Zaya- Translation & Visa

Zaya- Translation & Visa 🇰🇷🇲🇳 Баталгаат орчуулга | Визний зөвлөгөө

C-3-9 Богино хугацааны аялалын виз 🇰🇷
29/07/2026

C-3-9
Богино хугацааны аялалын виз 🇰🇷

C-3-3Эмчилгээний виз & бүрдүүлэх материал 🇰🇷
29/07/2026

C-3-3
Эмчилгээний виз & бүрдүүлэх материал 🇰🇷

C-3-1 Богино хугацааны виз~Бүрдүүлэх материал 🇰🇷
29/07/2026

C-3-1
Богино хугацааны виз~
Бүрдүүлэх материал 🇰🇷

📌 Мэдэхэд илүүдэхгүй Солонгосын жижиг соёлуудСайн уу, нийтлэлч Кён байна 👋 Солонгост анх ирэхэд соёлын ялгаа гэдэг сүртэ...
16/06/2026

📌 Мэдэхэд илүүдэхгүй Солонгосын жижиг соёлууд

Сайн уу, нийтлэлч Кён байна 👋 Солонгост анх ирэхэд соёлын ялгаа гэдэг сүртэй ёслол, том дүрэм журмаас илүү өдөр тутмын жижиг, бараг анзаарагддаггүй деталь дээр илүү тод мэдрэгддэг билээ. Гэхдээ эдгээр жижигхэн соёлуудыг хэн ч танд “ингэх ёстой” гэж зааж өгдөггүй.

Яг тэр хэмнэлийг ойлгочихвол Солонгос дахь амьдрал гэнэт л илүү амархан, эвтэйхэн санагдаж эхэлдэг ✨

Иймд энэ удаагийн нийтлэлээрээ анх солонгост ирэхэд ойлгоход бага зэрэг хэцүү санагддаг жижиг соёлуудыг танилцуулахаар бэлтгэлээ.

🚪 Тэвчээртэйгээр хүлээх соёл

Лифт, метро, автобусанд хаалга нээгдэх агшинд солонгосчууд дотроос хүмүүсийг бүрэн гарсны дараа л ордог. Энэ нь хаана ч бичигдээгүй ч нийтээрээ хүлээн зөвшөөрсөн ёс. Хэн ч “хүлээгээрэй” гэж дуугардаггүй, гэхдээ хүн гарахаас өмнө орох гэж дайрвал бусдын орон зайд халдсан мэт эвгүй мэдрэмж өөрийн эрхгүй төрүүлдэг шүү.

🙂 Таалагдахгүй байсан ч инээмсэглэдэг соёл

Солонгост хэн нэгэн юм асуухад эсвэл дээд албан тушаалтан тань шаардлага тавихад “таалагдахгүй байна”, “чадахгүй ээ” гэж шууд татгалзах нь ихэвчлэн бүдүүлэг, эсвэл хүйтэн хандлага мэтээр ойлгогддог.

Учир нь солонгос соёлд шууд үгүй гэж хэлэхээс илүү уур амьсгалыг зөөллөх, нөгөө хүний нүүрийг бодох нь чухалд тооцогддог. Тиймээс татгалзахдаа ихэнхдээ “одоо жаахан хэцүү байна”, “дараа боломж гарвал”, “сонирхолтой санагдаж байна, гэхдээ яг одоохондоо…” гэх мэт бүрхэг, тойруу хэллэг ашиглаарай.

Энэ нь үнэндээ зөвшөөрч байна гэсэн үг биш, харин харилцааг эвдэхгүйгээр татгалзаж буй солонгос маягийн эелдэг хэлбэр юм. Өөрөөр хэлбэл, Солонгост “үгүй” гэдэг үгнээс илүү яаж үгүй гэж хэлж байгаа чинь л соёлын хэмжүүр болдог юм шүү.

🤲 Хоёр гараараа барих нь хүндэтгэлийн хэлэмж

Монголчууд бид хүний хөл дээр гишгэчихээд гар барьдаг шүү дээ. Үүнтэй адил мөнгө, карт, бичиг баримт, утас зэрэг зүйл дамжуулахдаа хоёр гараараа барьж, хүлээн авах нь солонгос соёлд эелдэг, хүндэтгэлтэй харилцааны илэрхийлэлд тооцогдоно.

