Цайрт ХАБ

Цайрт ХАБ Аюулгүй ажиллагаа

👨‍🏭ГАГНУУР ХИЙХ ҮЕИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА 💥 Хамгаалах хэрэгсэлд тавигдах шаардлага:✅Гагнуурчид нь галд тэсвэртэй комбинзон...
14/02/2025

👨‍🏭ГАГНУУР ХИЙХ ҮЕИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА 💥
Хамгаалах хэрэгсэлд тавигдах шаардлага:
✅Гагнуурчид нь галд тэсвэртэй комбинзон болон арьсан хувцас өмсөж ажлаа гүйцэтгэнэ.
✅ Арьсан хүрэм, хормогч, өвдгөвч болон богино халхавчийг эрсдэлийн үнэлгээнд заасны дагуу хэрэглэнэ.
✅ Гагнуурын хамгаалах хэрэгсэл нь стандартыг хангасан хөвөн даауу болон адил төрлийн материалаар хийгдсэн байна.
✅ Гагнуурын арьсан хүрэм нь бүтэн бие хаасан хийцтэй байх ба богино, бие ил гарсан гагнуурын хүрэмийг өмсөхийг зөвшөөрөхгүй.
✅ Шүдэнз болон асаагуур зэрэг гал өдөөх хэрэгслэлийг гадна халаасандаа хадгалж болохгүй.
✅ Гагнуурчны гадуур хувцсан дотроо өмсөх ажлын хувцас нь 100 хувь байгалийн гаралтай утсаар хийгдсэн байх хэрэгтэй. Нейлон болон хагас нейлон хувцас нь амархан хайлж шатдаг учраас түлэгдэх эрсдэлийг нэмэгдүүлдэг.
✅ Нүдээ хамгаалахын тулд стандартыг хангасан гагнуурын шил хэрэглэх хэрэгтэй бөгөөд гагнуурын очноос нүүрээ хамгаалахын тулд багаа тойруулан ороож болно.
✅ Бүх гэрлийн шүүлтүүр болон хаалтууд нь бат бөх, цохилт даахуйц байх, зураас болон зэвэнд тэсвэртэй байх хэрэгтэй. Хаалтууд нь гар баг эсвэл дуулганд байдаг шүүлтүүрийг гэмтэхээс хамгаалах үүрэгтэй.
✅ Хуурай, нүх сүвгүй бээлий өмсөх, цахилгаан дамжуулдаггүй хамгаалалтын гутал өмсөнө.
✅ Гагнуур хийх явцад эрүүл мэндэд аюултай уур утаа гардаг. Энэхүү хорт утаанаас амьсгалахгүйн тулд хийн баг эсвэл маск өмсөх хэрэгтэй.
✅ Цаг үргэлж утаа болон хийг шахан гаргах агааржуулалтын системийг ажиллуулах хэрэгтэй.
✅ Цайр, (цайрдсан төмөр), цагаан тугалга, гууль, кадми, хром зэрэг нь хорт утаа ялгаруулдаг бөгөөд гагнуур хийх явцдаа байнга агаарыг нь сэлгэн зайлуулж байх хэрэгтэй.
Гагнуурчин дараах дүрмийг мөрдөнө:
✅ Өөрийгөө галын шугамнаас зайтай байрлалд, гагнуурын оч, хайлмал үртэснээс хамгаалах, эрсдэлийг хянах боломжтой байрлалд байлгах,
✅ Биед эвтэй, булчингаа суллан өөрт эвтэй, тогтвортой, байрлал эзлэх
✅ Чанартай гагнуур хийх боломжтой байх
✅ Гагнуурын хэрэгслээ аль болох нэгэн хэвийн байрлалд тэгшхэн бүсэлхий тохойн түвшинд байрлуулах, шаардлагатай бол бэхлэх
✅ Гагнуурын “Хаалт” –ыг байршуулснаар тухайн ажлын байранд байгаа бусад ажилчдыг “хурц гэрэл” болоод гагнуурын очноос хамгаална. Ингэх боломжгүй тохиолдолд тухайн ажлын байранд байгаа ажилчид хамгаалалтын шил зүүж гагнуурын туяа руу харахаас зайлсхийх хэрэгтэй.
