28/12/2025
• Энхрий ялдам, гэнэн цайлган, хайр татам эрхэм шавь нартаа сэтгэл гарган хүрэлцэн ирсэнд баярлалаа🌸
• Мэргэжил бүхэн сайхан
Багш хэмээх итгэл, хайр, хүндэтгэл хүлээсэн сайхан мэргэжлийг та нараасаа мэдэрдэг нь гайхалтай🫶🏻
• 2025 ондоо бид ололт амжилтаар арвин сайхан жил байж бүс, улс, олон улсад өрсөлдлөө.
Монголын мисс шавьтай болчихвол гэсэн бодол минь биелэлээ олж 2025-н ондоо Тэргүүн мисстэй болсон мөн Дэлхийн өсвөрийн мисстэй болж
Орхон аймгийн урлагийн салбартаа “Онцлох хүүхэд”-ээр шалгарсан суралцагчтай боллоо.
Түүнчлэн Хөх хотноо болсон Урлагийн фестивальд оролцон тайзан дээр гэрэлтэж буй мөн тэр танхимыг уулга алдуулж бсан шавь нараа харах сайхан мэдрэмж…💪
• Мэдээж хамгийн чухал нь бидний ололт:
бид нэгнээсээ суралцсан,
нэгнээ хүндэтгэж хайрлаж,
нэгнээ дэмжиж тусалж,
нэгнээрээ бахархаж хамтдаа эерэгээр суралцдаг хамт олон🤝
• Багшийнх хамгийн ихээр баярладаг, сэтгэл баясдаг, төгссөн ч хүрэлцэн ирж дүү нартайгаа нэг өдрийг өнгөрүүлдэг, багшдаа тусалдаг эрхэм шавь нартаа хайртай шүү😘🥰
• 2026 ондоо илүү их өөрийгөө нээж, илүү их хамтдаа хөгжихийг хичээн суралцацгаая🥰
ШИНЭ ОНЫ МЭНД эрч хүчүүдээ❤️🔥