Ялангуяа ахмад хүн эсвэл үйлчилгээний ажилтантай харилцах үед энэ жижиг соёл илүү чухалд тооцогддог.

🤫 Олон нийтийн газар нам гүм байх

Метро, автобусанд чанга, өндөр дуугаар ярих нь таагүйд тооцогдоно. Солонгосчууд олон нийтийн газар “бусдын тайван байдлыг алдагдуулахгүй байх ёстой” гэсэн ойлголттой байдаг.

Иймд чанга дуугаар ярих, video call хийх, чихэвчгүйгээр ямарваа нэгэн зүйл утсаараа үзэх зэргээс зайлсхийгээрэй.

🙏 “Уучлаарай” гэдэг үг харилцааг зөөлрүүлдэг

Жижигхэн мөргөлдөөн, зам тавьж өгөх, хэн нэгнийг санамсаргүй мөрлөх үедээ тэд 죄송해요, 사과합니다 гэх уучлалын үгийг бараг л амны уншлага мэт хэлдэг.

Энэ нь заавал буруугаа хүлээж байна гэсэн утга биш, харин харилцааг эвгүй байдалд оруулахгүй байх гэсэн дохио юм. Нэг үг хэлэх төдийд уур бухимдал үүсэхгүй, шууд уучлалт гуйх нь харилцааг илүү зөөлрүүлж өгдөг шүү.

🍽️ Хооллохдоо ч хэмнэлээ тааруулна

Тэд хоол идэхдээ хэн нэгнээсээ хэт түрүүлж эхлэхгүй, бусадтайгаа ойролцоо дуусгахыг хичээдэг. Ялангуяа ахмад хүнтэй нэг ширээнд сууж байвал тэднээс өмнө халбага өргөхгүй байх нь нийтлэг соёл юм.

08/06/2026

Визний хүчинтэй хугацаанд гадаад паспортын мэдээллийг өөрчлөх заавар ✈️

Визний хүчинтэй хугацаанд зөвхөн гадаад паспорт шинээр авсан болон гэмтээсэн тохиолдолд дараах зааврын дагуу паспортын мэдээлэл өөрчлөх боломжтой.

- Паспортын мэдээллийн бүртгэл өөрчлөх заавар -

(Бүртгэл өөрчлөх боломжтой иргэн) Элчин Сайдын яамнаас олгосон виз хүчинтэй хэдий ч виз мэдүүлсэн паспорт урагдаж гэмтсэн эсвэл хүчинтэй хугацаа дуусан шинээр паспорт авсан тохиолдолд (визний хүчинтэй хугацаанд)

(Бүртгэл шинэчлэх боломжгүй иргэн) Паспортоо хаяж үрэгдүүлээд шинээр авсан тохиолдолд
- Энэ тохиолдолд төлөөлөн гүйцэтгэх байгууллага эсвэл Виз мэдүүлгийн төв дээр өөрийн биеэр очиж шинээр виз мэдүүлэх шаардлагатай)

(Бүрдүүлэх материал) Хуучин болон шинээр авсан паспортын хувийн мэдээлэлтэй хэсгийн сканердсан хуулбар

(Бүртгүүлэх арга) БНСУ-ын визний цахим хуудас/www.visa.go.kr/-ны зүүн талын “Мэдүүлэг (Application) Паспортын мэдээлэл өөрчлөх (Change of passport information)” хэсэгт бүртгүүлж, хавсралтаар хуучин болон шинэ паспортны зурган файл оруулах.

(Шалгах болон шинэ паспортын дугаараар виз хэвлэх) Паспортын мэдээлэл амжилттай өөрчлөгдсөн эсэхийг шалган шинэ паспортын дугаараар визний тодорхойлолтыг хэвлэж авахын тулд БНСУ-ын визний цахим хуудсан дахь “Мэдээлэл шалгах/олголт (Check application status) цэсний Мэдүүлгийн явц шалгах болон хэвлэх (Check application status and print)” хэсэгт хандана. Үүнд мэдээлэл амжилттай өөрчлөгдсөн тухай манай ЭСЯ-аас тусгайлан холбоо барихгүй ба та ажлын 2~3 хоногийн дараа уг сайтад хандан шинэ паспортын дугаараар визээ хэвлэж авахыг анхаарна уу.
▪︎Жич: Зарим тохиолдолд шинэ, хуучин паспортын мэдээлэл зэрэг хувийн мэдээллээ буруу оруулснаас хүсэлт буцаагдах тохиолдол гардаг учир хүсэлт илгээсний дараа зайлшгүй төлөвөө эргэж шалгана уу.

