Монголын Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн Холбоо (МБЭЭХ) нь 1992 онд Монгол Улсад анхлан байгуулагдсан. Монгол улсын 21 аймаг 9 дүүрэгт салбар зөвлөлтэй, Гадаадын 10 улсад төлөөлөгчийн газартай. Монгол улсдаа болон Дэлхий дахинд танигдсан нэр хүнд бүхий томоохон, ууган Төрийн Бус Байгууллага (ТББ) юм.
МБЭЭХ-ны салбар зөвлөл болох Орхон аймгийн Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн Холбоо нь 1997 онд байгуулагдсан, бие даасан үйл ажиллагаатай, нийгмийн тусын тулд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдээ нэгтгэн, тэдний дуу хоолой болж 25 жилийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулж ирсэн.
Орхон аймгийн Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн Холбоо нь:
Орон нутагт шинээр бизнесээ эхлүүлэхээр зорьж байгаа, бизнесээ өргөжүүлэхийг хүсч байгаа эмэгтэйчүүдээ шаардлагатай бодлогоор дэмжих, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, төсөл хөтөлбөрт хамруулах, бизнес эрхлэх орчинг таатай болгох, өрсөлдөх чадавхийг нэмэгдүүлэх, тулгарч буй асуудлыг шийдвэрлэх гарц гаргалгааг хамтдаа хайх, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдээ төрөл бүрийн сургалтанд хамруулах, зөвлөгөө арга зүйгээр хангах, шаардлагатай бодлогын дэмжлэгийг тодорхойлж төр захиргааны байгууллагад хандах, ментор хөтөлбөрт хамрагдах боломж олгох зэрэг асуудалд анхаарлаа хандуулан ажиллаж байна.