✅ Гагнуур хийгдэх газрын шал нь хуурай байх ёстой. Хэрвээ хуурай биш бол модон тавцан болон хаймран шалавчан дээр зогс. Чийгтэй газарт гар хувцсаа хуурай байлгаж цахилгаанд цохиулахаас сэргийл.
✅ Хэрвээ шалнаас дээш түвшинд ажиллах бол унах, цахилгаан гүйдэлд цохиулахаас сэргийлэн өөрийгөө хамгаалсан байна.
✅ Өөрийгөө газраас хуурай тусгаарлагч ашиглан тусгаарлах хэрэгтэй. Ялангуяа чийгтэй нөхцөл, метал шал, сараалж, шат мөн дамжуулах гадаргуу ихтэй газар буюу хэвтээ болон суугаа байрлалаас гагнуур хийж тохиолдлууд чухал юм.
✅ Гэнэтийн ослын үед ашиглах үүднээс унтраалгыг хаана байдгийг мэдэж авах хэрэгтэй.
✅ Ажлын талбай дээр байгаа шатамхай материалуудыг холдуулна.
✅ Гал унтраах хэрэгслээ хүрэхэд амар байхаар байрлуулна.
✅ Ажлын байраа аль болох цэвэрхэн байлга. Шал болон хүний явах замд хэрэглэсэн болон шинэ электродоо орхиж үлдээж болохгүй. Энэ нь хальтрах болон тээглэж унах аюулыг үүсгэж болох юм.
✅ Цахилгааны утаснуудаа гишгэгдэх, тээглэгдэх, ус тосонд өртөхөөргүй газар байлгах хэрэгтэй.
✅ Цахилгааны массийн утас нь гагнуурын ажил хийгдэж байгаа газарт аль болох ойрхон байвал сайн.
✅ Багажаа заавал газардуулсан байх ёстой. Хэрвээ шингэн гоожих явцад газардуулаагүй байгаа багажинд хүрвэл цахилгаанд цохиулах боломжтой.
✅ Кабель утаснууд нь сайн ажиллагаатай, гүйдлийн хүчдэлдээ тохирсон хэмжээтэй байх ёстой. Эдгээр утаснуудын тусгаарлагч нь гэмтсэн байж болохгүй бөгөөд богино холбоо үүсэхээс сэргийлсэн хамгаалалттай байна. Кабель утасны тусгаарлагчинд гарсан гэмтлийг засах буюу кабелийг солино.
✅ Бүх тоног төхөөрөмж, аюулгүйн хамгаалалт, тоног төхөөрөмжүүд нь сайн бүрэн ажиллагаатай байлгана.
✅ Хэзээ ч санамсаргүйгээр цахилгааны халуун хэсгүүдэд ялангуяа 2 электрод баригчид хүрэхгүй байх ёстой.
✅ Ачаалал авсан, гагнуур хийж байгаа тохиолдолд туйлууд солих удирдлагыг эргүүлэхгүй байвал зохино. Ингэснээс гал гарах, оч үсрэх магадлалтай.
✅ Хэрвээ гагнуурчин нь хагас автомат гагнуур ашиглаж байгаа бол дээр дурдсан урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүд нь автомат электрод, электродийн дамар, гагнуурын толгой, хошуу мөн хагас автомат электродийн буу зэрэгт мөн хамаарна.
✅ Гагнуурын гар болон масс нь гагнуурын аппаратыг асаасан цахилгаантай байдаг. Хэзээ ч “Асаалттай” гар болон массанд нүцгэн гар, нойтон хувцастай хүрч болохгүй.
✅ Хэзээ ч гарны цахилгаан утсыг биеэ тойруулан ороож болохгүй ямарваа нэгэн байдлаар энэ утас нь татагдаж осол үүсгэж болдог.
✅ Хоосон битүү саван доторхийг нь цэвэрлэж, агаарын чанарыг шалгаагүй нөхцөлд гагнуур хийхгүй байх ёстой.
✅ Хэрэглээгүй үедээ багажаа унтрааж бай.
✅ Ямар нэгэн засвар үйлчилгээ хийж гүйцэтгэхээс өмнө гагнуурын аппаратыг цахилгаанаас салгаж тусгаарлаад цоож, пайз зүүсэн байх хэрэгтэй.

