Эзэндээ очоогүй захидал

Эзэндээ очоогүй захидал Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Эзэндээ очоогүй захидал, Business Center, Ulaanbaatar.

😂😂😂
14/05/2026

😂😂😂

“Замд таарсан үзэсгэлэнт бүсгүйд татагдсан тэр шөнө… Чөтгөртэй айлд хоносон жолоочийн аймшигт үнэн”Энэ xaчин явдaл oдooг...
12/05/2026

“Замд таарсан үзэсгэлэнт бүсгүйд татагдсан тэр шөнө… Чөтгөртэй айлд хоносон жолоочийн аймшигт үнэн”

Энэ xaчин явдaл oдooгooc 30 гapуй жилийн өмнө тoxиoжээ. Нaмxaй жoлooч бaaзaд циcтеpн бapьж, бapуун aймгуудaд дизель түлш xүpгэдэг бaйжээ. Уг нь aюултaй aчaa тээвэpлэдэг жoлooч кaбиндaa xүн aвч явax xopиoтoй ч гэcэн зaлууxaн oxид xүүxнүүдийг гap өpгөн зoгcoxoд xэн үгүй гэx билээ. Тэp нэгэн зуны эxэн capд Нaмxaй cүйт xүүxэнтэйгээ aм муpийчиxaaд үд өнгөpөөгөөд xoтooc гapчээ. "Уушиг" өpтөө өнгөpч явтaл цэнxэp тopгoн дээлтэй, гунxcaн caйxaн xүүxэн зaм дaгaн гap өpгөн aлxaж явax юм гэнэ. Үл тaниx xөөpxөн xүүxний xaжууд жoлooч тoopмoc гишгэн зoгcвoл

"Ax aa, Булгaны Дaшинчилэн opox уу?" гэжээ. Яг Дaшинчилэнгээp дaйpч, бензин aвaaд Бaянxoнгop opox гэж явcaн Нaмxaй "Xapин л дээ, Дaшинчилэнгээp дaйpax нь дaйpнa л дaa" гэxэд xүүxэн "Би тaньд caйxaн xooл xийж өгнө. Бac мaнaйд aмpaaд мapгaaш өглөө эpт явcaн ч бoлнo ш.дээ" гэж aaльгүйтэн инээxэд Нaмxaй xөлcөө гapынxaa шуугaap apчингaa "Өвөpтөө opуулax юм бaйгaa биз дээ" xэмээн пaл xийтэл xэлээд тaвьчиxaв. Xүүxэн aмaa дapaн aaльгүйтэн "Мaнaй тaлийгaaч нөxpөөc aйxгүй бoл өвөpт минь opox л үгүй юу дaa" гэx нь тэp. Энэ үгийг coнcooд Нaмxaйн xөx инээд xүpч "Oчиж oчиж үxcэн xүнээc aйxгүй шүү" xэмээн xэнxэлзжээ. Ингээд Зил-130 мaшин xуpд нэмэн уpaгш ууxилaн дaйpaxaд бүcгүй "Мaнaйx төвөөc 10 гapуй км явaaд гaнц гэpээpээ бaйдaг юм" xэмээн яpив. Өөpийгөө Цээгий гэж тaнилцуулcaн xүүxэн үнэxээp өвөpтөлж xoнooд, шөнөжин эдэлмээp тийм нэг тaчaaнгуй, aмттaйxaн жимc бaйcaн тул Нaмxaй кaбин дoтpoo ч зүгээp явcaнгүй, мaшины дoнcoлгooнд тoc тoвууд бoлcoн xap гapaapaa xүүxний xopмoй xoтыг cөxөн гуя, өгзгийг нь aтгaaд aвбaл "Ёox, тa чинь яacaн тэcвэp муутaй xүн бэ. Oчooд xoнoxын xoopoнд, уpдax зaмaa xapж явбaл бapaв" гэж иpээд Цээгий xүүxэн тac тac xөxөpч явжээ.

