Утас: +976 7014-0005

Австрийн зохиолч Стефан Цвейгийн “Танихгүй эмэгтэйн захидал” бол бүсгүй хүний дотоод ертөнцийг нээж чадсан гайхалтай зох...
23/11/2017

Австрийн зохиолч Стефан Цвейгийн “Танихгүй эмэгтэйн захидал” бол бүсгүй хүний дотоод ертөнцийг нээж чадсан гайхалтай зохиол юм.

Бяцхан охин хөрш айлын боловсролтой залууд дурлаж, амьдралынхаа турш түүнийг алсаас хайрлаж, нас нөгчихийнхөө өмнө захидал илгээнэ. Захидалд танихгүй эмэгтэйн амьдрал хийгээд хайр дурлал зөвхөн түүнд зориулагдсан болохыг, чин зүрхнээсээ хайрласан хүнийхээ төлөө бүсгүй хүн юу ч хийж чадахыг харуулжээ. . .

Манай Хаяг:
Монгол улс, Улаанбаатар хот, Ард аюуш гудамж,
3-р хороолол эцэс “Эрдмийн Түлхүүр” бичиг хэргийн бөөний төв
Утас: +976 7014-0005

Address

Ард аюуш гудамж, 3-р хороолол эцэс “Эрдмийн Түлхүүр” бичиг хэргийн бөөний төв
Төв

Opening Hours

Monday 09:00 - 21:00
Tuesday 09:00 - 21:00
Wednesday 09:00 - 21:00
Thursday 09:00 - 21:00
Friday 09:00 - 21:00
Saturday 10:00 - 21:00
Sunday 09:00 - 17:00

Telephone

8811-8660

Alerts

Be the first to know and let us send you an email when Эрдмийн түлхүүр Номын худалдаа posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share