Шар хуудас бөглөх заавар~
04/06/2026

Шар хуудас бөглөх заавар~

Виз мэдүүлэхтэй холбоотой анхаарах зүйлс1. Виз мэдүүлэхдээ өөрийн биеэр ирж визээ мэдүүлэх журамтай.  2.  Паспортын хүчи...
03/06/2026

Виз мэдүүлэхтэй холбоотой анхаарах зүйлс

1. Виз мэдүүлэхдээ өөрийн биеэр ирж визээ мэдүүлэх журамтай.

2. Паспортын хүчинтэй хугацаа өргөдөл гаргасан өдрөөс хойш дор хаяж 6 сар байх ёстой. Хэрэв визний шалгалтын үеэр таны паспорт дахин олгогдвол визний портал дээрх паспортын мэдээллээ та өөрөө өөрчлөх боломжтой.

3. Бүх бичиг баримтыг эх хувиар нь мэдүүлэх ёстой бөгөөд диплом, төрсний гэрчилгээ, гэрлэлт бүртгэлийн гэрчилгээ зэрэг бичиг баримтыг шалгаж дууссаны дараа эх хувийг буцаан олгох бөгөөд бусад бичиг баримтыг буцаан олгохгүй. Хүчинтэй байх хугацаа тодорхойгүй баримт бичгийн хувьд зөвхөн өргөдөл гаргасан өдрөөс хойш 3 сарын дотор гаргасан баримт бичгийг хүлээн авна.

4. Монгол Улсын төрийн байгууллагаас олгогдож буй лавлагааг (төрсний гэрчилгээ, гэрлэлт бүртгэлийн гэрчилгээ г.м) E-Mongolia цахим үйлчилгээний нэгдсэн порталаас авсан байх ёстой. Хэрэв E-Mongolia цахим үйлчилгээний нэгдсэн порталаас авах боломжгүй тохиолдолд төрсний гэрчилгээ, гэрлэлт бүртгэлийн гэрчилгээ зэргийг эх хувиар нь лавлагааны хамт өгнө.

5. Бүрдүүлэх бичиг баримтыг шаардлагатай тохиолдолд визний шалгалтын явцад нэмж хасах, өргөдөл гаргагчидтай ярилцлага хийж болно.

6. Хуурамч, засварласан зэрэг зөрчилтэй бичиг баримт бүрдүүлж өгсөн болон визний хууль бус үйлдэл гаргасан зөрчил нь 2 удаа илэрсэн тохиолдолд уг этгээдэд Монгол улсын хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх ба, БНСУ-ын холбогдох журам(удирдамж)-ын дагуу хилээр нэвтрэхийг хязгаарлана.

7. Виз мэдүүлгийн маягт дээр зорчих зорилго, холбогдох утасны дугаар, ажлын газар гэх мэт худал мэдээлэл оруулсан тохиолдолд виз татгалзах шалтгаан болох бөгөөд улмаар тодорхой хугацаагаар виз олгохоос татгалзана.

8. Виз олгогдсон боловч хилээр нэвтрэх нөхцөлийг хангаагүй тохиолдолд БНСУ-ын нисэх онгоцны буудал, далайн боомт дээр хилээр нэвтрүүлэхээс татгалзаж болно.

9. Урт хугацаагаар оршин суух ангиллын виз мэдүүлэх эсвэл Хууль зүйн яамнаас тогтоосон оршин суух ангиллын виз мэдүүлэх тохиолдолд ЭСЯ-аас заасан эмнэлгээс сүрьегийн оношлогооны хуудас зайлшгүй бүрдүүлж өгнө. Оршин суух хугацаа нь 90 хоногоос бага ч урт хугацаагаар оршин суух ангиллын виз мэдүүлэх тохиолдолд мөн адил сүрьегийн оношлогооны хуудас өгнө. ЭСЯ-аас заасан эмнэлгүүдийн мэдээллийг хуудасны доод хэсгээс үзнэ үү. Сүрьеэгийн тест өгөх явц болон сүрьеэгийн тестийн хариу бөглөх маягтад 2022 оны 12-р сард өөрчлөлт орсныг анхаарна уу.

