𝓐𝓪𝔀 𝓹𝓪𝓰𝓮

𝓐𝓪𝔀 𝓹𝓪𝓰𝓮 Every memory is infused into melody and sound, delicately composed and preserved as if it lives on within every piece of music.

Уул шиг хүн шүү аав минь.🙂
08/09/2025

Уул шиг хүн шүү аав минь.🙂

Listen the official audio for HURD's "Bi Aavtai Hun" – from the album 'The Best Collection III'.- Click 'CC' to view lyrics -Stream & Download 'The Best Coll...

09/08/2025

Хүн сайхан явах гэж
Хэт их санаашрах нь
Хүнийг тамд оруулна.

09/08/2025

М.Ариунболд : Хархорин захынхны хайранд умбасан шүү
"Хамгийн анх Нарантуул зах дээр очсон. Гэтэл зөвшөөрөл ав, хүний нөөцтэй уулз гээд л асуудал гарсан. “Нээрэн л бидний амьдрал энэ хүний ажилд ямар хамаа байх вэ” гээд Хархорин орлоо, ашгүй хөөсөнгүй. Тэгэхээр нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ортол зөвшөөрсөнгүй. Ингээд Хархорин дээрээ л дуулъя гэж шийдсэн дээ. Хархорин зах дээр хар халуунд дуулаад зогсож байтал нэг жаахан охин гүйж ирээд “Май ах аа, зайрмаг ид” гээд л. Нэг залуу ирж ус, өөр нэг хүн ирээд хоол өгөөд л. Нэг эмээ ирж чихэр өгсөн. Хажуу буланд бараа зардаг залуу өглөө гарч ирээд “Сайхан амарсан уу, хөгшөөн, туслах уу” гээд л. Хархорин захынхны хайранд умбасан шүү" хэмээв.
https://gogo.mn/r/387jk2

09/08/2025
09/08/2025

Иргэний пост:Аавдаа би хайртай.
Амьдралын минь хамгийн үнэт хүн, хайрт аав минь өнөөдөр тэнгэрийн оронд дэвшлээ🙏🏻Элэгний донор хагалгааны дараах бид хоёрын хамгийн нандин бөгөөд хамт авхуулсан сүүлчийн зурагаа энд оруулж байна. Хүмүүст мэдэгдээгүй ч аав минь элэгний хорт хавдараар өвдөж, 2025 оны 2-р сарын 7-нд аавдаа өөрийн элэгний 70%-г донор болгон өгч байлаа. Энэ нь хоёр талын амь насанд өндөр эсдэлтэй, 20 цаг үргэлжлэх, 50-60 мэргэжлийн эмч нарын бүрэлдэхүүнтэй өндөр эрсдэлтэй хагалгаа байв. Донорын шийдвэр гаргахдаа аавдаа л амьдрал өгч байвал юу ч болсон яахав гээд итгэл дүүрэн, зоригтойгоор эмч нартайгаа эрсдэл бүрэн үүрэх гэрээ байгуулж байж. Өмнөх өдөр нь ээж, эхнэртээ амь насны даатгалын гэрээгээ өвлүүлж, хөрөнгө, цаашдын амьдралаа шилжүүлж, эрсдэлийг ойлгуулж байхдаа эр хүн ер нь зоригтой, шийдэмгий, гэр бүлийнхээ өмнө үүрэх хариуцлагатай, ухаантай яг л аав шигээ байхын мөн чанарыг утгаар нь ойлгож байлаа. Яагад ч юм айгаагүй, аавтайгаа л хамт байх сайхан ирээдүйг мөнхийн төсөөлж, төлөвлөж байж. Өчигдрөөр хагалгаанаас хойш нийт 6 сар болж, миний гам барилт дуусан хэвийн амьдралдаа орж байна. Элэг болон бүхнээ өгсөн ч аавыгаа л босгож чадсангүй😭🥺 үнэхээр харамсалтай, зүрх шимширч байна даа😭 Аав минь надад эрүүл бие, өндөр боловсрол, хүн чанар, амьдрах ухаан, санхүүгийн эрдэм өөрийн бүхнээ өгсөн, эцсийн мөчид хүртэл надад бүхнээ зориулсаар л байсан. Амгалан тайван нойрсдоо аав минь. Бахархалт хүү нь насан туршдаа аавынхаа нэрийг өргөж, сайн сайхан үйлсийг бүтээж, дуртай ажлыг нь амжилттай, нэр төртэйгөөр үргэлжлүүлж, захиасыг нь дагах болно оо..🙏🏻🙏🏻 Аавдаа би хайртай.

Address

𝘿𝙖𝙧𝙠𝙝𝙖𝙣 𝘾𝙞𝙩𝙮
Darkhan
45000

Telephone

+97685555007

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when 𝓐𝓪𝔀 𝓹𝓪𝓰𝓮 posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share