🚫⚠️🅿️АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ТЭМДЭГ ТЭМДЭГЛЭГЭЭ ГЭЖ ЮУ ВЭ ?-Аюулгүй ажиллагааны тэмдэгтүүд нь тухайн орчинд үүсч болзошгүй а...
15/11/2024

🚫⚠️🅿️
АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ТЭМДЭГ ТЭМДЭГЛЭГЭЭ ГЭЖ ЮУ ВЭ ?

-Аюулгүй ажиллагааны тэмдэгтүүд нь тухайн орчинд үүсч болзошгүй аюулыг урьдчилан ойлгуулах, аюулгүй ажиллагааны тодорхой үйлдэл гүйцэтгэхийг зааж зөвшөөрөх, шаардлагатай мэдээлэл өгөхөд зориулагдана.
-Аюулгүй ажиллагааны тэмдэгийг хүмүүсийн эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй ажил үйлчилгээний байр, зам талбай, байгууламж, олон нийтийн газар мөн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, сав баглаанд байрлуулна.
-Ажлын байр, барилгын объект болон үйлдвэрлэлийн талбайд орох хаалганд аюулгүй ажиллагааны холбогдох тэмдэгийг байрлуулсан байвал тухайн байр, объект, талбайг бүхэлдээ энэ тэмдэгийн үйлчлэх бүсэнд хамаарагдана гэж үзнэ. Тэмдэгийн үйлчлэх бүсийг хязгаарлах тохиолдолд тайлбар заалтыг нэмж оруулсан байна.
-Энэхүү стандартаар тогтоосон аюулгүй ажиллагааны зарим тэмдэгийг замын тэмдэг, тэмдэглэлтэй хамт хоршин хэрэглэж болно.
-Аюулгүй ажиллагааны тэмдэг нь хүмүүсийн харааны түвшинд тохирсон байрлалд тод содон харагдахуйц газар хүмүүсийн анхаарлыг сарниулахааргүй,аюул үүсгэхээргүйгээр байрласан байна.
-Аюулгүй ажиллагааны эдгээр тэмдэгтүүдийг Монгол улсын бүх
байгууллага, аж ахуйн нэгж, салбар (аж үйлдвэр, тээвэр, худалдаа, эрүүл ахуй, үйлчилгээ, хөдөө аж ахуй, төр захиргааны г.м) үйл ажиллагааныхаа онцлогт нийцүүлэн сонгон хэрэглэнэ.
-Аюулгүй ажиллагааны тэмдэгтүүдийг байрлуулах газар, өндөрийн хэмжээ, тэдгээрийн хэмжээ, хувилбар, тоог тухайн байгууллагын удирдлага, галын болон хөдөлмөр хамгааллын мэргэжилтэн, эрүүл ахуйч эмч нар харилцан зөвшөөрөлцсөний үндсэн дээр тогтооно.

АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ТЭМДЭГТҮҮДИЙН ҮНДСЭН АНГИЛАЛ
1. ХОРИГЛОХ - Тодорхой үйлдэл хийхийг хориглоно.
2. АНХААРУУЛАХ ТЭМДЭГ - Аюул учруулж болзошгүй үйлдлээс урьдчилан анхааруулах
3. САНУУЛАХ ТЭМДЭГ - Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны шаардлага хангаж тодорхой үйлдэл хийхийг сануулах
4. ЗААХ ТЭМДЭГ - Галын унтраах хэрэгслийн объект, түүнд хүрэх чиглэлийг заах
Эмнэлэгийн анхан шатны тусламжийн объект, түүнд хүрэх чиглэлийг заах
Аваарийн гарц, цугларах байр түүнд хүрэх чиглэлийг заах

