26/05/2025
ChatGPT-г илүү ухаалгаар ашиглаж сурмаар байна уу?
Саяхан би Google-ийн “Prompting Essentials” нэртэй сургалтад хамрагдаж, generative AI-г хэрхэн илүү үр дүнтэй ашиглах талаар суралцсан юм. Тэгээд сурч мэдсэнээ хуваалцахаар шийдлээ.
AI ашиглахад хамгийн чухал зүйл бол PROMPT буюу өгч буй заавар. Бидний хамгийн түгээмэл алдаа бол тодорхой бус, ерөнхий заавар бичдэг. ChatGPT-ны үнэ төлбөргүй хувилбарыг ч гэсэн зөв PROMPT өгөж ашиглавал хангалттай сайн хариулт авч чадна. Хамгийн гол нь юу хүсэж байгаагаа тодорхой, AI-д ойлгомжтой, тодорхой загвар ашиглахыг зөвлөж байна.
PROMPT буюу заавар бичих үндсэн 5 загвар байдаг, үүнд:
📌 R-T-F:
-Хэн болох вэ? (Role)
-Юу хийх вэ? (Task)
-Ямар хэлбэрээр хийх вэ? (Format)
Жишээ: Чи Facebook-ийн зар сурталчилгаанд мэргэшсэн маркетер. Шинэ спорт хувцасны брэндийг танилцуулах зорилготой, хэрэглэгчийн анхаарлыг татах сурталчилгааны storyboard буюу зурагт төлөвлөгөө зохиож өгнө үү. Санаа нь шинэлэг, идэвхжүүлэх, 18-30 насны залуусыг онилсон байх хэрэгтэй.
📌 T-A-G:
-Даалгавар (Task)
-Үйлдэл (Action)
-Зорилго (Goal)
Жишээ: Багийн ахлагчийн хувьд чи багийн гүйцэтгэлийг үнэлнэ. Гишүүдийн давуу болон сул талуудыг тодорхойлж, тэдгээрийг сайжруулах сургалт, дэмжлэг, урамшууллын арга хэмжээг тусгасан төлөвлөгөө боловсруулаарай. Зорилго нь дараагийн улиралд багийн дундаж үнэлгээг 6.7-оос 7.5 болгон нэмэгдүүлэх юм.
📌 B-A-B:
-Өмнө нь (Before)
-Хүсэж буй үр дүн (After)
-Гүүр буюу шийдэл (Bridge)
Жишээ: Манай багийн гүйцэтгэлийн үнэлгээ муу гарсан. Бид 90 хоногийн дотор үнэлгээгээ сайжруулж, шилдэг 10 багийн нэг болохыг хүсэж байна. Энэ зорилгод хүрэхийн тулд хэрэгжүүлэх алхмууд, сургалт, менежментийн арга барилуудыг санал болгож, шат дараалалтай төлөвлөгөө боловсруулаарай.
📌 C-A-R-E:
-Нөхцөл байдал (Context)
-Үйлдэл (Action)
-Үр дүн (Result)
-Жишээ (Example)
Жишээ: Бид шинэ тогтвортой загварын брэнд танилцуулах гэж байна. Байгаль орчинд ээлтэй байдлыг онцолсон, хэрэглэгчдэд хандсан сурталчилгааны төлөвлөгөө боловсруулж өгнө үү. Үр дүн нь хэрэглэгчдийн анхаарлыг татаж, борлуулалт нэмэгдсэн байх ёстой. Patagonia компанийн амжилттай жишээнүүдийг ашиглаарай.
📌 R-I-S-E:
-Хэн болох вэ? (Role)
-Мэдээлэл (Input)
-Алхамууд (Steps)
-Хүлээлт (Expectation)
Жишээ: Чи бол контент стратегич. Би зорилтот хэрэглэгчдийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өгнө. Энэ мэдээлэлд үндэслэн дараах ажлуудыг хийж гүйцэтгэ: гол сэдвүүдийг тодорхойл, контентын стратеги төлөвлө, редакцийн төлөвлөгөө гарга, брэндийн нэр хүндийг өсгөхүйц контент санал болго. Эцсийн зорилго: Блогийн хандалтыг 40%-иар өсгөж, манай брэндийг салбартаа манлайлагч болгох.
Дээрх жишээнүүдийг уншихаар илүү сайн ойлгогдож байгаа биз? Prompt заавар өгөхдөө дээрх загвараар бичээд ChatGPT-гээс илүү оновчтой хариултаа аваарай!
#ХиймэлОюунУхаан #гэнээ #хуулав