Хүнс, Хөдөө Аж Ахуйн төсөл, судалгааны байгууллага

  • Home
  • Mongolia
  • Ulaanbaatar
  • Хүнс, Хөдөө Аж Ахуйн төсөл, судалгааны байгууллага

Хүнс, Хөдөө Аж Ахуйн төсөл, судалгааны байгууллага Монголын агри-хүнсний салбарт үнэ цэнийн хэлхээний судалгаа, хөгжлийн төсөл, мэргэжлийн мэдлэгийн платформ. Процессын зөвлөх

Agri-food value chain research, development projects, and a professional knowledge platform in Mongolia.

 #Мөөг гэдэг бүтээгдэхүүнийг хэлхээгээр нь хөгжүүлж, шинэ эдийн засгийн салбар үүсгэж байгаад талархдаг аа 👏Sukhbaatar M...
08/09/2026

#Мөөг гэдэг бүтээгдэхүүнийг хэлхээгээр нь хөгжүүлж, шинэ эдийн засгийн салбар үүсгэж байгаад талархдаг аа 👏

Sukhbaatar Munkhjargal

Удаан хүлээлгэсэн ISO9001:2026 хувилбар гарлаа даа.Юу өөрчлөгдсөн бэ гэвэл чанарын соёл, ёс зүй, уур амьсгалын өөрчлөлт,...
27/08/2026

Удаан хүлээлгэсэн ISO9001:2026 хувилбар гарлаа даа.

Юу өөрчлөгдсөн бэ гэвэл чанарын соёл, ёс зүй, уур амьсгалын өөрчлөлт, эрсдэл ба боломжийн ялгаа, шинэчилсэн бүтэц зэрэг шинэ шаардлагуудыг нэмсэн.

🔑 ISO 9001:2026-ийн гол өөрчлөлтүүд:

• Шинэ бүтэц – Harmonised Structure
ISO 9001:2015-ийн High-Level Structure (HLS)-ийг орлуулж, ISO 14001, ISO 45001, ISO 27001 зэрэг бусад удирдлагын стандарттай бүрэн нийцсэн Harmonised Structure (HS)-ийг ашиглана. Энэ нь интеграцлагдсан менежментийн системтэй байгууллагуудад давхардсан баримт бичгийг багасгах боломж олгоно.
• Чанарын соёл ба ёс зүй
Удирдлагын үүрэгт чанарын соёл, ёс зүйг байгууллагын түвшинд нотлох шаардлага нэмэгдсэн. Зөвхөн баримт бичиг бус, байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаанд чанарын үнэт зүйлсийг шингээсэн байх ёстой.
• Уур амьсгалын өөрчлөлт
2024 оны нэмэлтээр орсон уур амьсгалын өөрчлөлтийн заалтуудыг Clauses 4.1, 4.2-д албан ёсоор суулгасан. Байгууллага стратегийн орчин, сонирхогч талуудын хүлээлтэд уур амьсгалын эрсдэлийг тусгах ёстой.
• Эрсдэл ба боломжийн ялгаа
Clause 6.1-д эрсдэл, боломжийг илүү тодорхой тусгаарласан. Энэ нь байгууллагын төлөвлөлт, хяналт, үнэлгээнд илүү нарийн шаардлага тавьж байна.
• Байгууллагын мэдлэг
Байгууллагын мэдлэгийг илүү өргөн хүрээнд авч үзэж, чанарын удирдлагын системийн зорилттой холбосон.

23/08/2026
23/08/2026

📢Та бүхнийг урьж байна.

"Дасан зохицохуйн зам: Төр, хувийн хэвшлийн түншлэл болон Нэг эрүүл мэнд үзэл баримтлалыг үйл ажиллагаанд нэвтрүүлэх замаар ноолуурын нийлүүлэтийн сүлжээг бэхжүүлэх нь"

📅2026.08.24-ний өдөр
📍COP17 Цэнхэр бүсийн MET-06 танхим

Жич: Цэнхэр бүсэд нэвтрэх эрхтэй байх

***

Welcome to the Side Event 👉Resilient Treads: How to strengthen cashmere supply chains through public-private partnership and the operationalization of One Health.

