Угсаатан Өв Урлан-Mongolian family culture

Угсаатан Өв Урлан-Mongolian family culture уран бичлэг захиалга, уран зураг, шүтээн зураг

Муурны үүрэг даалгаварХүмүүс бодохдоо муурыг идэж унтахаас өөр юу ч хийдэггүй, залхуу гэж боддог. Тэр бол тийм биш.Му...
13/04/2026

Муурны үүрэг даалгавар
Хүмүүс бодохдоо муурыг идэж унтахаас өөр юу ч хийдэггүй, залхуу гэж боддог. Тэр бол тийм биш.
Муурны үүрэг юу болохыг та мэдэх үү?
Бүх муурнуудад бидний биед өдөржингөө хуримтлагдсан сөрөг эрчмийг арилгах хүч байдаг. Тэд биднийг унтангуут эрчмийг өөртөө авдаг. Хэрэв гэр бүлд нэгээс илүү хүмүүс, ганцхан муур байдаг бол тэд их хэмжээний сөрөг эрчмийг олон хүнээс уусгаж авдаг юм. Харин муур унтаж байхдаа биднээс авсан сөрөг эрчмүүдээ чөлөөлж гаргадаг.
Хэрэв бид хэтэрхий стресдсэн байвал тэдэнд тэр бүх сөрөг эрчмүүдийг чөлөөлөх хангалттай цаг байдаггүй. Тэгээд үр дүнд нь түүнийг чөлөөлөх хүртэл тарга болж тэдэнд хуримтлагддаг.
Ингээд тэднийг таргалахаар нь бид тэжээсэн хоолноос юмуу хангалттай хөдлөөгүйгээс болдог гэж боддог байх. Гэтэл үнэндээ тэгдэггүй. Гэрт нэгээс илүү муур байвал зүгээр, ингэснээр үүрэх ачаа тэдний дунд хуваагдах болно.
Тэд мөн шөнө дунд биднийг хамгаалдаг. Тэднийг байснаар биднийг унтаж байх зуур хүсээгүй сүнсүүд бидний байр сууц, өрөөнд нэвтэрч чадахгүй. Тийм учраас тэд бидний оронд унтахаар хичээдэг юм. Хэрэв бид зүгээр бол тэд хамт унтах гэхгүй.
Хэрэв ямар нэг хачин зүйл бидний эргэн тойронд байвал тэд ор руу шууд үсэрч ирээд биднийг хамгаалах гэдэг. Хэрэв гэрт хэн нэг хүн ирээд муур тэр хүнийг муу юмуу хор хөнөөлтэй хүн гэж мэдэрвэл биднийг хамгаалахаар тойрч алхдаг.
Та муургүй байлаа гэхэд гудамжны муур гэрт ирээд гэртээ байгаа мэт дасдаг. Учир нь тухайн хоромд танд муур хэрэгтэй байсан болоод л тэгдэг. Гудамжын муур танд туслахаар сайн дураар шийдсэн гэсэн үг юм. Тэр ажлыг хийхээр танай гэрийг сонгосон мууранд талархаж байгаарай.
Та мууртай байгаад гудамжын муураа байлгаж чадахгүй бол түүнд байх газар олж өгөөрэй. Муур бидний физик түвшинд үл мэдэх тийм шалтгаанаар ирсэн байдаг. Тэгээд яг тэр хоромд зүүдэндээ муур үзэгддэг шалтгааныг та харж болно. Түүнд төлөх ёстой өр юмуу кармын шалтгаан байж болдог, тэгэхлээр муурыг айлгах юмуу түүнээс битгий айгаарай. Тэр үүргээ биелүүлэхээр аль нэг замаар ирэх ёстой байдаг.
Муур бас анагаадаг. Муурнууд бол өхөөрдөм амьтад, тэд эзэндээ юунаас ч илүү хайртай. Гэхдээ тэд хайрлах өөр аргатай. Тэдний хайр үнэнч бөгөөд тэрэнд бүү эргэлз. Тэд бол бидний сайн нөхөд, сайн хамтрагчид юм.

