Мухар Хужиртын рашаан & амралт

Мухар Хужиртын рашаан & амралт Архангай аймгийн Цэцэрлэг суманд орших байгалийн эрдэст рашаан. Амрах, эрүүл мэндээ дэмжих.

22/07/2026

Монголын бурхан шашны гурван зулын нэг.Халхын заяа гэгээн Лувсанпэрэнлэй 1642 онд энэ газар төрж эхсийг булсан газраас энэ хүү шидэт рашаан ундарсан түүхтэй. Гэгээнтэн энэ хүү рашааныг түмэн олонд тус хүргэсэн чандмань эрдэнэ болгон хувиргаж аравнайлж шавь нартаа үлдээлээ..гэж тунхагласан байдаг
Сайн сүжиглэн ууж, нутаг усыг минь хайрлан хамгаалж зүрх сэтгэлээсээ хандах аваас танд төдий чинээ сайхан зүйл тохиох болно. Түүнээс тэр нь сайн тэр нь муу гэсэн ангилал үгүй билээ..

19/07/2026

Дуу дуулах тусам ундраад л байдаг
Ай даа сайхан рашаан минь ❤️

19/07/2026
18/07/2026

За бас л нийтлэг асуултуудын нэг асуулт болох: Рашаандаа яаж орох вэ гэх? Асуултад товчхон байдлаар хариулхыг хичээe.
Жич: энэ бол зөвхөн миний 3 жил явж рашаанд орсон хүний миний мэдэрсэн мэдрэмж, туршлага гэдгийг ойлгоорой. Би ямар нэгэн байдлаар эмч биш, уламжлалтын эмч ч биш шүү гэдгийг ойлгоорой.

Миний олж харснаас харахад рашаан нь маш хүйтэн, мөн түүнчлэн эрдэс баялаг, химийн найрлага бүхий агууламжтай байдаг. Тэгэхээр Рашаанд их удаан суух буюу хүйтэн усанд хэн хэр удаан суух вэ гэдэг тэвчээрийн асуудал биш болов уу? Гагцхүү хүйтэн рашаанд богино хугацаанд Цочроох үүгээрээ дамжуулж тархи мэдэрлийн үйл ажиллагаанд оролцох эд эсийг цочроож хөдөлгөөнд оруулах л мөн чанарыг агуулдаг болов уу гэж боддог.(жич миний хувийн бодол шүү!!!)

Манай хувьд өглөө өдөр орой 3 удаа 10-15 тоолоод л гаргадаг. Рашаанаа хүүхэд ямар уух боломжтой байна тэр хэмжээгээр нь уулгаж байсан. Хоолыг аль болох нь хүүхэд иддэг хэмжээгээр нь өгсөн ямар нэгэн хориглох зүйл байгаагүй. Шинэ хонины махаар тогтмол хоол хийж өгч байсан.

Орох дараалал:

-Боргиондоо очоод хүүхдээ нуруугаар нь гэдэсрүүгээ харуулж бариад магнайд рашаанаасаа хэд хэдэн удаа шавшиж өгнө,

-үүний дараа хоёр өвдөгийг нь урсаж байгаа рашаанруугаа дүрээд, шавшаад авна,(үүнийг доош нь татуулах гэж ярьдаг юм бна лээ)

-Үүний дараагаар хүүхдээ цээжин талаараа өөрийнхөө цээжинд наагаад боргиондоо гоожиж байгаа хэсэгт өвдөглөж суугаад хүзүү болон хүзүүнээс дээг мөрний хоёр талаар боргиондоо бүхлээр оруулаад л гаргана. Энэ үeд хүүхэд бага зэрэг ээрэх цочрох шинж тэмдэг байдаг.

-гаргаад алчуураар ороогоод хажуу талын өвсөн дээр бэлдсэн дэвсгэр дээр байлгана. Жич нартай өдөр бол арчих хэрэггүй. Өөрөөр нь хатаана. Болж өгвөл хүүхэд дараагийнхаа оролтоос айхгүй дасгах зорилгоор боргионы доогуур гүйгээд тоглуулбал зүгээр, мэдээж сэрүүхэн өдөр бол алчуур дээлэндээ ороогоод хувцаслана.

За боломж бололцоо үзэх эмч нар байдаг бол бас давхар үзүүлээрэй, том хүмүүс нь нь рашаандаа ч ордог, уудаг ч юм бна лээ. Бас хануур хийлгэдэг л юм бна лээ. Тэгээл хүнд хүний үг илүүдэх биш, бусдаас асуугаарай, бас өөрийнхөө мэдрэмжээ дагаарай, шинжлэх ухааны арга барилаас бас суралцаарай. Та бүгдэд амжилт хүсэe. Хэрэгтэй гэж үзвэл бусдад түгээнэ биз.

Хамгийн гол зүйл хүүхэд бүр өөр өөр онцлогтой, өөр өөр үр дүн гарна шүү. Миний бичсэн зүйл бол миний л мэдрэмж туршлага шүү.

18/07/2026

📣📣 7 сарын 19-аас сул байшиндаа захиалга авна
☎️☎️86720480

14/07/2026
12/07/2026

Олон түмний эм болсон сайхан Рашаан минь ❤️

Мухар Хужиртын рашаан & амралт
08/07/2026

Мухар Хужиртын рашаан & амралт

07/07/2026

Address

Архангай
Tsetserleg

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Мухар Хужиртын рашаан & амралт posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share