18/01/2025
Монгол Улсын барилгын зах зээлд борлуулагдаж байгаа гипсэн хавтангуудын 80 гаруй хувь нь тохирлын гэрчилгээгүй, лабориторийн дүгнэлт шинжилгээний бичиггүй, гарал үүсэл нь тодорхой бус чанар стандартын шаардлага хангахгүй байна.
Амархан хугардаг, шрупны толгой тогтохгүй цөмөрч ордог, цаас нь урагддаг, ус чийг даадаггүй зэрэг шаардлага хангахгүй гипсэн хавтанг маш түгээмэл хэрэглэж байна.
Стандартын шаардлага хангахгүй гипсэн хавтанг хэрэглэсэн хана тааз хагарах, цаас нь хуулрах, шрупнээсээ мултрах, унжих, пөмбийх, цөмрөх зэрэг олон сөрөг үр дагавар гардаг.
Чанартай ямар гипсэн хавтан байна?
Гипсэн хавтан нь хэрэглэх орчиноос шалтгаалан энгийн, ус чийгэнд тэсвэртэй, галд тэсвэртэй зэрэг төрөл байдаг ба тэсвэрлэлтийг нь нэмэгдүүлэх зорилгоор гипсний найрлагад нь нэмэлт хийж бат бөх байдлыг нэмэгдүүлдэг.
Мөн гипсэн хавтангийн дотор талд файбер мяндсан утсыг (хучилтын хавтангийн арматур шиг) дээр доор нь үйлдвэрлэлийн явцад хийж уян хатан мөртлөө бат бөх гипсэн хавтанг үйлдвэрлэдэг.
Барилгын засал чимэглэлд хэрэглэж байгаа гипсэн хавтангуудаас Knauf, HAUS, … зэрэг чанарын баталгаатай гипсэн хавтанг хэрэглэж байхыг зөвлөж байна.
Барилгын материал технологич, мэргэшсэн инженер Б.Тунгалаг