Таны бизнес модель

Таны бизнес модель Таны бизнес модель

Ц.Рэгзэнбазарын санхүү, бизнесийн зөвлөх үйлчилгээний салбарт хуримтлуулсан туршлага


Эдийн засгийн чиглэлээр гаргасан бүтээлүүдийн жагсаалт. Үүнд:
1. “Бизнес санаа” сэтгүүл 8 цуврал 2005-2007 он
2. “Бие дааж бизнес эрхлэх арга зүйн үндэс” ном 2006 он Ц.Рэгзэнбазар, Б.Одонбаяр
3. “Монголчуудын сэтгэлгээний маркетинг” ном 2007 он Ц.Рэгзэнбазар, Баттогтох
4. “Худалдах урлаг” ном 2006 он Ц.Рэгзэнбазар, Б.Одонбаяр
5. “Амжилтын алтан ном” 2008 он Ц.Рэгзэнбазар
6. “Зөгийн аж ахуйн бизнес төсөл боловсруулах зөвлөмж” 2006 он Ц.Рэгзэнбазар
7. “Гахайн аж ахуйн бизнес төсөл боловсруулах зөвлөмж” 2010 он Ц.Рэгзэнбазар
8. “Цацарганы бизнес төсөл боловсруулах зөвлөмж” 2010 он Ц.Рэгзэнбазар
9. “Даяарчлагдсан солиотой санаа” ном 2011 он Ц.Рэгзэнбазар
10. “Амжилтын алтан ном” 2014 он Ц.Рэгзэнбазар
11. “Мөнгөний цаг хугацааны үнэ цэнэ ба Хувь хүний мөнгө санхүүгийн төлөвлөлт” 2015 он Б.Одонбаяр, Ц.Рэгзэнбазар
12. Бодо Шефер “Долоон жилд эхний тэр бумыг олон нь” ном Ц.Рэгзэнбазар, Б.Одонбаяр



Бага насны сурагчдад зориулан гаргасан Монгол улсын зохиогчийн эрхийн гэрчилгээтэй бүтээлийн жагсаалт. Үүнд:

1. “Лед хөгжилтэй цагаан толгой” Зөөврийн компьютер Ц.Рэгзэнбазар (Зохиогчийн эрхийн гэрчилгээний дугаар- 5839), 2013 он
2. “Зурагт ном” (Цагаан толгой, Матетатик хоёр ном) Ц.Рэгзэнбазар, Г.Баянсайхан, Ц.Хишигнэмэх –(Зохиогчийн эрхийн гэрчилгээний дугаар-5829) 2011он
3. “Дадлага ажлын дэвтэр” (Цагаан толгой, Математикийн хоёр ном) Ц.Рэгзэнбазар, Г.Баянсайхан, Ц.Хишигнэмэх –(Зохиогчийн эрхийн гэрчилгээний дугаар- 5838) 2012он

14/09/2026

Бусдын нөлөөгөөр сонголт хийх нь буруу биш.
Нөлөөллөө мэдэхгүйгээр сонголт хийх нь л эрсдэлтэй.

09/09/2026

Ном номловч чихээр сонсохгүйн гэм. Чихээр сонсовч буруу ойлгохын гэм. Зөв тогтоовч утгыг умартахын гэм.

08/09/2026

СОНГОЛТ хэзээд байдаг.
Харин СОНГОХ ЧАДВАР
Хүн бүрт байдаггүй.

05/09/2026

БОДОЖ, ХЭЛЖ, ХИЙЖ
байгаа зүйл тань хоорондоо нийцэж байвал тэр таны мэргэжил.

МЭРГЭЖИЛ БОЛ АЛИМ. ЭНЭ БОЛ АЛИМЫН МОДНЫ ҮР ДҮНАлимын модыг ажиглахад бид нэг чухал зүйлийг ойлгож болно. Сайн алим хүсэж...
04/09/2026