Монгол улсад мөрдөгдөж байгаа аюулгүй ажиллагааны тэмдэг тэмдэглэгээний стандартыг дараах линкээс татаж авна уу.
https://drive.google.com/drive/folders/1AtlXol2n840Rj2BpobcyjMk-S2f50ggo?usp=sharing

”Нэг бүрийн хамгаалах хэрэгсэл” гэж юу вэ ?👷👷‍♀️ ”Нэг бүрийн хамгаалах хэрэгсэл” гэж үйлдвэрлэлийн хортой, аюултай хүчин...
12/11/2024

”Нэг бүрийн хамгаалах хэрэгсэл” гэж юу вэ ?
👷👷‍♀️
”Нэг бүрийн хамгаалах хэрэгсэл” гэж үйлдвэрлэлийн хортой, аюултай хүчин зүйлийн нөлөөллөөс ажилтны амь нас , эрүүл мэндийг хамгаалах зориулалт бүхий стандартад нийцсэн доорхи хэрэгслүүдийг хэлнэ:
1. Ажлын хувцас буюу хамгаалалтын гэрэл ойлгогч бүхий хувцас 🦺
2. Толгой хамгаалах хэрэгсэл ⛑
3. Нүд хамгаалах хэрэгсэл 🥽
4. Хөл хамгаалах хэрэгсэл 🥾
5. Гар хамгаалах хэрэгсэл 🧤
6. Сонсголын эрхтэн хамгаалах хэрэгсэл 🎧
7. Амьсгалын эрхтэн хамгаалах хэрэгсэл 😷
8. Уналтаас хамгаалах аюулгүйн бүс багтана.

Бид бүхий л үйл ажиллагаандаа ХАБЭА-н менежментийн тогтолцоог үр дүнтэй хэрэгжүүлэх, тасралтгүй сайжруулахад ажилтан бүр...
12/11/2024

Бид бүхий л үйл ажиллагаандаа ХАБЭА-н менежментийн тогтолцоог үр дүнтэй хэрэгжүүлэх, тасралтгүй сайжруулахад ажилтан бүрийн үүрэг, оролцоог нээлттэй хангаж, шаардлагатай бүхий л нөөц боломжийг бүрдүүлэн, ХАБЭА-н асуудлуудыг “НЭН ТЭРГҮҮНД ” байлгаж, байгууллагын соёлыг бий болгон олон улсын ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн ажиллаж байна.

ХАБЭА-н тухай хууль болон Монгол Улсын холбогдох хууль, тогтоомж, дүрэм журам, стандартыг хангаж ХАБЭА-н зөвлөл, ҮО-г судлан бүртгэх орон тооны бус байнгын комиссыг томилон ажиллуулахаас гадна 8 хүний бүрэлдэхүүнтэй ХАБЭАБОХХэлтэс ХАБЭА-н байнгын хяналт тавин ажилладаг.

ХАБЭА-г хангахад шаардлагатай мэдлэг, ур чадварыг ажилтан бүрд олгох зарчмыг баримталж, аюулгүй ажиллагаа, байгаль орчны зөв зан үйл хандлагыг хэвшүүлэх, соён гэгээрүүлэх, үйл ажиллагаандаа аливаа осол, гэмтэл, мэргэжлээс шалтгаалсан өвчлөл, орчны бохирдол, өмчийн эвдрэл, аюулгүй байдал, хэвийн үйл ажиллагаа тасалдахад хүргэж болзошгүй аюулаас сэргийлэн ХАБЭА-н нийт ажилчдын сургалт, шинээр ажилд орсон ажилтны сургалт, өөр ажлын байранд шилжсэн ажилтны сургалт, давтан зааварчилгаа өгч ажилладаг. Жил бүр ажилчдыг эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулах, хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг хийлгэн ажиллаж байна.

Address

Монгол улс, Сүхбаатар аймаг, Сүхбаатар сум, Төмөртийн Овооны Цайрын УБҮ
Baruun-Urt

Alerts

Be the first to know and let us send you an email when Цайрт ХАБ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category