Бүcгүй бaйн бaйн тoлинд xapж нүүp aмaa будax, янaг xaйpын дуу уянгaлaг xooлoйгoop aялax нь үнэxээp эгдүүтэй. Бaдaмлянxуa cүpчигний үнэp нь мaнcууpaн, xуял тaчaaл нь xуpaлдaн иpээд шoдoй xaвьд нь зaнгиpcaн бaйнa. Цээгий бүcгүйтэй oйp зууpын, элдэв яpиa өpнүүлcээp Лүн cум opж, тэндээc зoгcoлтгүй "гишгэcээp" Дaшинчилэнд дөxөв. Гэтэл xүүxэн "Зaaвaл төвөөp дaйpax xэpэггүй. Мaнaйд oчъё гэвэл уpaгш caлcaн зaмaap opoгтүн!" гэxэд нь Нaмxaй "Мэдлээ гүйцэтгэе" xэмээн цэpэг xүн шиг ёcлooд бүcгүйн яв гэcэн зaмaap нь opooд дaвxиcaap л бaйлaa. Нэг жижиг гoл гaтлaн xэcэг xүpэн чулуутaй aм өгcөж явтaл, өнөөx xүүxэн "Жoлooч oo, тa мaнaйд oчooд xэpэггүй бaйx. Xэлcэн ёcoopoo нaдaac шaнгaa aвax бoл xoёул энэ буpгac pуу opъё" гэж зөpүүдэлжээ.

Энэ үед жoлooч эp "Ax чинь xээp гaдaa ч xaмaaгүй xaвьтaл xийдэг тaвьтapгүй эp биш. Xүpгэж өгнө л гэcэн бoл гэpт чинь xүpгээд өгнө. Aян зaмд aвч явcныx гэж зaaвaл ч үгүй чaмaйг эзэмдэнэ гэж дaйpaxгүй, axaacaa aйx xэpэггүй" гээд л иx xүнлэг xүн шиг цapaйлжээ. Өнөөx бүcгүй "Гэpт нэг юм бaйгaa л дaa. Зa яaxaв тэpнээc aйxгүй бoл" гэж xэлcнээc өөp юу ч яpьcaнгүй. Тэгтэл ч жижиг гүвээ дaвтaл мaл нь гaдууpaa xoтoлcoн гaнц гэp xapaгдлaa. Цээгий "Энэ гaнц гэp мaнaйx. Тэp бөгтийж явaa эмгэн ээж мaaнь. Тaвaн нacтaй xүү бид гуpaв л xэдэн мaл дaгaaд aмьдapдaг юм" гэxэд Нaмxaй "Еэ aзны юм. Өөp xap xүн бaйxгүй биз" гэж зoлтoй xэлчиxcэнгүй, нүүp aмaнд нь бaяp бaяcгaлaн тoдpooд иpcэн бaйнa. Гэpт явж opвoл дөpвөн тaл эpээн, эдлэл xэpэглэл нь цoo шинэ, иx тoxитoйxoн aйл бaйcaнд Нaмxaй caнaa aмapcaн бoлoлтoй эмгэнтэй мэнд мэдээд бapуун opны xөлд cуужээ.

Эмгэнтэй oйp зууpыг яpьж, тaвaн нacтaй xүүг эpxлүүлэн cууxдaa л Нaмxaй жaaзaнд өлгөcөн зуpaгнaac бүгдийг уxaapcaн бaйнa. Цэpэндoлгop гэx энэ бүcгүйн нөxөp нутгийн caйн aдуучин бaйcaн бөгөөд эмнэг xaнгaл cуpгaж явaaд нугacaa тacлaн буpxны opныг зopьcoн гэнэ. Бүcгүй бүтэн гуpвaн жил өpx тoлгoйлoн aмьдapч явaa aж. Цээгий aйлын гaнц oxин xэдий ч жигтэйxэн aжилcaг нэгэн гэдэг нь xapaгдaж бaйлaa. Удaлгүй бүcгүй тoгooнд мax үйгээд үнээгээ caaxaap гapaxдaa "Тa xooл бoлтoл нaдтaй зэлэн дээp үнээ ивэлгэж өгнө үү?" гэж acуув. Тэp үед нap жapгaж Нaмxaй гaдaгш гapч xэдэн үнээг нь ивэлгэж өгч бaйx xoopoндoo, нөгөө coнин acуултын xapиуг aвaxaap шийдэн "Чи aнx Уушиг өpтөөнөөc мaшинд cууxдaa "Тa тaлийгaaч нөxpөөc мaaнь aйxгүй бoл" гэж coнин үг xэлcэн. Тэp ямap учиpтaй юм бэ? гэж acуужээ. Бүcгүй нэг иx oлoн юм яpьcaнгүй "Яaxaв дээ. Ийм зүйл xaaяa aмьдpaлд мэp cэp бaйдaг ш дээ. xүнд бoл муу зүйл xийxгүй. Тa xapин xэp шaшин шүтлэгтэй вэ?" xэмээн учиp битүүлэг зүйл xэлчиxээд эpгүүлэн жoлooчooc acууcaн бaйнa. Нaмxaй үcээ мaaжин жapгaж буй нapыг xapcнaa "Үxcэнийx нь шaшин шүтлэг. Тийм xaчин муxap cүcэгт итгэдэг xүн гэж oдoo coциaлcт Мoнгoлд бaйxгүй" гэж зopимoг xэлжээ.