МЭРГЭЖИЛ БОЛ АЛИМ. ЭНЭ БОЛ АЛИМЫН МОДНЫ ҮР ДҮН

Алимын модыг ажиглахад бид нэг чухал зүйлийг ойлгож болно. Сайн алим хүсэж байвал зөвхөн алимд анхаарах нь хангалтгүй. Модны үр сайн байх, хөрс нь тохиромжтой байх, үндэс нь бат бөх ургах, их бие нь эрүүл байх, мөчир нь зөв салаалах, цэцэг нь сайн дэлгэрэх, мөн модыг байнга арчилж тордох хэрэгтэй. Тиймээс сайн алим бол нэг өдрийн дотор бий болдоггүй. Энэ нь үрээс эхэлсэн зөв өсөлт, тохиромжтой орчин, сайн арчилгааны үр дүн юм. Үүнтэй адил зөв мэргэжил сонголт ч гэнэт бий болдоггүй. Мэргэжлээ зөв сонгохын тулд эхлээд өөрийгөө таних, өөрийн боломжоо ойлгох, бусдын нөлөөг ялгах, мэргэжил болон ажил хөдөлмөрийн ертөнцийг судлах, сонголтуудаа харьцуулах хэрэгтэй. Үүний дараа л өөртөө тохирох шийдвэрийг гаргаж чадна. Тиймээс мэргэжил бол алим. Алим нь модны бүх хөгжлийн үр дүн байдаг шиг, зөв мэргэжил сонголт нь өөрийгөө таних, судлах, бодох, турших, шийдвэр гаргах үйл явцын үр дүн юм. Сайн алим ургуулахын тулд модоо арчилдаг. Зөв мэргэжил сонгохын тулд өөрийгөө хөгжүүлдэг.

03/09/2026

Мэргэжил сонголтын философи ба Буддын гүн ухаан

Мэргэжил сонголтын философийн эхний асуулт бол “Би хэн бэ?” юм. Буддын гүн ухаан хүн өөрийгөө ОЙЛГОХ асуудлыг маш гүн түвшинд авч үздэг. Хүн өөрийн хүсэл, шунал, сэтгэл хөдлөл, бодол санаа болон тэдгээрийн мөн чанарыг танин мэдэхийг эрмэлздэг. Буддын гүн ухаанаар бол “Би ямар мэргэжилд дуртай вэ?” гэж асуухаас өмнө “Би яагаад энэ мэргэжлийг ХҮСЭЖ байна вэ?” гэж өөрөөсөө асуух ёстой. Жишээлбэл, хүүхэд эмч болохыг хүсэж болно. Гэвч шалтгаан нь юу вэ? Хүмүүст туслахыг хүсэж байна уу? Эцэг эх нь эмч болохыг хүсэж байна уу? Нийгэмд нэр хүндтэй учраас уу? Өндөр орлоготой учраас уу? Гаднаас харахад ижилхэн “эмч болно” гэсэн сонголт боловч дотоод СЭДЭЛ нь огт өөр. Иймээс Буддын философи мэргэжил сонголтод өөрийн хүсэл, сэдэл, сэтгэлгээгээ ажиглах чухал сургамж өгч чадна. Мөн хүн өөрийгөө “би ийм л хүн” гэж эцэслэн тодорхойлох бус, өөрчлөгдөж, суралцаж, хөгжиж чаддаг оршихуй гэж ойлгох боломжтой. Энэ нь хүүхдэд “Өнөөдөр би юу чаддаг вэ?” гэдгээс илүү “Би юу сурч, ямар хүн болж чадах вэ?” гэж ирээдүйгээ харах боломж өгнө.

03/09/2026

Өөрийгөө танин мэдэхгүйгээр мэргэжлээ сонгох нь газрын зураггүйгээр далайд гарахтай адил

02/09/2026

Мэргэжил сонголтын философи ба Сократ
Сократ — “Өөрийгөө шалга”
Сократын философийн хамгийн алдартай санаануудын нэг нь өөрийн амьдралыг эргэцүүлэн шинжлэх тухай юм. Түүний хувьд мэдлэг гэдэг зөвхөн мэдээлэл цуглуулах биш. Хүн өөрийн итгэл үнэмшил, үзэл бодол, сонголтоо асуултаар шалгах ёстой. Мэргэжил сонголтод энэ нь асар чухал.
Хүүхэд: “Би инженер болно.” гэж хэлж болно.
Тэгвэл дараагийн асуулт Яагаад? “Математикт дуртай.”
Яагаад? “Их мөнгө олдог.”
Яагаад их мөнгө чухал вэ? “Сайхан амьдрахын тулд.”
Сайн амьдрал гэж юу вэ? Ингэж асуусаар байвал хүүхэд өөрийн сонголтын цаадах жинхэнэ шалтгаанд хүрч эхэлнэ.
Тиймээс Сократын философийг мэргэжил сонголтын хэлээр “Сонголтоо зөв гэж бодохоосоо өмнө сонголтынхоо шалтгааныг шалга.” гэж томьёолж болно.
Энэ нь мэргэжил сонголтын шүүмжлэлт сэтгэлгээний үндэс болно.

01/09/2026

Мэргэжлээ буруу сонгох нь өнгөрсөндөө харамсаж, амьдралдаа сэтгэл хангалуун бус байхын үндэс

29/08/2026

Address

Erdenet
61001

Alerts

Be the first to know and let us send you an email when Таны бизнес модель posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Таны бизнес модель:

Shortcuts

Share