Орж ирсэн япон машины задаргаа-Yopon selbeg "Өвөрхангайд"

  • Home
  • Mongolia
  • Arvayheer
  • Орж ирсэн япон машины задаргаа-Yopon selbeg "Өвөрхангайд"

Орж ирсэн япон машины задаргаа-Yopon selbeg "Өвөрхангайд" сэлбэг

26/11/2025
Жолооч танд зориулж хянах самбар дээр нийтлэг гардаг анхааруулах гэрлийн тайлбарыг орчуулан хүргэж байна.
24/06/2025

Жолооч танд зориулж хянах самбар дээр нийтлэг гардаг анхааруулах гэрлийн тайлбарыг орчуулан хүргэж байна.

07/06/2025
МОНГОЛЫН НӨХЦӨЛД МОТОР АРЧЛАХ ЗӨВЛӨГӨӨ.Монголын нөхцөлд мотор арчлах зөвлөгөө.Энэ сэдвээр ярихын өмнө автомашины мотор н...
02/06/2025

МОНГОЛЫН НӨХЦӨЛД МОТОР АРЧЛАХ ЗӨВЛӨГӨӨ.

Монголын нөхцөлд мотор арчлах зөвлөгөө.
Энэ сэдвээр ярихын өмнө автомашины мотор нь олон тооны метал эд ангиудаас бүрддэг бөгөөд хоорондоо үрэлцэж буй эд ангиудын гадаргуу нь тос тосолгоотой байх нь хүний биед ус ямар их хэрэгтэй байдаг шиг чухал зүйл гэдгийг сануулах нь зүйтэй байх.

Монголын нөхцөлд моторт элбэг тохиолддог эвдрэл гэмтлүүд болон эдэлгээ арчилгааны талаар ярихдаа хамгийн эмзэг гэгддэг Direct Injection, Электрон удирдлагат Хавхлагийн систем GDI, D4 мөн VVTiгэх мэт төрлийн моторууд дээр жишээлэн тайлбарлая.
Энэ төрлийн хөдөлгүүрүүдийг бусад энгийн хөдөлгүүрүүдтэй харьцуулахад Монголын нөхцөлд хар тугалагын агуулга өндөртэй бензин, шороо тоостой агаар, газар зүйн хувьд агаарын бага даралтын бүс гэх мэт шалтгаануудын улмаас дутуу шаталт үүсгэн ажилласнаар очлуур болон тосыг маш хурдан тортогтуулж харлуулдаг.

Гэтэл энэ төрлийн хөдөлгүүрүүдийн өндөр даралтын бензин насос, тосны хавлаг VVTi-OCV oil valve гэх мэт нэмэлт туслах эд ангиуд нь хөдөлгүүрийн тосоороо тослогдож ажилладаг бөгөөд маш нарийн (зазор) зай завсар бүхий эд ангиудаас бүрдсэн байдаг. Энэ эд ангиудын нарийн завсраар 0w40, 5w40 бүр дор хаяж 10w40 зэрэг шингэн чанартай тоснууд л чөлөөтэй урсан тослож элэгдлээс хамгаалахаар анхнаасаа тооцоологдсон байдаг. Гэтэл ихэнхи жолооч нар тортогтож харласан (дээрээс нь энгийн өтгөн чанарын) тосыг солилгүйгээр 5000-10000 км*(авто сервисүүдийн механикчидийн буруу зөвөлгөө!!!) явуулсанаас болж эдгээр моторын ажиллагааны гол зүрх нь болох эд ангиудаа (High Pressure Fuel Pump, Oil Control Valve) эвддэг. Мөн очлуур (свеча) дутуу шаталтаас болж хурдан тортогтож бохирдсоноор хөдөлгүүрийн доголдол улам ихэсч асалтад хүртэл нөлөөлж эхэлдэг. Харин свеча нь өөрөө тийм ч амар шатаж эвдэрдэг эд анги биш учир авто сервисүүдийн хэлсэн зоргоор үнэтэй свеча авч тавих нь буруу гэдгийг анхаарах хэрэгтэй.