📅Aug 24, 2026
📍 COP 17, Blue Zone MET-06

PS: Please bring your badge for Blue Zone

21/08/2026
Шадар сайдын 150 дугаар тушаалын дагуу  #үндэсний стандартыг төлбөрөөс чөлөөлсөн байна.Монгол Улсад 6600 гаруй стандарт ...
16/08/2026

Шадар сайдын 150 дугаар тушаалын дагуу #үндэсний стандартыг төлбөрөөс чөлөөлсөн байна.
Монгол Улсад 6600 гаруй стандарт хүчин төгөлдөр байгаагаас 4000 орчим үндэсний стандартыг иргэд үнэ төлбөргүй цахимаар татан авах боломжтой болжээ.

https://estandard.gov.mn

💡FAPRIM Agribusiness Insight  #20Дэлхий бэлчээрийн мал аж ахуйн талаар Монголд  хэлэлцэж байна. Манай махны экспорт эхни...
12/08/2026

💡FAPRIM Agribusiness Insight #20

Дэлхий бэлчээрийн мал аж ахуйн талаар Монголд хэлэлцэж байна.
Манай махны экспорт эхний 7 сарын байдлаар өмнөх оны мөн үеэс 18%-иар буурлаа.

👇 https://agbuisness-insight-asia-newsletter.beehiiv.com/p/faprim-agri-business-insight-20

Агрибизнесийн мэргэжилтэн, удирдагчдад зориулсан долоо хоногийн тойм

10/08/2026

Уур амьсгалын зорилтыг хэрэгжүүлэхэд санхүүжилт хэрэгтэй. 💰🌱
Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээг зөвхөн улсын төсвөөр санхүүжүүлэх боломжгүй.
Тиймээс шинэ хууль нь олон улсын болон дотоодын санхүүжилтийг татах, зөв чиглүүлэх тогтолцоог бүрдүүлэхийг зорьж байна.
Үүнд:
🔹 Карбон зах зээл - бодитоор бууруулсан ялгарлыг хэмжиж, баталгаажуулсны дараа карбон кредит болгон арилжаалах боломж.
🔹 Ногоон санхүүжилт - хөрөнгө оруулалтыг байгаль орчинд эерэг нөлөөтэй үйл ажиллагаанд чиглүүлэх механизм.
Гэхдээ карбон кредит бол амархан мөнгө биш. Үр дүн нь бодит, нэмэлт, хэмжигдэхүйц, баталгаатай байх ёстой.

📌 “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийг энгийнээр тайлбарлая” – 2 дахь пост

Хэрэв та энэ сэдвийг илүү ойлгомжтой, дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл бидэнтэй 8-р сарын 23-нд уулзаарай.
📍 COP17 Green Zone, Pavilion C2 - GIZ & IPL хамтарсан хэлэлцүүлэг

💬 Карбон зах зээл & ногоон санхүүжилтын талаар ярилцья.
☕ Кофе| 🎁 Giveaway | 🤝 Networking

🎟️ Суудлын тоо хязгаартай тул яараарай!!! Бүртгэл: https://forms.gle/SxbWXsbiEZU2JgCv6

28/07/2026

📣 H1 тайлангаа дүгнэж буй удирдлагуудад

Бизнесүүд хагас жилийн үзүүлэлтээ харж байгаа энэ үед шийдвэртээ ашиглах макро орчны товч дүгнэлтийг эх сурвалжаас нь авч дүгнэснээ хуваалцъя. 👇

🏦 Мөнгөний бодлого: Монголбанк 6-р сард бодлогын хүүг 12%-д хэвээр хадгаллаа. Оны эхнээс хэрэглээний зээлийн өр/орлогын харьцааг 45%-иар хязгаарлаж, банкуудын заавал байлгах нөөцийг нэмэгдүүлсэн, эндээс харахад зээлийн өсөлтийг барих чиглэл тодорхой байна.