Дахин сануулахад Мягмар Лувсандамба багш мууртай бодлоор харилцаж Муурны тухай гайхалтай түүхийг ном болгон гаргасан нь олон хүмүүсд ухаарал, сүнслэг сэрэлт өгсөн байдаг. “Ламтай хамт амьдрахуй” нэртэй энэ ном намраас та бүхний гар дээр очих бөгөөд тэр болтол бусад номнуудыг нь уншиж байгаарай.

Мягмар Лувсандамбын номнуудыг авах бол 94900088 аас залгаад асуугаарай.

Юнаны Монголчууд 770 гаруй жил Хятадын гүнд оршин амьдарч өнөөг хүрсэн ба 6000 гаруй хүн үлдээд байна. Сүмдээ Чингис хаа...
12/04/2026

Юнаны Монголчууд 770 гаруй жил Хятадын гүнд оршин амьдарч өнөөг хүрсэн ба 6000 гаруй хүн үлдээд байна. Сүмдээ Чингис хаан, Мөнх хаан, Хубилай хаан 3-ыгаа бүтээн залж бурхан мэт шүтэж, залбирсаар иржээ. Тэдэнд өөр бурхан, шашин шүтлэг үгүй.
Хацо Монголчууд гэж өөрсдийгөө нэрлэнэ. Хацо гэдэг нь эртний Монгол хэлээр Хажуу, хацар гэхийн үндэс хацу аж. Хэц өндөр хад гэж бидний ярьдаг нь хажуу, налуу гэх утгатай аж. Хацар гэдэг үг бас л хацу буюу хажуу тал гэсэн утгатай байх юм. Юан гүрэн унахад тэд Хятадын өмнөд нутагт байсан тул талын Монгол руугаа ирж чадалгүй үлджээ.
Byamba T

Энэ өргөл сүслэх шүтэх  гэдэг зүйл үнэндээ бол хүн хүнд удам удамд өөр хүн хүн уул хангайд юм өргөх өргөл дээж ч бүр өөр...
19/02/2026

