Niseh Yarmag sibiriin ervvl mend 91299889

Niseh Yarmag sibiriin ervvl mend 91299889 100% eko bvteegdehvvn

Permanently closed.
06/10/2024

Тарган үхэрийн мах зарж байна 88384443

Гишүүгэнэ зарна 88384443
14/08/2024

Гишүүгэнэ зарна 88384443

07/08/2024
Эхийнхээ сэтгэлээс зовлон бүү уяарайИх холын аянд үүрсэн ачаа нь багадаагүй Эхийнхээ нүднээс нулимс бүү унагаарайИрэх зү...
12/07/2024

Эхийнхээ сэтгэлээс зовлон бүү уяарай
Их холын аянд үүрсэн ачаа нь багадаагүй
Эхийнхээ нүднээс нулимс бүү унагаарай
Ирэх зүгийн уртад туулсан далай нь цөөдөөгүй ээ

Ачийг нь хариулах хүсэл үр бүхэнд л байдаг
Алтан аяганд сүү дүүргэн, барьж чадсан нь хэд билээ
Шөнийн уртыг ч тоолгүй бүүвэйлж хоносон хугацааг нь
Шүүдрийн усаар цай чанаад, хариулж өгсөн нь хэд билээ

Үнэндээ ижий бурхад үрсээсээ их зүйл хүсдэггүй
Үүрсэн зовлонгийнхоо хэлтэрхийг цайруул гэж тулгадаггүй
Хүний хорвоод хүн шиг л амьдарч үнэнийг дээдэлж явбал
Хэнээс ч илүү баярлаж үрчлээ нь тэнийх цагаахан бурхад
Ижийгээ баярлуулж яваарай...

Хүүгээсээ хүсэх хэдхэн юм  бнаа.Аминдаа  тулахад арчаатай  бай. Тулаад  ирсэн  асуудлыг туулаад  зохицуулах  чадвартай б...
24/06/2024

Хүүгээсээ хүсэх хэдхэн юм бнаа.
Аминдаа тулахад арчаатай бай. Тулаад ирсэн асуудлыг туулаад зохицуулах чадвартай болоорой.
Боломж гарвал тархиа цэнэглэ,хоосон толгойд л хогийн бодол их орж ирдэг.
Хичнээн хэцүү үе таарсан ч хичээж явахад эрт орой ард нь гардаг л юм.
Бусдын сайныг харах нүдээ том болго, мууг харах нүдээ жижиг болго.
Дэлхий ертөнц уудам таньж мэдэх юм арвин, дэмий юманд цаг зарцуулах дэндүү хайран гэдгийг ойлго.
Аваад явахгүй хөрөнгө, ачаад дийлэхгүй илүү эдэд ач холбогдол битгий өг.
Ямар ч үед эцэг эхээ хүндэл.Эх эцгээ хүндэлж сураагүй хүн бусдыг хүндэлж өөрөө хүнлэл хүлээж , хайрлуулж чадамгүй.
Гэрсэг бай, бүлсэг бай, хамгийн амар тайван, халуун дулаан аз жаргал, чамайг гэсэн нандин хүмүүс тэнд бий.
Сонор бай, хүний сайн мууг таньж байх газраа зөв сонго.
Аливаад тууштай бай. Үр дүнг үзтэл унах босох үе зөндөө бий. Битгий шантар.
Хүнээс үг сонсож сур.Чамд хэлсэн хатуухан үг амжилтанд хүргэх дөт зам ч байж магад.
Зугаа цэнгэлд түрүүлж очлоо гэж хождоггүй, хоцорч очлоо гэж хохирдоггүй аль болох хол бай.
Санаж яваарай миний хүү. ❤️❤️❤️

Ээжтэйгээ байхдаа бид олон жаргалыг анзаардаггүй. Үглэж зэмлэхэд нь "ядаргаатай юм" гэж төвөгшөөгөөд. Хөхний сүү нь тата...
24/06/2024

Ээжтэйгээ байхдаа бид олон жаргалыг анзаардаггүй. Үглэж зэмлэхэд нь "ядаргаатай юм" гэж төвөгшөөгөөд. Хөхний сүү нь татарч сэтгэлийн сүү нь урсаж байхад мэдэрдэггүй. Өөрийгөө нэг л их том, учиргүй ухаантай гээд тооцчихсон. Ээжийгээ "тэнэг" гэж бодоод зөндөө зэмлэнэ. Нэг л өдөр ээжгүй болоход сэтгэлийн ямар их нөмөр нөөлөг үгүй болсныг анзаарч тэвдэнэ. Үглэж зэмлэхдээ хэлж байсан үг бүр нь миний төлөөх хайр байсныг ухаарч харамсана. Зөндөө олон хүмүүс чамаас "урваж" байхад чамд л үнэнч байсан тэр хүнийг олж харна. Хэрвээ ээжтэйгээ байгаа бол чи баян хүн. Ээжээсээ хойш олон хүн сэтгэлийн гуйлгачин болж үлддэг. Бурхан минь гэж..

