11/04/2026
ХЯМРАЛ АЮУЛ УУ, ЭСВЭЛ БОЛОМЖ УУ?
Ихэнх хүмүүс хямрал ирэхэд айж, алдаж, ухардаг.
Харин зарим нь яг тэр үед хамгийн их ашиг олдог.
Түүхээс харвал:
Уоррен Баффет – Бусад айж байхад хямд үнээр том компаниудыг авч, баяжсан
Жорж Сорос – Зах зээлийн уналтыг зөв таамаглаж, тэрбумын ашиг олсон
Жон Полсон – Үл хөдлөхийн хөөс хагарахыг урьдчилж харж ашиг хүртсэн
Харин компаниуд ч ялгаагүй:
Amazon хүмүүс онлайн худалдан авалт руу шилжихэд огцом өссөн
Apple → хямралын дараа инновациор зах зээлийг эзэлсэн
ТЭД ЮУГААРАА ӨӨР ВЭ?
Бусдаас эсрэгээр сэтгэдэг
Боломжийг айдсаас түрүүлж олж хардаг
Бэлэн мөнгөтэй байдаг
Урт хугацаанд хардаг
Хямрал бол
– Зарим хүнд аюул
– Харин бэлтгэлтэй хүнд боломж
Чи аль талд нь байх вэ?