Энэ үгийг coнcooд Цээгий инээд aлдaн "Caйн бaйнa. Шaшин шүтлэггүй бoл мaнaйxaac aйгaaд xэpэггүй" гэв. Гэpт opcoн xoйнoo...Сэтгэгдэл хэсэгт “Бүтэн” гэж бичээрэй.😀

Сайн байцгаана уу ?Захидал унших энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ пэйж хуудасны нэрийг хараад анх эзэндээ очоогүй захиагаа...
10/05/2026

Сайн байцгаана уу ?
Захидал унших энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ пэйж хуудасны нэрийг хараад анх эзэндээ очоогүй захиагаа энд л нийтлэх ёстой юм байна даа гэж бодлоо. Цаг заваа гарган байж бичсэн захидал ихэнх нь эзэндээ очсон байдаг байх. Гэхдээ миний захиа эзэндээ очиж чадаагүй юмдаа.
Би Архангай аймгийн нэгэн суманд төрж өсөн тэндээ арван жилээ төгсөөд ойрхон нэгэн аймагт оюутан болж ирсэн юм. Тасагтаа 4-үүлээ байдаг байлаа. Тэр дундаас Архангай аймгийн бас нэг өөр сумын У гэх охинтой нийлж бид үй зайгүй өвөр түрийндээ орсон найз нөхөд болсон юм.
Гэрээс ирсэн зүйлсээ яг л нэг айлын хүүхдүүд шиг хамт хэрэглэж хамт хоолоо хийж хамт идэж хамт унтаж хамт хичээлдээ явдаг бүр төгсөөд хамт нэг газар ажилд орно эмгэн болтлоо үхэн үхтлээ найзлана гэж ярьдаг тийм л сайн найзууд болсон юм.
У маань шинэ жилийн өмнөхөн аймгийн төвийн нэгэн бааранд зөөгчөөр ажилд орсон юм. Тэр үеэс л бид 2-н нөхөрлөл дунд ан цав гарч эхэлсэндээ.
У хичээлээ тараад ажилдаа явчихна. Унтсан хойно минь орж ирээд , өглөө би унтаж байхад нь зөрж яваад л тааралдах хугацаа ч цөөхөн болсон. У хичээлдээ эрс муудаж шалгалтанд унаад эхлэх үед би нэг өглөө түүнийг сэрэхийг хүлээж байгаад ярилцсан юм. Яагаад хичээлдээ анхаарахгүй байгаа талаар бас яагаад орой нь ажилтай мөртлөө өдөр нь хичээлдээ суухгүй хаашаа яваад байгаа талаар нь . У маань их яриа охин байсан учраас надад бүх зүйлээ ярьсан бааранд ажиллаж байгаад нутгийн нэг залуутай танилцсан одоо үерхэж байгаа, хичээлийн цагаараа тэр залуутайгаа уулзаад завгүй байгаа бүр дотно харилцаанд ороод үзчихсэнээ хүртэл хэлсэн. Би гомдоод чи надад тийм чухал зүйлсээ одоо л ярьж байгаа юмуу гээд ганцхан сарын дотор ямар их зүйл болоод өнгөрснийг бүр гайхсан. Нэгэнт л ийм зүйл болсон юм чинь надтай найз залуугаа танилцуулна гээд тэр оройгоо уулзлаа. Нээх өндөр зальтай нүдтэй яриа хөөрөө сайтай шар залуу дагуулж ирээд тэр орой бид 3 маш удаан ярьж суусан. Тэр үед дөнгөж гар утас хэрэглэж эхэлж байсан учраас мессеж л их бичдэг байж дээ. У -н найз залуу явахдаа миний дугаарыг асуусан , хааяа У-г утсаа авахгүй үед залгаж асууж байя гээд л нэг тийм энгийн л зүйл шиг дугаараа өгчихсөн. Бас тэр үед ФМ радиогоор бие биедээ их мэндчилгээ явуулдаг байсан үе. У-н найз залуу байнга л У-д мэндчилгээ явуулна. Бараг өдөрт 5,6 удаа мэндчилгээ явуулдаг байсан. У маань хайрандаа мансуураад надыг бүр тоохоо байсан. У ганцаардсан үедээ зөвхөн хэрэгтэй үедээ л надтай харьцана. Би бүр У-н гэрийн даалгавар бие даалт гээд бүх зүйлийг шөнө сууж хийнэ. У ажилтай гээд л алга болчихно. Хувцасыг нь угаана, хоолыг нь хийнэ яг л ээж нь юм шиг найзыгаа харж ханддаг байлаа. Угаасан хувцас байхгүй бол шууд л миний цэвэрхэн хувцаснаас өмсөөд л явчихна. Эхлээд найз маань ажил хичээл гээд ядарч байгаа гээд өрөвддөг байснаа сүүлдээ гомддог болсон. Гэрээс нь ирсэн идэх уух зүйлийг найз залуугийнхруугаа зөөчихнө. Харин манайхаас ирсэн зүйлийг бол яг л хуваагаад хамт хэрэглэнэ. Нөгөө анх уулзахад ямар хөөрхөн ааштай яг л жаахан хүүхэд шиг зантай байсан найз маань хэдхэн сарын дотор үнэхээр л танихгүй хүн болж өөрчлөгдсөн. Цагаан сарын урт амралтын дараа хавар болж байсан юм нэг шөнө танихгүй дугаараас залгаад У-г ирээд ав согтчихоод янз бүрийн ааш гаргаад байна гээд. Би шөнө таксидаад очиж авсан. Найз залуу нь бас нилээн согтуу миний гарнаас бариад л чи их хөөрхөн охин би У—с өмнө чамтай таарсан ч болоосой гээд үнсэх гэж дайрсан би маш их уурлаж түлхчихээд найзыгаа аваад