09/09/2026
📸 ФОТО ЗУРГАА ХЭРХЭН ЗӨВ ХАДГАЛАХ ВЭ?
Бидний хувьд нэг гэрэл зураг бол зүгээр нэг цаас биш.
Тэр зурагт нэг үеийн хүмүүс, нэг өдөр, нэг дурсамж хадгалагдаж байдаг.
Гэхдээ гэрэл зургаа буруу хадгалбал хугацаа өнгөрөх тусам өнгө нь гандах, шарлах, цаас нь муудах, нугарах, хөгцрөх зэрэг асуудал гардаг.
Тэгвэл хэвлэмэл зургуудаа хэрхэн зөв хадгалах вэ? 👇
☀️ 1. Нарны шууд тусгалаас хол байлгаарай
Гэрэл зурагны хамгийн том дайсан бол нарны шууд гэрэл.
Цонхны тавцан, ханын нар тусдаг хэсэгт удаан байлгавал зурагны өнгө аажмаар бүдгэрнэ.
Дурсамжтай зургуудаа нарны шууд тусгалгүй, сэрүүн, хуурай газар хадгалах нь хамгийн зөв.
💧 2. Чийгтэй газар бүү хадгал
Ариун цэврийн өрөө, гал тогооны чийгтэй шүүгээ, подвал зэрэг газар тохиромжгүй.
Чийг ихтэй орчинд цаас чийг татаж, улмаар хөгц үүсэх, зураг хоорондоо наалдах эрсдэлтэй.
📖 3. Зургаа зөв альбомд хийгээрэй
Зургаа хадгалах хамгийн тохиромжтой аргуудын нэг бол зургаа шургуулж хийдэг, тус бүрдээ гялгар халаастай фото альбом ашиглах юм.
Ингэснээр зурагнууд хоорондоо үрэлцэхгүй, нугаларч гэмтэх нь багасаж, тоос шороо болон гарын шууд хүрэлтээс хамгаалагдана.
🖐️ 4. Зургийн гадаргуу дээр хэт их хүрэхээс зайлсхий
Гарын тос, чийг зурагны гадаргууд үлдэж болно.
Зургийг үзэхдээ боломжтой бол ирмэгээс нь барьж, зурагны нүүрэн хэсэгт гараараа олон дахин хүрэхгүй байх нь сайн.
🌡️ 5. Хэт халуун, хэт хүйтэн орчноос хамгаалаарай
Зургийг халаагуурын дэргэд, машин дотор, агуулах, тагт зэрэг хэт халдаг эсвэл хэт хүйтэн болдог газарт удаан хадгалах хэрэггүй.
Тогтвортой, хуурай орчинд хадгалах нь хамгийн тохиромжтой.
💻 6. Хамгийн чухал зургаа дижитал хэлбэрээр давхар хадгалаарай
Хэвлэмэл зураг гэмтсэн тохиолдолд буцааж сэргээх боломж тэр бүр байдаггүй.
Тиймээс гэр бүлийн зураг, хүүхдийн зураг, хуримын зураг гэх мэт дахин олдох боломжгүй зургуудыг өндөр чанартайгаар скан хийж, компьютер, hard диск эсвэл cloud үйлчилгээнд давхар хадгалаарай.
________________________________________
❤️ Зургийг хадгална гэдэг дурсамжаа хадгалж байна гэсэн үг.
Өнөөдөр бидний энгийн нэг зураг гэж бодож байгаа зүйл хэдэн арван жилийн дараа гэр бүлийн хамгийн үнэ цэнтэй дурсамж болж үлдэж болно.
Тиймээс зурагнуудаа зөв хадгалж хэвшээрэй. 📷