07/10/2024
Ажлыг хойш тавих, цагт нь хийхгүй байх зан төлөв буюу Procrastination (Прокрастинаци)-ийн тухай.
Procrastination (Прокрастинаци)-ийн тухай товч:
Прокрастинаци гэдэг нь хүн өөрийн хийх шаардлагатай, ач холбогдолтой ажлуудаа хойшлуулах, өөр илүү таатай, хялбар үйлдэл хийхийг сонгох зан төлөвийг хэлдэг. Энэ үйлдэл нь хүний хувийн болон мэргэжлийн амжилтанд сөргөөр нөлөөлж, стресс, гэмшил, бүтээмж буурах зэрэг сөрөг үр дагаврыг дагуулдаг.
Прокрастинацийн үүсэх шалтгаан 👇
Шинжлэх ухааны үүднээс, хүн прокрастинаци хийх нь хэд хэдэн хүчин зүйлсийн нийлбэрээр бий болдог гэж үздэг:
1️⃣Айдас, түгшүүрээс зайлсхийх хүсэл (Avoidance behavior): Хүмүүс айдас, түгшүүр үүсгэх мөн төвөгшил ихтэй ажлуудаас хийхээс зайлсхийх хандлагатай байдаг. Энэ айдас, түгшүүр нь амжилтгүй байх, хэт өндөр шаардлага тавих, эсвэл ажил нь хэтэрхий хүнд, төвөгтэй санагдахтай холбоотой байх нь элбэг гэж үздэг байна.
2️⃣ Төгс төгөлдөрт тэмүүлэх хандлага (Perfectionism): Хэт төгс төгөлдөрт тэмүүлэгч, ажлыг хэт гойд сайн хийх гэж хичээх байдал нь ажлыг эхлэхээс нь өмнө хэцүү мэдрэмжтэй болгож мөн бусад хүмүүс түүний ажлыг төгс биш ажил гэж үнэлхээс эмээн төгс гарц бий болгох гэж ажлаа хойшлуулах байдал үүнд нөлөөлдөг гэж үзэж байна.
3️⃣ Цаг хугацааны нөөц, ирээдүйд үүсэх эрсдэлийг дутуу тооцоолох алдаа (Temporal discounting): Прокрастинацийн үед хүн үүрэг даалгаврыг хийх боломж, нөөцөө дутуу үнэлж алгуурлах бөгөөд тухайн үеийн тааламжтай байдлыг чухалчилж хойшлуулах шийдвэрийг гаргадаг гэж үздэг.
4️⃣ Мотивац хангалтгүй байх (Lack of intrinsic motivation): Хүсэл эрмэлзэл, сэдэл бага байх үед хүмүүс өөртөө урам зориг өгч чадалгүй, тухайн ажлыг хийхээс зайлсхийдэг. Тэдний хувьд ажил нь сонирхолгүй эсвэл ач холбогдол багатай санагдах нь прокрастинаци хийх үндсэн шалтгаануудын нэг болдог байна.
5️⃣Неросайнс: Энэ ойлголт сүүлд хүч түрэн орж ирсэн. Амигдала болон prefrontal cortex нь прокрастинаци үүсэх гол үүргийг гүйцэтгэдэг гэж энэ салбарт үздэг. Амьдралын таагүй мэдрэмжийг хянах, үнэлэх үүрэгтэй амигдала нь ажлын стресстэй, таагүй хэсгээс хүнийг зайлсхийлгэх зорилгоор нөлөөлдөг бол, prefrontal cortex нь илүү ухаалаг, урт хугацааны үр дүнд хүрэх үйлдлүүдийг дэмждэг гэнэ. Гэхдээ прокрастинаци хийх үед амигдала нь давамгайлж, хүмүүс хойшлуулах үйлдэл хийхэд хүргэдэг гэж энэ салбарт үздэг.
За дээрх нөлөөлдөг юм байж тэгвэл прокрастинацийн үр нөлөө юу вэ? Мэдээж олон зүйл бий тэдгээрээс зарим зүйлийг буулгая.
Прокрастинаци нь хүн амжилттай ажиллах, цагийг үр бүтээлтэй ашиглахад сөргөөр нөлөөлж, удаан хугацаанд үргэлжилбэл:
😭 Стресс нэмэгдэх
😭 Сэтгэлзүйн дарамт үүсэх
😭 Гэмшил, өөрийгөө буруутгах зэрэг мэдрэмжүүд нэмэгддэг.
😭 Мөн ажил амжилтгүй эсвэл дутуу биелсэн тохиолдолд хүн өөртөө итгэх итгэлээ алдах гм.