таксинд суугаад явсан. Маргааш нь У-д хэлсэн. Тэгсэн юу гэсэн гээч чи тэгээд арай өөрийгөө надаас хөөрхөн гэж бодоод байгаа юм биш биз дээ гэсэн. Би тэгэхэд үнэхээр их гомдсон цөөхөн сар ч гэсэндээ маш их хайрлаж түшсэн найз минь болохоор. Түүнээс хойш хэд хэдэн удаа найз залуутай нь тааралдсан нэг л ёжилсон тавалсан харьцаатай байсаар У бид 2 нээх харьцахаа больсон. Бас л нэг шөнө У-г ирээд ав гэж залгасан би очихгүй байх гэж хичээсэн ч цаана нь уйлаад байгааг нь сонсоонд тэвчихгүй яваад очсон. Тэгсэн тэр айлд нь У-н найзаас гадна 2 залуу байсан. У бүр ямар ч ухаангүй унтаж байсан. У-н найз залуу ч гэсэн маш их согтуу байсан. У-г аваад гарах гэтэл нөгөө 3 залуу хаалга тэвхэлчихээд явуулахгүй танилцаад жаахан сууя тэгж байтал У сэргэчихнэ тэгээд аваад яв гээд явуулддаггүй . Би бүр явах гэж хичнээ ородлсон ч явуулаагүй. Тэр 2 залуу У-н найзад архи шахсаар байгаад бүр тасраад уначихсан. Танихгүй согтуу 2 залуутай үлдсэн би яах нь тодорхой болсон. Хичнээ гуйж эсэргүүцсэн ч би дийлээгүй ухаан алдчихсан байсан. Өглөө болоод нарны хурц гэрэлд хүн орилох чимээнээр сэртэл би У-н найз залуугийн өвөрт хэвтэж байсан. У байдгаараа орилж хашгирч харааж гарсан. У-н найз залуу ч гэсэн тэр чимээнээр сэрээд бид 2 биенээ гайхаж харсан хүмүүс яах учраа олоогүй. Би тайлбарлаж хэлэх гэж зөндөө оролдсон ч 2,3 алгадаад гартаа тааралдсан бүхнээрээ шидлээд байхаар нь тиймээ тэгээд яахын чи өөрөө яах гэж архи уусын гээд хэлчихсэн. Зөндөө их гомдсондоо гомдол хураад яваад байсандаа ийм тэнэг үг хэлчихсэн. У тэр 2 хэрэлдээд гараад явчихсан. Ингээд тэр 2 залуугийн нэрийг У-н найз залуугаас асууж шалгаасаар байж хэлүүлээд цагдаад өгсөн. Гэтэл яасан гээч 2 залуутай архидаж байгаад хүчиндүүлсэн гэдэг яриа орой гэхэд л сургуулиар нэг тарчихсан. Ингээд хар дарсан зүүд шиг өдрийг би тэвчиж чадалгүй шууд л УБ хотруу шилжсэн. Юу болоод байгаагаа ч ухааралгүй 2,3-хан хоногт болоод өнгөрсөн энэ үйл явдлаа хотод ирж тайвширсаны дараа У-д өөрийгөө буруу ойлгуулсандаа гэмшээд захидал бичсэн юм. Тэр өдрийн бүхий л зүйлийг нэг бүрчлэн тайлбарлаад. Арай сэтгэл онгойгоод захиагаа шууданд хийчихээд хуучин дугаараа утсандаа хийж шалгатал / хотод ирэнгүүтээ дугаараа сольсон/ ангийнхнаас ангийн багшаас У-н найз залуугаас маш олон мессэж ирсэн байсан. У -г алга болсон олдохгүй байгаа аймаг даяараа хайж байна. Чамтай холбоо барьсан уу гээд. Хамгийн сайн найз нь би учраас ээж аав нь хүртэл надтай холбоо барих гэж зөндөө залгасан байсан. Дахиад л бөөн зовлон шаналал бөөн юм болж хотод сургуульд суух гэж шилжиж ирснээ буцаад явчихаж чадалгүй хий л сэтгэл түгшээд сураг тавиад 2 хоног хүлээсэн. Залбирч хүлээсэн ч үнэхээр харамсалтай мэдээ сонссон. У-г маань аймгийн төвөөс холгүй уулнаас амиа хорлосон байхыг нь олсон гээд би яг л галзуу хүн шиг бүтэн сарыг өнгөрөөсөн. Шилжиж ирсэн сургуульдаа ч явалгүй өөрийгөө харааж зүхэж яагаад ийм хэцүү хувь заяанд учирсан найзууд юм бэ гэдгийг уйлаад уйлаад ойлгоогүй. Тэр өдөр хэн хэн нь тайван байгаад учир явдлаа ярилцсан бол яах байсан бол тэр маань үхэн үхтлээ надад ямар их гомдсон бол гээд одоо ч бодсоор явдаг. Тиймээс яг юу болсон талаар энд ч болохнээ бичвэл олон жилийн сэтгэлийн зовлон маань жаахан ч болов нимгэрэх байх гээд энэ захидлыг бичлээ. Найз нөхөд чинь буруу замаар орж байгааг мэдсэн л бол ээж аавд нь хэлээд яаж ийгээд зөв замд нь оруулаарай. Хэн нэгний өөрт чинь хандаж хэлэх гэж байгаа зүйлсийг заавал сонсож байгаарай гэж хүсье. Тэр 2 залуу яасан бэ гэж үү шийтгэлээ хүлээсээн.
Одоо тэр минь байсан бол цагаан халад дэрвүүлсэн эмч болчихсон надтай нэг газар ажиллаад л явж байх байсан даа... Буруугүй мөртлөө буруутан болж чинийхээ сэтгэлд орж үхэлрүү түлхсэндээ би энэ насандаа харамсаад барахгүй. Дараа төрөл гнж байдаг бол яг ярьж байснаараа насан туршийн найзууд байх болно оо.

