13/10/2026
XRP-ийн хөгжүүлэгчид оргүй хоосноос хязгааргүй их хэмжээний XRP токен үүсгэж болох байсан XRP Ledger блокчэйн дэх ноцтой алдааг саяхан илрүүлж засжээ.
Тухайлбал, хэн нэгэн хуурамч хаягууд ашиглан ямар нэгэн койныг олон зуун тэрбум XRP-ээр үнэлэн зарж, улмаар түүнийгээ өөр нэг хаягаараа дамжуулан худалдан авах боломжтой байсан аж.
Энэ үед гүйлгээний үнийн дүн блокчэйний зөвшөөрөгдөх тоо хэмжээний дээд хязгаараас хэтэрснээр худалдан авалтын өртөг тэг болж хувирах ба харин зарсан талд тэрхүү асар их хэмжээний XRP токен автоматаар шилжин орох байв.
Сонирхолтой нь, энэхүү алдаа XRP Ledger-ийн эх кодод арав гаруй жилийн турш байсан байна. Энэхүү эмзэг байдлыг хэн нэгэн ашиглаагүй гэдгийг XRP-ийн хөгжүүлэгчид албан ёсоор мэдэгджээ.