(Дараах хүмүүст хамааралгүй : Дипломат/Албан ажлын виз мэдүүлэгч, 6-аас доош насны хүүхэд, жирэмсэн эмэгтэй)

10. Давхар иргэншилтэй (Монгол/Солонгос) иргэдэд Монгол улсын паспорт дээр нь Солонгосын виз олгодоггүй. Хэрэв БНСУ-ын паспорт байхгүй тохиолдолд ЭСЯ-нд хандан хүсэлт гаргана уу. Харин БНСУ-ын паспортаар зорчих боломжгүй зайлшгүй шалтгаантай тохиолдолд богино хугацааны энгийн ангилалын (C-3) виз мэдүүлэх боломжтой.

*Уригч талын дээрхтэй адил үйлдэл нь мөн адил виз мэдүүлэгчийн визний материал шалгах үйл явц болон үр дүнд нөлөөлж болно.Дээрх үйлдлээс үүдэн асуудал үүсэхгүй байх тал дээр анхаарна уу.

11. Виз (визний зөвшөөрлийн код) мэдүүлээд татгалзсан хариу авсан тохиолдолд татгалзсан хариу олгосон өдрөөс 3 сарын дараа виз мэдүүлэх боломжтой. Гэрлэлт цагаачлал (F-6) ангиллын виз мэдүүлээд татгалзсан хариу авсан бол татгалзсан хариу олгосон өдрөөс 6 сарын дараа виз мэдүүлэх боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг хуудасны доод хэсгээс үзнэ үү.

12. Ашиг олох зорилгоор БНСУ-д зорчих бол аяллын виз олгохгүй болно.

13. Солонгосын визтэй холбоотой ташаа мэдээллүүдээс болгоомжилно уу. Виза файндер дээр байхгүй бусад мэдээллийг Hi Korea вебсайтнаас авах боломжтой. Визний зөвшөөрлийн кодтой холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг Korean Immigration Service вебсайтнаас авах боломжтой.

14. Солонгост оршин сууж буй гадаад иргэд гар утаснаасаа гадаадын иргэний бүртгэлийн картаа захиалж авах боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг Хууль зүйн яамны сайтын зар, мэдэгдэл гэсэн хэсгээс шалгана уу.

Төлбөрийн буцаалтын хүсэлт онлайнаар хүлээн авах тухай / Мэдэгдэл гаргасан огноо: 2026 оны 3-р сарын 27/Хэрэв та виз мэд...
03/06/2026

Төлбөрийн буцаалтын хүсэлт онлайнаар хүлээн авах тухай / Мэдэгдэл гаргасан огноо: 2026 оны 3-р сарын 27/

Хэрэв та виз мэдүүлэхээ больсон, илүү төлбөр шилжүүлсэн, давхар төлбөр шилжүүлсэн гэх мэт шалтгаанаар төлбөрийн буцаалт авах шаардлага гарсан бол “Буцаалтын маягт”- ыг бөглөж, гарын үсэг зурсан PDF хуулбарыг тус маягтад дурдсан бусад баримтуудын хамт “[email protected]” имэйл хаягаар илгээнэ үү.

Мэйлээр хүсэлт илгээхдээ мэйлийн гарчигийг “БУЦААЛТЫН ХҮСЭЛТ-Овог нэр, Гадаад пасспортын дугаар” гэж нэрлэнэ үү

БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны зүгээс 2025 оны 12 дугаар сарын 15 (Даваа)-ны өдрөөс эхлэн монгол иргэди...
03/06/2026

БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны зүгээс 2025 оны 12 дугаар сарын 15 (Даваа)-ны өдрөөс эхлэн монгол иргэдийн БНСУ-ын виз мэдүүлэхтэй холбогдуулан дараах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх гэж буй тул виз мэдүүлэх иргэд анхааралдаа авна уу.

Өмнө нь визны татгалзсан хариу авснаас хойш 6 сарын дараа дахин виз мэдүүлдэг байсныг 3 сар болгон хугацааг богиносгож байна. Иймд монгол иргэд цаашид визны татгалзсан хариу авсан өдрөөс хойш 3 сар өнгөрсөн бол дахин БНСУ-ын виз мэдүүлэх боломжтой.

