21/09/2023
"ЛАНТУУН ДОХИО" Ч.ГАНЖАВХЛАН: Тэр 12 настай охиныг чинь аав ээж хоёр нь олсондоо баярлаж нойргүй хоноцгоож. Энэ мэдээг өвөө эмээд нь хэлэхсэн гэхээс зүрх нь булиглаж. Арван сар тээж анх мэндлэхэд нь асгартлаа уйлж.
Шөнө болгон хуурайлж анх үг хэлэхэд нь аав нь чимээгүй аньсага чийгтэж. Мөлхөж эхлэхэд нь хамгийн анх бахархаж. Өөрөө явдаг болж аав аа ээж ээ гэхэд нь аз жаргалыг мэдэрч. Цэцэрлэгт орох анхны өдөр нь хайсан хашаанаас холдож чадахгүй хоргодож байн байн цонхоор нь шагайж. Сургуульд ороод нэг үг уншихад нь дэлхий хөдлөсөн мэт баярлаж догдолж. Өвдөхөд нь цуг өвдөж, инээхэд нь цуг жаргаж. Өдөр бүр хичээлийг нь хамт давтуулж. Хэний ч хүүхдээс ялгаагүй хамгийн ихээр хайрлаж, хамгаалж, найдаж энгийн л нэг өдөр миний охин хичээлдээ яваад ирээрэй гээд үнсээд гаргасан байгаашд. Тэгэхэд зүгээр л нэг муу согтуу алуурчин ирээд дайрчихаж болдог юм уу ? Энэ тэгээд зүгээр л өнөөдрийн сэдэв юм уу ... Ийм юм байж болдог юм уу, улс даяараа ингэж дөжирч, харгис болж болдог юм уу ... Түүний оронд таны хүүхэд ч байж болох байлаа шүү дээ
Тоглоомын талбай хайж яваад живээд үхдэг
Гэртээ сууж байгаад шатаад үхчихдэг
Хэвтэрт ортлоо зодуулаад гадаад явж эмчлүүлдэг
Сургуулийнхаа үүдэнд гарцан дээр дайруулаад үхчихдэг тэр болгоныг өнгөрөөсөн бидний буруугаас болж ийм хэмжээндээ хүрж байна гэж бодогдохгүй байна уу ...
(copy)