Сэлэнгэ аймгийн Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтэс

  • Home
  • Mongolia
  • Sühbaatar
  • Сэлэнгэ аймгийн Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтэс

Сэлэнгэ аймгийн Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтэс Төрийн үйлчилгээ

22/01/2026
17/12/2025

Төрийн үйлчилгээний зарим байгууллагуудын удирдах албан тушаалын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалт зарлагдлаа.

Шалгалтын бүртгэл 2025 оны 12-р сарын 4-ний өдрөөс 17-ны өдрүүдэд цахимаар явагдаж, шалгалтыг 12-р сарын 22-23-ны өдрүүдэд зохион байгуулна.

Доорхи линкээр мэдээлэлтэй танилцаж, холбогдох материалыг бүрэн оруулахыг анхааруулья.
https://se.csc.gov.mn/search?sector_id=02001045

06/12/2025
12/12/2024

🇲🇳🇲🇳🇲🇳 #ӨНӨӨДӨР: МУ-ын Авлигатай тэмцэх газраас орон даяар зохион байгуулж буй “Авлигын эсрэг соён гэгээрүүлэх сургалт, өдөрлөг”-ийг Сэлэнгэ аймагт зохион байгуулж байна.✅️✅️✅️

🇲🇳🇲🇳🇲🇳 Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн үр дүнд шинээр бүрэлдсэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний Төлөөлөгч нарт авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчлан таниулах, авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр заавар зөвлөгөө өгөх, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, авлигын эсрэг соён гэгээрүүлэх сургалт, өдөрлөг хуваарийн дагуу Сэлэнгэ аймагт ийнхүү болж байна.

Сургалтын зорилго Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр, Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагааг танилцуулах, орон нутаг дахь авлигын нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөх, авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэрэг, түүнээс урьдчилан сэргийлэх талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчлан таниулахад оршиж байгаа юм.

Сургалт өдөрлөгт аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, Ажлын албаны албан хаагч, бүх шатны Засаг дарга, ЗДТГ, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, хэлтэс, алба, тасаг, нэгж, нутгийн захиргааны байгууллагын албан хаагч, орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүд мөн ийн ажилтнууд гэсэн 400 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг оролцож байна.

Сургалт, өдөрлөг манай аймагт нэг өдөр үргэлжилнэ.✍️✍️✍️



12/12/2024
12/12/2024
12/12/2024

Address

Сэлэнгэ
Sühbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Сэлэнгэ аймгийн Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтэс posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share