Эмчилгээ(C-3-3)-ний визийг дангаараа хариуцан ажиллах цонхыг “Солонгосын Виз Мэдүүлгийн Төв(Korea Visa Application Center, KVAC)”-д нээж ажиллуулахаар болсон. Иймд цаашдаа монгол иргэд эмчилгээ(C-3-3)-ний виз мэдүүлэхдээ бусад 13 төлөөлөн гүйцэтгэх байгууллагад бус зөвхөн Солонгосын Виз Мэдүүлгийн Төвд хандан мэдүүлэх шаардлагатай.

Мөн өвчтөний яаралтай байдал, виз мэдүүлэгчийн нөхцөл байдлыг харгалзан эмчилгээ(C-3-3)-ний визийг цаг алдалгүй, хурдан олгох “Шуурхай гарц”(Fast Track)-ыг шинээр бий болгож буй тул монгол иргэд “Солонгосын Виз Мэдүүлгийн Төв(Korea Visa Application Center, KVAC)” дэх эмчилгээ(C-3-3)-ний визний зөвлөгөөг өгөх хэсэгтэй холбогдохыг хүсэж байна.

Түүнчлэн өмнө нь эмчилгээ(C-3-3)-ний виз мэдүүлэхэд шаардлагатай эмнэлгийн тодорхойлолтыг 9 эмнэлэг олгож ирсэн бол энэ удаа шинээр Монгол Хьюндай Эмнэлэг, Агапе Христийн Эмнэлэгийг нэмснээр цаашид 11 эмнэлэгээс тодорхойлолт авах боломжтой боллоо.

Иймд дээрх агууллагуудыг тусгасан “Виз мэдүүлэхэд бүрдүүлэх материалын шинэчилсэн журам(visa finder)” –ыг “Солонгосын Виз Мэдүүлгийн Төв(Korea Visa Application Center, KVAC)”-ын албан ёсны цахим хуудас зэрэг холбогдох цахим хуудсуудад тавих тул тэдгээр цахим хуудаснаас дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсье.

Виз мэдүүлэх бичиг баримт бүрдүүлэхэд анхаарах зүйлсГадаад паспортын эх хувь болон 1 хувь хуулбарын хамт мэдүүлэх ба гад...
03/06/2026

Виз мэдүүлэх бичиг баримт бүрдүүлэхэд анхаарах зүйлс

Гадаад паспортын эх хувь болон 1 хувь хуулбарын хамт мэдүүлэх ба гадаад паспортын хүчинтэй хугацаа хилээр нэвтрэх өдрөөс хамгийн багадаа 6 сараас дээш үлдсэн байх.

БНСУ-с авах албан ёсны бичиг баримтууд виз мэдүүлэх өдрөөс 3 сарын дотор авсан хүчинтэй бичиг баримт байх.

Монгол улсаас авах иргэний бүртгэл мэдээлэлтэй холбоотой бичиг баримтууд виз мэдүүлэх өдрөөс 45 хоногийн дотор хүчинтэй.

Монгол хэл дээрх бүх бичиг баримт солонгос хэлрүү орчуулагдсан байх шаардлагатай. (Нийгмийн даатгалын лавлагаа, банкны гүйлгээний хуулга болон дансны тодорхойлолтыг орчуулах шаардлагагүй).

БНСУ-ын ЭСЯ нь виз мэдүүлэгчээс нэмэлт бичиг баримт шаардах эсвэл шаардлагатай тохиолдолд ярилцлага хийх эрхтэй юм. Энэ тохиолдолд БНСУ-ын ЭСЯ-ны консулын хэлтэс эсвэл СВМТ болон албан ёсны төлөөлөн гүйцэтгэх байгууллагаас виз мэдүүлэгчтэй утсаар холбогдож ярилцлагын хуваарь зэрэг холбогдох мэдээллийг өгөх болно.

БНСУ-ын хилийн шалган нэвтрүүлэх хууль болон холбогдох хууль журамд үндэслэн виз татгалзсан хариуг зөвхөн бичгээр мэдэгдэх боломжтой.

БНСУ-ын ЭСЯ болон СВМТ, албан ёсны төлөөлөн гүйцэтгэх байгууллагаас виз татгалзсан шалтгааны талаар утсаар болон амаар тайлбар хийх боломжгүй бөгөөд зөвхөн албан ёсны цахим хаяг Korea Visa Portal болон Визний явцаа шалгах хэсгээс шалгах боломжтой.

Address

Ulaanbaatar
15110

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Zaya- Translation & Visa posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share