30/08/2024
тийм шүү
Хөвгүүдийг ч бүү уйлуул.
Энэ постыг уншаад та эцэг эх байхын магадгүй хүн байхын утга учрыг дахин эргэцүүлэх биз ээ.
Хөвгүүд бол охидын адил мах, цуснаас бүрдсэн хүн билээ. Тэд адилхан уйлна, өвдөнө, шархална. Түүнээс хөвгүүд учраас хүчирхэг, эрэгтэй хүн учраас гэх мэтээр ялгах нь бас учир дутагдалтай. Жендэрийн тухай ойлголт өөрчлөгдсөөр байгаа хэдий ч түүнд хандах хандлага бат хэвээр л байна.
Бид хөвгүүдтэй хүмүүсийн хувьд нээлттэй, чадвартай, сайн сайхан хүмүүжүүлэхийн утга нь чухамдаа тэдний тодорхой хэрэгцээ шаардлага, онцлог, хувийн ааш араншинг ойлгох хэрэгтэй.
Охидыг бодвол хөвгүүд аюул осолд өртөх, амиа хорлох, сургуульдаа дургүй болох гээд эрсдэл маш өндөр байдаг.
Бас эр хүн уйлдаггүй, хүчирхэг байх, зоригтой тэвчээртэй байх хэрэгтэй гэсэн нийгмийн шахалт дарамтны эсрэг тулах хэрэгтэй болдог. Бодит байдлаас гажуудсан шаардлагыг нийгмээсээ багаас нь эрэгтэй хүүхдэд тулгаж байдаг. Жишээ нь: эрэгтэй хүүхэд учраас миний охиныг зодлоо. Ийм харьцангуй байдал нь хүйсийн хоорондын харилцааны насан туршийн зөрчилдөөний суурийг тавина.
Хамгийн нэгдүгээрт эрэгтэй хүүхдийг өөрийгөө илэрхийлэх боломжийг олгох. Аав нар өөрөө эрэгтэй хүүхдэдээ хатуу байхыг шаарддаг. Гэвч үнэндээ хатуу чанга, эр хүн бай гэхээс илүү аав нь хүүдээ итгэж байна, миний хүү чадна гэсэн ерөөл, харилцаа нь илүү сэтгэлийн тэнхээг хүүд тань өгнө. Хүү аавдаа хүлээн зөвшөөрөгдөж гэмээнээ эр хүн байдаг.
Хүүхэд үзэл бодлоо хэлэх, дуртай дургүйгээ илэрхийлэх, хүсвэл уурлах, орон зайндаа тухтай байх, өөрийгөө мэдрэх зэрэгт Эр хүн байж гэдэг хандлага харилцааг тулгахгүй байх нь өөрөө эрэгтэй хүүхэд өөрийгөө илэрхийлж байх харилцааны суурь тавигдана.
Мөн эрэгтэй хүүхэд уйлж болно. Уйлахаар эмэгтэй хүүхэд шиг, өөрийгөө илэрхйилэх нь эр байж шалчиганалаа гэсэн ч утга биш. Ингэж дарамтлах нь хүүхэд багаасаа өөрийгөө, үзэл бодлоо илэрхийлэхээ байж зөв байсан ч дотроо тэсээд байдаг.
Хоёрдугаарт хөвгүүдэд нийгмийн харилцаанд сургахад нь ааваас илүү ээж нар маш том нөлөөтэй байдаг. Мэдээж аав нар нөлөөтэй ч хөвгүүдэд сайн, мууг нөлөөг ээж өөрөө үзүүлдэг. Ээж хүүхдээ төрснийхөө дараа бага асрах, өөрөө сэтгэл зүйн асуудалтай байвал хөвгүүд харилцааны хувьд дотогшоо болж эхлэнэ. Мөн зодох нь хайранд эргэлзээтэй болж, хайрын харилцаанд эмэгтэйчүүдээс зугтаамтгай болно. Тиймээс ээж хөвгүүдэдээ хэрхэн хандсанаар ирээдүйн эрчүүдийн хандлага харилцаа тогтдог нь гарцаагүй зүйл юм.
Тиймээс эрчүүд хайрлаж эмэгтэйчүүд хайрлуулах эрхтэй гэдэг нь өөрөө дарамт болохоос гадна үнэндээ эрчүүдийн эмэгтэй хүнд хандах хандлагыг эмэгтэйчүүд өөрсдөө тавьж өгч байдаг. Ээж хүүхдэдээ өдөрт олон тоогоор хандах тусам харилцааны шинэ шинэ мэдрэмж, холбоос, өөрөө өөрийгөө үнэлэх үнэлэмж, үнэ цэнэ бий болдог. Ээж хүүхдэдээ эрэгтэй хүүхэд хатуу чанга байх ёстой гэсэн хандлага харилцааг үзүүлээд эхэлбэл зөөлөн, нандин байх чанараа гээж хахир хатуу болдог. Мэдээж аав нэг талаас хайр халамжаа өгөх ба аливаа зүйлд баланстай ханддаг болно.
Гуравдугаарт охидод эрэгтэй хүн ч бас адилхан хүн гэж ойлгуулах хэрэгтэй байна. Нэг тийм даам байгаад байж болохгүй. Нөхөртэйгөө зөв харилцаад сурвал өөрт нь л хэрэгтэй. Тэгтэл чиний зарц уу, би л хайрлагдах эрхтэй, чиний хүүхдийг төрүүллээ гэх хандлага нь гэр бүлийн харилцаагаа улам хүндрүүлнэ. Магадгүй ингэж ялархаж суухгүй байх сонголт бас хүн бүрт бий. Үнэхээр зарц гэж бодож байвал, үнэхээр чиний хүүхэд гэж уурлаж суухаар явах нь зөв. Тэгвэл би яагаад, яасан юм бол гээд эхлээд өөрөөсөө хай. Өөрөөсөө шалтгаалах зүйлээ хийчих. Тэгээд нөхөр өөрчлөгдөхгүй бол шийд гаргаж болно.
Мэдээж энэ пост эрчүүдийн болохгүй байгааг ярихаас шал өөр пост гэдгийг бодолцоорой. Би чи, эрэгтэй эмэгтэй гэлгүй энэ амьдралд тэнцвэртэй байхгүй бол олон асуудал амьдралд бий болохоороо хэцүү шүү гэсэн санааг л ойлгуулах гэсэн ухаантай юм. Эрчүүдийг буруутгаж, олон асуудлыг холбож ярьдаг нь үнэндээ өөрөөс ч болж байдаг тал нь байдаг учраас хэлэхээс өөр арга байдаггүй.
Хөвгүүдийг ч бүү уйлуул гэдэг нь угтаан бол эрчүүдийг ч бас бүү уйлуул гэсэн утга буй за.
Сэтгэл Зүйч Н. Ариун-Эрдэнэ Сэтгэл Зүйч Н. Ариун-Эрдэнэ 🩵🩵🩵🩵