12/04/2025
МОНГОЛ92-н ДАРХАН-2025 спорт наадам 4 сарын 25-27 өдрүүдэд болох хөтөлбөрт МОНГОЛ92 УЗ, ДАРХАН ЗБ баг, MGL92 БИЗНЕС багууд хамтран БИЗНЕС ФОРУМ-ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА- АВТОМАШИНТАЙ СУГАЛАА гэсэн 3-н хэсэг арга хэмжээг өргөн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд үйлдвэрлэл, үйлчилгээ худалдааны аж ахуй эрхлэгч, баялаг бүтээгчид болон нийт төгсөгчид та бүхнийг өргөнөөр хүрэлцэн ирж оролцохыг урьж байна.
БИЗНЕС ФОРУМ Монгол-92 нийт үйлдвэрлэл үйлчилгээ худалдааны аж ахуй эрхлэгч, баялаг бүтээгчдийн анхдугаар уулзалт бизнес форумд хүрэлцэн ирж өөрсдийн санаа бодлоо чөлөөтэй хэлэлцүүлэхийг урьж байна /чөлөөт индэр ажиллах болно/
БАЯЛАГ БҮТЭЭГЧИД-ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА нь Монгол-92-н нийт үйлдвэрлэл үйлчилгээ худалдааны аж ахуй эрхлэгч, баялаг бүтээгч та бүхнийгээ бараа бүтээгдэхүүн үйлчилгээгээ үе тэнгийн төгсөгчдид болон мөн Дархануул аймгийн иргэд олон түмэндээ сурталчлан танилцуулж борлуулах боломжийг үнэ төлбөргүйгээр олгож байна.
АВТОМАШИНТАЙ СУГАЛАА Спорт наадмын 4/27-ны сүүлийн өдөр суудлын автомашинтай СУГАЛАА-ны тохирол зохион байгуулагдах болно. / Мөн энэхүү сугалаанд Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын төгсөгч Д.Батхүрэлийн өөрийн ОРД ЭМЭЭЛ үйлдвэрийн “HORDE” загварын морины эмээлийг сугалаанд оруулж байгаа болно/
MGL92 Бизнес багийн зүгээс гишүүд дэмжигч баялаг бүтээгчидийнхээ бизнесээ өргөжүүлэх болон шинээр бизнес эхлүүлхээр төлөвлөж байгаа зохих горимын шаардлага хангасан төсөл хөтөлбөр танилцуулгыг жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төсөл хөтөлбөрт уламжлахаар төлөвлөж байгаа бөгөөд өөрсдийн танилцуулга зорилтот төсөл хөтөлбөрүүдээ нэгтгэн [email protected] хаягаар ирүүлхийг хүсье. Зохион байгуулагч Ч.Хишигсүрэнтэй /99093385/ холбогдож оролцох бараа бүтээгдэхүүн үйлчилгээний талаарх дэлгэрэнгүй бүртгэлээ яаралтай хийлгэхийг хүсье.
МОНГОЛ92 НЭГДЭЛ, ДАРХАН25 ЗБ,
MGL92 БИЗНЕС БАГ