"ХүүдээМянган цэцэгсийн шүүдэрээр угааж хэвлийдээ нууж авч ирсэн эрдэнэ миньМарал оддын сүүн гэгээнээр үлгэр яриулж эрхэ...
18/06/2024

"Хүүдээ

Мянган цэцэгсийн шүүдэрээр угааж хэвлийдээ нууж авч ирсэн эрдэнэ минь
Марал оддын сүүн гэгээнээр үлгэр яриулж эрхэлсэн элбэрэл минь
Сэтгэлийн торгон утсан дээр буртаг суухад үргээсэн үр минь
Сэлгээ чөлөөгүй амьдралд ядрахад минь сэтгэл амраах гэж ирсэн үргэлжлэл минь

Анх чамайгаа олохдоо дэндүү ихээр баярлаж
Ээж нь уйлсан
Арван сар хэвлийдээ тээхдээ жижигхэн зүрхээр чинь тэжээгдэж Ээж нь амьдарсан
Амьдралд хэний ч үгээр байгаагүй эрх дураараа ээждээ
Алаг үр минь чи хайрлахын ухаан өвөртөж ирсэн бяцхан сахиус

Уйлан уйлан өрцөн цаанаас улаaн нялзрай амьтан унахад чинь
Уураг сүүгээрээ аргадан аргадан амлуулж хэвтэхдээ
Эмэгтэй хүн болж энэ хорвоод ирсэнийхээ дүүрэн жаргалыг эдэлж
Ээжийгээ намайг яаж төрүүлж байсныг чамаасаа л тэгэхэд нь мэдэрсэн Хүү минь

Тэнтэр тунтар алхаад унахад чинь дэлхий унах мэт уулгалан сандарч
Тэнд энд гишгээд ойчиход чинь орчлон хазайх шиг барьц алдан самуурч
Өөвөн сөөвөн алхаж ядахад чинь өвгөд малгайгаар цохиж домноход
Өөрөө цохиулсан мэт өр өвдөж ээж нь чамтай хамт хөлд орж сурсан үр минь

Ээжээ гэсэн ганцхан үгээр хэлд ороход чинь баярлаж
Ээжээ гэж хэлд орсон гэж бусдад ярин бахархаж
Билүү чулуу гэж хэлийг чинь зүгшрүүлж суухдаа өөрөө чам шиг болж
Бид хоёр хамтдаа хэлд орж сурсаан Хүү минь

Хүү минь он цаг хуучрахад намайг дуурайж үлдэх Ижий минь
Үр минь үлгэр дуусахад үргэлжлүүлж эхлүүлэх Ээж минь
Ухааны сүлжээсээ үс шигээ бүү задлаарай
Ээж нь гомдоно
Уургаар тэжээгдсэн зүрхээ дандаа халуун байлгаарай
Ээж нь баярлана

Хүү минь орчлонгийн ганц гоёл минь
Үр минь үндэснээс минь салаалсан мөчир минь
Оддын дор ээж нь дахин залуужихгүй ч
Үр минь болсон чамаасаа залуу насаа олж харах би азтай хүн Хайрт Хүүдээ төрсөн өдрийн мэнд хүргиe хайртай шүү үр минь💋💋💋

woow mundag shvv minii vr bayr hvrgie ilvv ihiig suraarai💋💋💋hairtai shvv
24/12/2023

woow mundag shvv minii vr bayr hvrgie ilvv ihiig suraarai💋💋💋hairtai shvv

Хайрт охиндоо төрсөн өдрийн мэнд хүргэе🎂🎂🎆🎁🎉😍😘 Алган дээр минь унасанАлсын Од билээ Үр минь ЧиАмьдралыг минь гийгүүлс...
22/12/2023

Хайрт охиндоо төрсөн өдрийн мэнд хүргэе🎂🎂🎆🎁🎉😍😘
Алган дээр минь унасан
Алсын Од билээ Үр минь Чи
Амьдралыг минь гийгүүлсэн
Алтан Нар билээ Үр минь Чи
Хүний дээд болж өсөж өндийгөөрэй Миний охин
Хүслийн сайханаа гүйцээж гялалзаж яваарай Миний охин
Хүн зонтой эвтэй байгаарай Миний охин
Хүний хорвоог жаргаж туулаарай Миний охин
Угтан ирэх өдөр бүр чинь азтай жаргалтай байг
Учран золгох нөхөд бүхэн чинь үнэнч байг
Санасан бодсон сайхан бүхэн чинь биелж байг
Саруул энэ хорвоо аз жаргал баяр баяслаар тэтгэж байг
Миний охинийг!хайртай шүү гүнждээ💖💋 😍😍😘😘🎂🎁🎉

14/12/2023

yarmagt soliogoor koreni awna 88384443

Address

Yarmag
Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Niseh Yarmag sibiriin ervvl mend 91299889 posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share