24/06/2017
Орчин үед хүмүүс өөрсдийн амьдрах орчин нь болсон гэр орноо тав тухтай, өөрийн сэтгэлдээ нийцсэн дизайнтай тохижуулах сонирхолтой болсон. Үүнтэй зэрэгцэн интерьер дизайн ч бас хувьсан өөрчилөгдөж, өөрийн гэсэн өнгө төрхөө улам шинэчлэн өөрчилж байна.
Гэрийнхээ дизайныг хэрхэн өөрчилөхөө мэдэхгүй бол та манай мэдээллийн буланд анхаарлаа хандуулаарай!
Зочины өрөө гэдэг гэрийн хамгийн хүндэтгэлтэй өрөөний нэг гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Сүүлийн үед зочины өрөөний өнгө төрх тод, хурц элементүүдийг багтаасан, байгалийн чимэглэлүүдээр гоёсон зэрэг аксуссуаруудыг багтаасан, илүү орчин үеийн чиг хандлагатай болоод байгаа. Иймээс та зочины өрөөгөө өөрчилж, янзлахдаа хамгийн түрүүнд өнгөө сонгох хэрэгтэй. Өнгөний сонголт хамгийн чухал. Таны сонгосон өнгөөс шалтгаалж, зочины өрөөний өнгө төрх харагдах болно. Өнгө бүр өөрийн гэсэн утга агуулгатай. Жишээ нь улаан өнгө нь асан бадарч, эрч хүчтэй байхыг, ногоон өнгө тайвшруулж, хүч чадлыг сэргээж, ядаргаа тайлна, цэнхэр өнгө мөрөөдөлд умбуулж, сэтгэл сэргээнэ, шар өнгө гэрэл гэгээ, баяр баясал нэмнэ, ягаан өнгө нь итгэлтэй, эвтэй байхыг бэлэгддэг байна.