Энэ өргөл сүслэх шүтэх гэдэг зүйл үнэндээ бол хүн хүнд удам удамд өөр хүн хүн уул хангайд юм өргөх өргөл дээж ч бүр өөр2. Жишээ нь (*******) хайрханы өвөрт нас үеийг олон он элээсэн нэгэн удам хожимоо хот хүрээ бараадаж холдож одсон бөгөөд ажил үйл бүтхээ байж үздэг хүнд ирхэд хавтгай төмрөөр лусын нүд таглагсан тул олон амьтан тэр газраас холдож өөр орон хангайг түших болжээ гэж.
Одоо тэгвэл яана вэ гэхэд эзэн бие гартайсан бол энэ хавх төмрийг хамж хаяхсан гээд баруун өндөрийн энгэрээс өрөөсөн нүд далимаг халзан өвгөн шогшорч сууна тэрбээр хуучин самбаанд боолттой дун бүрээ баруун гартаа барьж засаж янзлаагүй тахир модоор таяг барьж хэзээ биднээ мартсан үр хойч минь ирж энэ ус голоо засах болоо хэмээн хүлээв гэжээ.
Энэ хүний гадаад төрхийг сонссон тэдний аав ээж эмээ өьөөгөөс сураглахад тийм бодит хүн байсанаар барахгүй яг таг таарч дун лавай,нь ч байдаг тэр хөгшины нэр ус ч авгайлж дууддагаар нотлогдсон тэр газар оршуулсан байдаг.
Тэр лусын нүд гэдэг нь хуучин худгаа мал амьтан хүн унана гээд дараад зил130 машины копудаар таглаж байсаар сүүлд шороо чулуу нэмж битүүрсэн гэдэг нь үнэн болов. Иймээс хөгшины сүлдийг амирлуулж хүслийг биелүүлж горхийн толгойноос нилээд дор байсан хуучин худагийн очиж тэр зэвдсэн төмөр эдийг түүж төнхөөд буцааж шороо чулуугаар нь байлгаад байгал эх нь ундарнуу татарнуу дураараа болог гээд аргалж өршөөл эрж сөгдөөд буц гэжээ. Харин үеээ элээсэн өвгөдийн бууц тойрон хангайд хонь зүслэж шүүслүүлж зан үйлийг үйлдүүлээд үлдсэн удмаа даатгуулж үүссэн өндийсөн нутаг үхсэнээ оршоосон газар үлдсэнээ даатгах нутаг минь гэж санаж сэрж ирж очиж бай гэжээ. Ийм хүн бүр уулын оройд мах шүүс сүү сааль өргөх нэхэлтэй үгүйгээ ч мэдэхгүй олноор бусдын жишгээр явалдах нь оновчтой үйл биш болж бгаам. Магад таны зорих хангай хайрхан танаас юу нэхэх билээ өчүүхэн ганц чулуу ч байх билүү, өмнийн өвгөд минь энэ хангай лусад хорлол бариатай юу мод шадам хугачсануу гэж бодвол та бодын дайтай өр тойгийн дайтай алт эрдэсийн нэхэлтэй юу буга хандгай хээлтэй гичийн өртэй юу гэдгээч мэдэхгүй ганц шил юм гаргаж долингортож атга будаа цацаад ашгүй сайн агсам тавьж байгаад буцдаг биш бээз гэх мэт хүн бүр нэхэлтэй,эсвэл нэхэлгүй байхад нийтийн жишгээр салбаганах нь сэтгэлээ л дэвтээсэн үргүй зардал ч юм билүү тэ.
Нүдтэй хүний үйлдэх хийх зан үйлийг нүдгүй луйварчин хуулах боломжгүй учир нь онож хэлэхгүй учраас олж очиж чадахгүй тул хуулах боломжгүй.
Ахин нэг эргэцүүлэл.
Хөшөө байлаа гээд хүнийх нь сүнс тэнд аравнай шүншиг татуулж авчирч хөшөөнд буулгаагүй байдаг тул түүнийг бүү ундаал бүү сүүгээр бул энэ чинь сүйтгэл.
Магад тэр хүний алдар суу явдал мөрийг мартуулахгүйн тулд үеийн үе мэдэж байг гэж тэнд мөнхөлсөн болхоос биш сүнсийг дуудаж шүншиг аравнай татдаггүйг хэзээ ухаарах вэ?
Эргүү сүйтгэгч үү энгүй сүсэгтэнүү эргэцүүлнэ биз
Энэ хүртэл уншсан танд баяраллаа.
Улаахан Уужаа 2026.2.20

13/02/2026

🌹🌹🌹 ✨ “Хүчтэй байх, сүртэй байх, магистртай байх, гоё ярьдаг байх…
энэ бүхэн одоо хоцрогдож байгаа гэнэ ээ.

Харин
🤍 харилцааны соёлтой байх
🤍 хүнлэг байх
🤍 хүний оронд өөрийгөө тавьж бодож чаддаг байх
— үүнийг л жинхэнэ манлайлал гэж заадаг болсон байна лээ.

Өнөөдрийн таны
🎖️ албан тушаал
🎖️ эрх мэдэл
маргааш үгүй болох түр зуурын л зүйл.

Харин
🌱 хүн чанар
🌱 ёс зүй
🌱 хандлага
— хэзээ ч хуучирдаггүй.

Тиймээс
✨ ямар ч үед хүнээрээ л байгаарай. ✨🙏💕

Address

Эрдэнэт хот
Erdenet
97699915329

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Угсаатан Өв Урлан-Mongolian family culture posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Угсаатан Өв Урлан-Mongolian family culture:

Share