18/07/2019
Эхнэр нөхөр хоёр болсон л бол хэрэлдэх л ёстой 🗣🗣
Миний мэдэх ойр хавьд байгаа бүх эхнэр нөхрүүд дундаас хэрэлддэггүй эхнэр нөхөр ол гэвэл би ёстой олж чадахгүй юм байна
Тэндээс салсан эхнэр нөхөр гэвэл тун цөөхөн
Одоо тэгсэн ямар их салж нийлдэг болсон юм дээ
Салах шалтгааныг нь сонсоход миний дээрх мэдэх бүх гэр бүлд байж л байдаг шалтгаанууд
Дээр үед чинь бол манай эхнэр нөхөр тэглээ ингэлээ хүмүүс яриад яваад байдаг нь бараг байхгүй байсан санагдах юм
Одоо чинь бараг жоохон муудалцаад л найзууддаа гэрийнхэндээ очиж зарлаад нөгөөдүүл нь сайн ойлгож сонсохоор өөрөө нервт өртчих гээд залхуу нь хүрээд одоо ингэж байгаа юм чинь шууд сал сал тэгээд л салаа
Энэ өөрөө эхлээд салсан гээд нөгөө тал нь тал нь гуйж гувшина гэж ойлголт байхгүй
Ер нь бол бэр гуйна гэдгийг сайн мэдээд байгаа хэрнээ буруутай ч бай буруугүй ч бай буулт хийж нэгийгээ гуйж байж гэр бүл гэдэг зүйл бүрэлдэж тогтдог гэдэг зүйлийг мэдэхээ болчихжээ
Миний дээрх мэдэх гэр бүлд салъя барья гэж хэрүүл уруул хийж байхыг би зөндөө л харж байлаа. Бид хоёр ч ялгаагүй тэгж хэрүүл хийх үе ч зөндөө.
Амьдрахын тулд заавал хэрэлдэх ёстой
Өвчин эдгээхийн тулд заавал өвтгөх ёстой байдагтай яг ижил зүйл юм
Өвдөөд байна гээд өвчнөө эмчлүүлэхгүй орхиж байсан тохиолдол би лав хараагүй юм байна
Эхнэрийн, нөхрийн санаанд таарахгүй зүйл байх л юм бол тэр бол сэтгэл зүйн өвчин гэж авч үзэх нь зүйтэй юм
Тэр өвчнөө эдгээх эм бол хэлцэж байж бүүр болохгүй бол хэрэлдээд ч болтугай заавал шийдэх ёстой юм
Өвчнөө эмчлүүлэхгүй бол нэг л өдөр улам хүндэрч үхлийн аюулд хүрдэгтэй ижил
За хэрэлдээд хэн хэнээ зовоогоод яах вэ гээд асуудлуудаа бөөгнүүлсээр байгаад нэг л өдөр нэг нэгэнээсээ асар их холдож нэгийгээ өгүүлэх шалтгаангүй болж эхнэр нөхөр хоёр асар амархан салах явдалын үндэс болж мэдэх юм
Ах эгч хоёрынх нь ингээд сайхан гэр бүлийг бүтээжээ гэж олны нүдэнд гаднаасаа харагдаад байгаа амьдралын цаана бид хоёр асар их хэрэлдэж уралдаж байж хамтдаа гаргасан шийдвэрүүдийн үр дүн юм гэдгийг бид хоёрын ойр дотны хүмүүс маань бол маш сайн мэдэж байгаа
Тэгэхдээ мэдээж юм бүхэн хэмжээ хязгаартай хэрэлдсэн л бол би заавал дийлэх ёстой гээд нөхөр хүчээр шийдээд, салахгүй ч гэсэн эхнэрийн нүд ам байнга хөхрөөстэй яваад байх явдал бол хамгийн муухай амьдралын нэг юм
Хэрэлдэх ёстой гээд хаа хайгүй хүн орчин харгалзахгүй хэрэлдээд байвал мэдээж эхнэр нөхөр салахгүй байсан ч амьтны ад болно
Олгой хагаравч тогоон дотроо гэж яг оноогоод хэлсэн сайхан үг шигээ л бөөрөнхий гэртээ бөөгнөрч байгаад хэлцээд болохгүй бол хэрэлдэж асуудлаа шийдчихээд нөхөр нь үр хүүхдийнхээ дэргэд эхнэрээсээ уучлалт гуйгаад элэг бүтэн эвлэрэх шиг сайхан зүйл хаа байх билээ
Тэгэхээр хэрэлдэхэд хүртэл дүрэм журам бий хэм хязгаар бий
Хэрэлдчихлээ гээд эхнэр нь гэрээ орхиж яваад нөхөр нь архи уугаад байвал мэдээж аз жаргалыг олох нь битгий хэл хаана байгаа нь ч харж чадахаа больдог юм
Тиймээс хэрүүл болгоны ард нэг нэг асуудлаа шийдээд гэр бүлээрээ аз жаргалыг олох алхам чадаж байх нь л хамгийн зөв амьдрал юм шүү залуусаа ❤️🏠👨👩👧👦
Хайрын мэдээг ивээн тэтгэсэн
Халуун өдөр таныг машин дотор, ажил дээр хаа байгаа газар тань хаан👇👍👇👍👇👍 мэт сэрүүцүүлэх
🌬🌬🚗🏠🏢 Seruun Service LLC🚗🏠🏢🌬🌬
Машиныхаа эйр 👆👍👆👍 ☝️👍 кондэшний асуудлыг ажлыг ажлын арвин туршлагатай анхны байгууллага Сэрүүн сэрвисийн пэйжийг дагж даатгаарай
👇👍👇👍👇👍👇👍👇👍👇👍👇👍👇👍☝️
https://www.facebook.com/seruunservicellc/