05/03/2026
ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ХАНБОГД СУМЫН ЖДҮҮ ЭРХЛЭГЧДИЙГ ДЭМЖИХ ЗОРИЛГООР ОЛГОХ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙН “ЕРӨНХИЙ НӨХЦӨЛ ТОХИРОЛЦОХ, ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ” БАЙГУУЛАГДЛАА.
Энэхүү гэрээний хүрээнд ЖДҮХС-н зүгээс 2026 онд Ханбогд сумын ЖДҮҮ эрхлэгчдэд олгох зээлийн нийт хэмжээг 4,1 тэрбум төгрөг, зээлийн эргэн төлөгдөх хугацааг 5-8 жил, зээлийн хүүг жилийн 5 хувь байхаар тохиролцлоо.
Гэрээ байгуулагдсанаар тун удахгүй ЖДҮХС-гаас хөнгөлөлттэй зээл олгох төслийг хүлээн авч эхлэх тул бизнес эрхлэгч иргэн, аж ахуй нэгжүүд та бүхэн бэлтгэлээ базаана уу.
ЖДҮХС-гаас хөнгөлөлттэй зээл авахад анхаарах зүйлс:
√ Хувиараа үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж буй иргэн та заавал аж ахуйн нэгж болсон байх /Компани, Хоршоо, Нөхөрлөл/
√ Хэрэв аж ахуйн нэгж нь татвар, нийгмийн даатгалын өртэй бол түүнийгээ төлөх
√ Хэрэв НДШ төлдөггүй бол сумандаа НДШ төлөгчөөр бүртгүүлэх
√ Хэрэв та болон таны аж ахуйн нэгж хугацаа хэтэрсэн муу зээлтэй бол төлж барагдуулах
Ханбогд сумын ЗДТГ, ЖДҮГ, Хөгжлийн Шийдэл ТББ хамтран та бүхэнд зээлийн өмнөх болон дараагийн зөвлөн туслах үйлчилгээг үзүүлэх болно.
Энэхүү зөвлөн туслах үйлчилгээтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг бид тун удахгүй дахин хүргэнэ.