📈 Инфляци: 5-р сард 11.2% — зорилтот түвшнээс (5%±2) хоёр дахин өндөр. Гол хөдөлгөгч нь шатахуун ба хүнс. Хүнсний инфляци дангаараа ~24%.

💰 Мөнгө, зээл: М2 мөнгөний нийлүүлэлт 6-р сарын эцэст 53.4 их наяд ₮ болж, жилийн 26.6%-ийн өсөлттэй. Нийт зээлийн үлдэгдэл жилд 6.8 их наяд ₮-өөр нэмэгдэв. Төгрөгийн ханш долларын эсрэг бага зэрэг чангарсан.

🔮 Төсөөлөл: Дэлхийн Банк 2026 онд 5.0%, 2027–2028 онд дунджаар 5.5% орчмын өсөлтийг таамаглаж байна. АХБ төсөөллөө хэвээр үлдээж, шатахууны үнийг оны эцэс хүртэл тогтвортой гэж үзэв.

⚠️ Дүгнэлт: Экспорт, мөнгөний нийлүүлэлт эдийн засгийг дэмжиж байгаа ч инфляци өндөр байгаа нь бодлогын хүүг ойрын хугацаанд бууруулах орон зайг хязгаарлаж байна. Бизнесүүд өндөр хүүтэй орчин үргэлжилнэ гэж төлөвлөх нь зүйтэй.

Тэгвэл H1 тайлангаа дүгнэж H2-т бэлдэхдээ юу анхаарах вэ?

1️⃣ Ашгаа задалж хар: Сайн үзүүлэлт чинь "үнийн" үү, "тоо хэмжээний" үү? Тоо хэмжээнээс ирсэн бол тогтвортой. Үнээс ирсэн бол II хагаст давтагдахгүй байх магадлалтай.

2️⃣ Гэрээгээ хамгаал: ~12% инфляци цалин, түүхий эдийн өртгөөр дамжиж ирнэ. Урт хугацаат гэрээнүүддээ үнэ индексжүүлэх заалт оруул.

3️⃣ Сценариор шалга: Өөдрөг / дундаж / муу гэсэн 3 хувилбараар мэдрэмжийн шинжилгээ хийж, шатахуун, эрчим хүчний тасалдлаас үүсэх эрсдэлээ тооц.

💬 Танай H1 үзүүлэлт үнийн нөлөөгөөр үү, тоо хэмжээний нөлөөгөөр сайжирсан бэ, задалж үзсэн үү?

#МакроЭдийнЗасаг #БизнесТөлөвлөгөө #Инфляци

📢 ГААЛИЙН ТАРИФЫН ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭХ 367 ТӨРЛИЙН БАРААМонгол Улс болон Евро-Азийн Эдийн Засгийн Холбоо-ны гишүүн орнуудтай ...
22/07/2026

📢 ГААЛИЙН ТАРИФЫН ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭХ 367 ТӨРЛИЙН БАРАА

Монгол Улс болон Евро-Азийн Эдийн Засгийн Холбоо-ны гишүүн орнуудтай байгуулсан “Худалдааны түр хэлэлцээр” 2026.07.22-оос хэрэгжиж эхэллээ.
Тус хэлэлцээрийн хүрээнд дараах 367 төрлийн бараа бүтээгдэхүүнд гаалийн тарифын хөнгөлөлт үзүүлэхээр тохиролцсон байна.

#ЕАЭХ #Гааль

Address

Hunnu Street, Ikh Mongol Complex
Ulaanbaatar
13330

Opening Hours

Monday 08:00 - 05:00
Tuesday 08:00 - 05:00
Wednesday 08:00 - 17:00
Thursday 08:00 - 17:00
Friday 08:00 - 16:00
Saturday 10:00 - 16:00

Telephone

+97694948856

Alerts

Be the first to know and let us send you an email when Хүнс, Хөдөө Аж Ахуйн төсөл, судалгааны байгууллага posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Хүнс, Хөдөө Аж Ахуйн төсөл, судалгааны байгууллага:

Shortcuts

Share