Tasty сахарын пудр, какао, шоколад

Tasty сахарын пудр, какао, шоколад Tasty - Монголдоо үйлдвэрлэсэн Монгол брэнд

Зайрмаг болон төрөл бүрийн амтат бялуу, нарийн боов бүтээхэд чимэг, амт нэмэх бүрхүүл шоколад

08/03/2026
Сар шинийн баярын мэнд хүргэе!Морин жилдээ таны ажил үйлс улам өргөжин тэлж, амжилт бүтээл арвин байх болтугай.
17/02/2026

Сар шинийн баярын мэнд хүргэе!
Морин жилдээ таны ажил үйлс улам өргөжин тэлж, амжилт бүтээл арвин байх болтугай.

🥰🥰🥰😍😍😍
31/12/2025

🥰🥰🥰😍😍😍

Энэтхэг наан (гамбир) гэртээ хялбархан хийх жорЭнэтхэг хоолыг наангүйгээр төсөөлөх аргагүй билээ. Харин заавал шавар зуу...
23/12/2025

Энэтхэг наан (гамбир) гэртээ хялбархан хийх жор

Энэтхэг хоолыг наангүйгээр төсөөлөх аргагүй билээ. Харин заавал шавар зуух гэхгүйгээр гэртээ хялбархан хийх жорыг энд орууллаа. Зарим энэтхэг хоолны газрууд ч бас ингэж хийдэг. :)

Орц:
•1/2 цайны халбага хуурай хөрөнгө (Саф-Левюр-н орос хөрөнгө их гоё болж байна лээ. Бүх дэлгүүрт байгаа)
•1/2 цайны халбага элсэн чихэр
• 1 аяга дээд эсвэл дээдийн дээд гурил
•1 хоолны халбага шинэ элгэн тараг (Шингэн уудаг таргаар гоё болохгүй байна лээ. Гэрийн нөхцөлд бүрсэн юм уу эсвэл гаднаас элгэн тараг аваад хийгээрэй)
•1 хоолны халбага хайлуулсан цөцгийн тос (Рама, маргарин энэ тэр онцгүй. Шар тос эсвэл ориг цөцгийн тос гоё болж байсан)
•5 цайны халбага хар гүнжидийн үр (Шар үрийг жоохон хуураад харлуулж болно шүү)
•Давс өөрийн мэдрэмжээр

Хийх арга:
1.Хөрөнгө, элсэн чихэрээ 10 хоолны халбага бүлээн усанд найруулаад, 5-7 минут таглаж тавьна.
2.Гурил, тараг, хайлуулсан масло, давс, хөрөнгө элсэн чихрийн холимогоо бүлээн усаар зууран зөөлөн нухсан гурил болгоно. Хатуу бол дэмий шүү. Гурил хүйтэн байвал халуун бүлээн усаар зуурч болно. 30-д минут хөөлгөнө. Жоохон хөөхөд л бараг болно доо.
3.Хөөсөн гурилаа 10 тэнцүү хэсэгт хуваана.
4.Гурилаа жоохон хуурай гурил цацаж хавтгайлж элдээд , дээр нь 1/2 цайны халбага хар гүнждийн үрээ цацна.
5.Плитка-гаа хамгийн халуун дээр нь тавьж наалддаггүй гадаргуутай хайруулын тавагаа халаана.
6.Эхлээд гүнждийн үртэй талаар нь 1 минут, дараа нь нөгөө талаар нь 1 минут хайрна. Плитка болгон өөр учир хэт түлэгдэх гээд байвал галаа багасгаж болно. Гэхдээ энэтхэг зоогийн газарт жоохон түлсэн өгдөг биз дээ.  Миний плитка хамгийн дээд тал нь 9 байсан 7 дээр янзын болж байна лээ.
7.Хайруулын тавагнаас гаргангуутаа багахан хэмжээний цөцгийн тосоор багсдаад л бэлэн боллоо.
8.Бэлэн болсон наан гамбираа даавуу юмуу салфетка цаас модон гампанз дээр тавьж гаргана шүү. Дээрээс нь даавуу юм уу, салфетка цаасаар эхэлж хучаад таглаж болно.
9.Сармисны наанд дуртай бол сармисаа бяцалж цөцгийн тостойгоо холиод түрхэж болно.

Address

Bayandzürh

Telephone

+97689863966

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Tasty сахарын пудр, какао, шоколад posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Tasty сахарын пудр, какао, шоколад:

Shortcuts

Share

Category