Сонсож баймаар дуунууд

Сонсож баймаар дуунууд Аяс студийн бүтээсэн шинэ дуунууд

Хамтдаа хөгжье
Хятад улсын бизнесийн бодит мэдээлэлүүдийг судлах зорилгоор Хэнань, Хэбэй, Шаньши, Хубей, Шаньдүн, Аньхуй, Жиансу, Жианши, Зэжиан, Фужиань, Гуандүн мужууд болон Бээжин, Тианьжинь, Шанхай зэрэг хотуудаар аялаад, 8 жил өнгөрчээ.
Монголд хэрэгжүүлж болох шинэ соргог бизнес санаа хайж явахдаа, олон арван бизнес эрхлэгч, эгэл жирийн хятад хүмүүстэй танилцан, өөрийн гэсэн хүрээллээ бүрдүүллээ.
Үзэж харсан зүйл багагүй, хэлж ярих юм их байгаа болохоор шинээр бизнес эхлүүлж байгаа дүү нартаа “Чамд туслая?” гэж баттай хэлж чадна.
Би яагаад энэ ажлыг хийх болсон бэ?
Тоног төхөөрөмжийн мэдээлэл цуглуулна гэдэг хялбар ажил биш. Үйлдвэрлэгч бүр үр ашигтай ажиллахын тулд бүтээгдэхүүнээ өндөр үнээр худалдахыг эрмэлздэг. Мөн тоног төхөөрөмжийн чанар, хүчин чадлыг гаднаас нь хараад, танихад хэцүү.
Хятад хэмээх өргөн уудам нутгийг туулан байж, багагүй зардал болж байж нэг хотод ирдэг. Өдөрт 1-2 үйлдвэрээр зочилж чадвал “Дээдийн заяа”. Арай гэж үйлдвэр дээр очиход, бидний өмнө хэлний бэрхшээл, хятад худалдаачны арга заль гээд олон асуудал тулгардаг.
Иймд эдгээр асуудлыг шийдэхэд ямар бэлтгэл хэрэгтэй вэ?
1. Аливаа бараа бүтээгдэхүүнийг худалдан авахад зөв сонголт нэн чухал байдаг. Иймд тоног төхөөрөмжийн сонголтыг механик-инженер хүн сайн хийдэг.
2. Хятадаар чөлөөтэй ойлгож, Англиар сайн ярьдаг хүн Хятад худалдаачинд санаагаа зөв ойлгуулж, далдуур ярьж байгаа бизнесийн нууцыг сонсож чаддаг.
3. Хятад худалдаачны нарийн арга мэхэнд үл хууртах бизнесийн туршлагатай байх бөгөөд аливаа гэрээ хэлэлцээрийг олон улсын худалдааны дүрэм, журмын дагуу заавал Англи хэл дээр хийх хэрэгтэй. Шаардлагатай бол Хятад Англи хоёр хэл дээр хийх чадвартай байх.
4. Хятад хэмээх их зах зээлийг сайн мэдэж байвал бусдын арга мэхэнд орох нь бага.
Дээрхи бэлтгэлийг хангасан гэдэгтээ итгэлтэй байдаг болохоор, энэ ажлыг хийх хүсэл зориг надад төрсөн юм.
Хамтран ажиллах санал
1. Номонд бичсэн бизнес санаануудын хэрэгжүүлэх сонирхолтой уншигчдынхаа бизнесийн дасгалжуулагч нь болж, хамтран ажиллая.
2. Хятад улсаас тоног төхөөрөмж худалдан авах бодолтой байгаа дүү нарынхаа аян замын хөтөч нь болж, дэмжин туслая.
3. Орон нутгаа хөгжүүлж, шинээр ажлын байр нээх бодолтой байгаа иргэд болон аж ахуйн нэгжүүдтэй хамтран баг бүрдүүлж, бизнесийн холбоотон нь болж, хамтран ажиллая.


Таст овогт Цэдэндоржийн Энхтайван

20/07/2026

АЛДУУРСАН ХАЙР
Аяс студийн Ai дуучин Э.Аянаа

05/07/2026

АЙМХАЙ ЗАНТАЙ АМЬГҮЙ БОДОЛ
Хүнд айдас төрж болно. Гэхдээ тэр бол хулганы ч зориггүй мөртлөө тарчлаан зовоогч. Энэ л үнэнийг энэ дуундаа өгүүлэх гэж оролдлоо.