Эдгээр асуудлыг шийдэх болон мотор зөв эдлэх аргууд:
- ОХУ-аас орж ирдэг А92 болон АИ95 бензин аль нь ч ялгаагүй төрөл бүрийн хольц агууламж ихтэй байдаг учраас хөдөлгүүрийн тосыг харалмагц нь сольж хэвших. /~3000-4000км/
- Автомашин үйлдвэрлэгчээс заасан зориулалтын тосыг хийх эсвэл 5w40 тосыг хийж байх. Энэхүү тос нь бараг бүх төрлийн /суудлын, бензин/ мотортой зохицож ажиллаж чаддаг.
- Свечаг хагас жилд нэг удаа буюу ид хүйтрэлийн өмнө хойно салгаж авч хүчтэй цэвэрлэгч бодис ашиглан тортгийг уусган цэвэрлэж байх. Зүлгүүрдэж болохгүй! Ингэвэл оч хаях хэсгийн гөлтгөр гадаргуу сэвтэснээр илүү хурдан бохирддог.
- Орчин үеийн автохимийн бүтээгдэхүүнүүдээс өөрийн машины хөдөлгүүрт тохирохыг оновчтой сонгон зааврын дагуу хэрэглэж байх. Жишээ нь: Октан ихэсгэгч /бензинтэй холидог/, Нано бүрээс үүсгэгч /хөдөлгүүрийн тостой холидог/ гэх мэт.
- Хүйтний улиралд машин асаасны дараа сайтар халааж байж /усны температурын зүү хөдөлж эхлэх/ хөдлөн явах. Яарсан үед сайн халааж амжаагүй бол маш зөөлөн хаазаар явах.

Амортизатор сэвээд байвал яах вэ?Амортизаторын ажиллагаа муудсан, ажиллагаагүй болсноос машин сэвж эхэлдэг. Учир нь гэвэ...
29/05/2025

Амортизатор сэвээд байвал яах вэ?

Амортизаторын ажиллагаа муудсан, ажиллагаагүй болсноос машин сэвж эхэлдэг. Учир нь гэвэл пүршний сэвэх хөдөлгөөнийг амортизатор дарах үүрэгтэй. Энэ үүргээ гүйцэтгэхгүй болсноор пүрш кузовыг сэвж эхэлдэг. Энэ байдлаар хөдөлгөөнийг удаан үргэлжүүлэх нь өөрийн болон бусдын аюулгүй байдалд сөрөг нөлөөтэй төдийгүй машины бусад эд ангийг ч гэмтээх үндэслэл болдог.

Тиймээс яаралтай сольж ирээдүйд учрах эрсдэлээс сэргийлээрэй. Харин сонголт хийхдээ шинэ, чанартай, буух эзэнтэй газрыг сонговол дээр байдаг.

🚘Prius машины хянах самбарын анхааруулах гэрлийн тайлбар.                                                               ...
28/05/2025

🚘Prius машины хянах самбарын анхааруулах гэрлийн тайлбар.

❄️Агаар шүүгч болон коллектор яаж зөв цэвэрлэх, хэдий хугацаанд цэвэрлэх ёстой вэ?
👉Автомашины хөдөлгүүр нь агаар, бензинийг шахаж оч хаяснаар тэсэрч үүнээс үүссэн хүчээр тахир голыг эргүүлэн машин явдаг билээ. Тэгэхээр агаар шүүгчээр орж ирсэн агаар бохир байх тохиолдолд холимгийн хаалт дээр бохирдол үүсэж хөдөлгүүрийг хүчгүй болгох, доголтой болгох, бензин зарцуулалтыг нэмэх сөрөг нөлөөллүүд гарч ирдэг.

👉Тиймээс агаар шүүгчийг 3000-5000 км тутамд нэг удаа солих, коллекторыг жилдээ 1-2 удаа цэвэрлэж байвал дээрх төрлийн сөрөг нөлөөлөл гарахгүй давуу талтай.
Хэрвээ та байнгын тоос, шороо ихтэй замаар явдаг бол дээрх давтамж илүү багасна гэдгийг анхаараарай. Агаар шүүгч нь салоны ба моторын гэж 2 байдаг ба энэ 2-г хамтад нь соливол илүү үр дүнтэй👍

Prius 20 orj irsen Goliin delgets zarna.
28/05/2025

Prius 20 orj irsen Goliin delgets zarna.

28/05/2025

Манай хуудсанд тавтай морил.

Address

Өвөрхангай
Arvayheer

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Орж ирсэн япон машины задаргаа-Yopon selbeg "Өвөрхангайд" posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share