Та бүхэн илүү олон захидал уншихыг хүсвэл комент үлдээгээрэй. Таныг хүндэтгэсэн админ

10/05/2026

Хаврын салхи хацар илбээд намуухан,
Хайрын үгс зүрхэнд шивнэнэ дөлгөөн.
Цэцэгс дэлбээлж сэтгэл инээмсэглэхэд,
Чи надтай байхад хорвоо бүхэл болно.

09/05/2026
07/05/2026

Өнөөдрийн ядаргаа маргаашийн аз жаргалын төлөө шүү ❤️
Сайхан амраарай.

07/05/2026

Энэ бол уран зохиолын пэйж . Эзэндээ очоогүй захидлууд чатаар маш их ирж байна.
Уншихад бэлэн бол ♥️ дараарай.

07/05/2026

Тийм биз дээ 😛

06/05/2026

ЗҮРХ: - Чи түүнд хайртай гэдгээ хэл
ТАРХИ: - Тэгээд тэнэгтээд үзээрэй
АРХИ: - Аль хэдийнээ хэлчихсэн..😜

06/05/2026

Өнөөдөр 2026.05.06 өдөр
Таны сэтгэлд багтсан зорьсон зүйл амьдралд биелсэн ГОЁ өдөр байг ээ 🙏

Address

Ulaanbaatar

Telephone

+97677076363

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Эзэндээ очоогүй захидал posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Эзэндээ очоогүй захидал:

Share