Замын турш тантай хамт... 🛣️🎵Аяллын замд хөгжмийн хэмнэл дутвал уйтгартай шүү дээ. Аян замын тань хамгийн шилдэг хань, у...
03/07/2026

Замын турш тантай хамт... 🛣️🎵
Аяллын замд хөгжмийн хэмнэл дутвал уйтгартай шүү дээ. Аян замын тань хамгийн шилдэг хань, урт замын алжаал тайлах "Аясын хит дуунууд" таны машинд эгшиглэхэд бэлэн боллоо.
Аяллаа хөгжимтэй, дурсамжтай, Аястай өнгөрүүлээрэй! 👍

26/06/2026

ДЭНЖИЙН НОГОО
Хөгжмийг С. Гончигсумлаа
Шүлгийг Ч.Чимэд
Аяс студийн Ai дуучин Э.Сэтгэмж
Алтан үеийнхээ нэгэн сайхан дууг дахин сэргээж үзлээ.

18/06/2026

ВАНСЭМБЭРҮҮ ЦЭЦЭГ
Дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн зүрхнээс ургасан тансаг шүлэг, Аяс студийн шинэ уран бүтээл та бүхний сонорыг мялааж байна.
Хүний хөлөөс алслагдсан өндөр уулын тагт, хад асганы завсраас ургадаг ховорхон заяатай Вансэмбэрүү цэцэг шиг... энэхүү уран бүтээл маань ч таны зүрх сэтгэлийн гүнд хүрч, нандин сайхан мэдрэмж төрүүлэх болтугай.

10/06/2026

**ҮГСИЙН ҮНЭН**

Үг гэдэг хүнийг өргөж ч чадна.
Үг гэдэг хүнийг унагаж ч чадна.

Найрсаг үгэнд баясдаг нь үнэн.
Урмын үгэнд зоригждог нь үнэн.
Хүйтэн үгэнд хөрдөг нь үнэн.
Халуун үгэнд хайлдаг нь үнэн.

Аяс дагшаа найрал хөгжмийн цоглог rock’n’roll өнгө аясаар
үгний хүч, сэтгэлийн үнэн, хүний амьдралын нэгэн ухаарлыг дууллаа.

**Үг: Цэдэндоржийн Энхтайван**
**Аяс дагшаа найрал хөгжим**

Үг гэдэг сэтгэлийн түлхүүр юм.
Үнэн үг амьдралын гэрэл юм.

03/06/2026

ДҮҮРЭН АМЬДАРНА АА
Хүн төөрч төөрч байгаад зөв хүнтэйгээ учирдаг юм болов уу? “Зүгээр дээ, зүгээрээ хө” гэж хэлж чаддаг амьдралд итгэлтэй хүний сэтгэлийн өгүүлэл болсон шинэ дууг минь таалан сонордоно уу.

25/05/2026

ОДОНТ ЭЭЖҮҮД
Удахгүй болох эх үрсийн баяраар зуу зуун ээжүүд минь Алдарт эхийн одон хүртэх болно. Амьдралд 1-2 хон удаа тохиох тэрхүү хүндэтгэлийн мөчид эгшиглэж байг хэмээн энэ хүү сайхан дууг бүтээлээ.

17/05/2026

СУРАГЧ НАСНЫ ҮЕРХЭЛ
Нэг ангийхан нас нэмсэн ч сэтгэлийн гүнд үлдсэн тэр нэгэн харц, сургуулийн коридорт нууцхан догдлуулсан тэр мэдрэмж, цүнхээ үүрээд хамт алхаж явсан хүүхэд нас мөнх залуу байдаг.

09/05/2026

ЯНЗГАН ЗООТОЙ ШАРГА
Монгол ардын дуу
Домогт "Баян Монгол" чуулгын хэв маягаар дахин сэрлээ.

Address

Баянзүрх дүүрэг, 13-р хороо
Ulaanbaatar
210051

Alerts

Be the first to know and let us send you an email when Сонсож баймаар дуунууд posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Сонсож баймаар дуунууд:

Shortcuts

Share