Tenuun Setgemj LLC

Call Contact the business

Tenuun Setgemj LLC “МОНГОЛ ХҮНИЙ ОЮУН УХААНЫГ ДЭЛХИЙД ЭКСПОРТЛОХ”

Эрхэм танд болон таны гэр бүлд нь Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн...
11/07/2026

Эрхэм танд болон таны гэр бүлд нь Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойн Үндэсний их баяр наадмын халуун мэндийг өргөн дэвшүүлье.

Дэлгэр сайхан наадамдаа дэнж хотойтол сайхан наадаарай!

ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠦ᠋ ᠶᠡᢈᠡ ᠪᠠᠶᠠᠷ ᠨᠠᠭᠠᠳᠤᠮ ᠤ᠋ᠨ ᠮᠡᠨᠳᠦ ᢈᠦᠷᢉᠡᠶᠡ! ᠲᠤᠯᠭᠤᠷ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠒᠒᠓᠕᠂ ᠶᠡᢈᠡ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠘᠒᠐᠂ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠦ᠋ ᠡᠷᢈᠡ ᠴᠢᠯᠦᢉᠡ᠂ᠲᠤᠰᠠᠭᠠᠷ ᠲᠣᠭᠲᠠᠨᠢᠯ ᠢ᠋ᠶᠠᠨ ᠰᠡᠷᢉᠦᢉᠡᠨ ᠮᠠᠨᠳᠤᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠤ᠋ ᠑᠑᠕᠂ ᠠᠷᠠᠳ ᠤ᠋ᠨ ᠬᠤᠪᠢᠰᠬᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠑᠐᠕᠂ ᠠᠷᠠᠳᠴᠢᠯᠠᠭᠰᠠᠨ ᠬᠤᠪᠢᠰᠬᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠓᠖ ᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠣᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠦ᠋ ᠶᠡᢈᠡ ᠪᠠᠶᠠᠷ ᠨᠠᠭᠠᠳᠤᠮ ᠤ᠋ᠨ ᠬᠠᠯᠠᠭᠤᠨ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢ ᠡᠷᢉᠦᠨ ᠳᠡᠪᠰᠢᢉᠦᠯᠦᠶᠡ᠃ ᠳᠡᠯᢉᠡᠷ ᠰᠠᠶᠢᠬᠠᠨ ᠨᠠᠭᠠᠳᠤᠮ ᠳ᠋ᠤ ᠪᠠᠨ ᠳᠡᠨᠵᠢ ᠬᠣᠲᠤᠶᠢᠲᠠᠯᠠ ᠰᠠᠶᠢᠬᠠᠨ ᠨᠠᠭᠠᠳᠤᠭᠠᠷᠠᠢ! 💛

12/10/2023

ДЭЛХИЙН СТАНДАРТЫН ӨДРИЙГ 44 ДЭХ ЖИЛДЭЭ ТЭМДЭГЛЭХ ГЭЖ БАЙНА

Жил бүрийн 10 дугаар сарын 14-ийг Дэлхийн стандартын өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай.

Энэ жилийн Дэлхийн стандартын өдрийг “ИЛҮҮ САЙХАН ДЭЛХИЙН ТӨЛӨӨ ХАМТЫН ЗОРИЛГО ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН 3-Р ЗОРИЛТЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ” уриатайгаар тэмдэглэхээр болсон юм.

Энэ хүрээнд 10 дугаар сарын 13-нд Стандарт, хэмжил зүйн газарт Стандартчиллын техникийн хороодын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлнэ.

Мөн MNS 1-1:2021, Монгол улсын Үндэсний стандартчиллын тогтолцоо. 1-р хэсэг. Техникийн ажлын журам, Стандартын бүтэц ба боловсруулах дүрэм, Техникийн хорооны хурлын дэгийн талаар товч танилцуулга мэдээлэл өгөх юм.

Манай улс 1979 онд Олон улсын стандартчиллын байгууллагад гишүүнээр элссэнээс хойш энэхүү өдрийг тэмдэглэж ирсэн билээ.

20/02/2023
БАТНОРОВ СУМЫН ЗДТГ ОУ-ЫН СТАНДАРТАД НИЙЦСЭН ISO9001:2015 СТАНДАРТЫГ ҮЙЛ АЖИЛЛАГААНДАА НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ ✅✅✅ Батноров су...
08/02/2023

БАТНОРОВ СУМЫН ЗДТГ ОУ-ЫН СТАНДАРТАД НИЙЦСЭН ISO9001:2015 СТАНДАРТЫГ ҮЙЛ АЖИЛЛАГААНДАА НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ ✅✅✅



Батноров сумын ЗДТГ үйл ажиллагаандаа Олон улсын чанарын менежментийн тогтолцоо ISO9001:2015 стандартыг нэвтрүүлж эхлээд байна. Олон Улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандарт шаардлагад нийцсэн төрийн үйлчилгээг нэвтрүүлэх чиглэлтэй уг төслийг өнгөрсөн оны 12 дугаар сараас хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 5 сарын хугацаанд үргэлжлэх юм байна.

ОУ-ын чанарын менежментийн тогтолцоо ISO9001:2015 стандартыг “Тэнүүн сэтгэмж” ХХК зөвлөн нэвтрүүлж байгаа бөгөөд Батноров сум зүүн бүсийн хэмжээнд анхдагч сум болж буйгаараа онцлогтой аж. Төслийн багийн зүгээс байгууллагын зөрүүгийн шинжилгээ, зөвлөн туслах үйлчилгээ, менежментийн тогтолцоотой холбоотой сургалтуудыг зохион байгуулж байгааг албаны эх сурвалж мэдээллээ.

Чанарын менежментийн тогтолцоо MNS ISO 9001:2015 стандартыг Архангай аймгийн 14 сумын ЗДТГ нэвтрүүллээ. Тодруулбал Өлзий...
16/01/2023

Чанарын менежментийн тогтолцоо MNS ISO 9001:2015 стандартыг Архангай аймгийн 14 сумын ЗДТГ нэвтрүүллээ.
Тодруулбал Өлзийт, Батцэнгэл, Цэцэрлэг, Эрдэнэбулган, Өндөр-Улаан, Тариат, Цэнхэр, Төвшрүүлэх, Хангай, Эрдэнэмандал, Өгийнуур, Хашаат сумд 2022 онд "Тэнүүн сэтгэмж" ХХК-тай зөвлөх ажлын гэрээ байгуулан стандарт нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлжээ.
Төрийн үйлчилгээний чанарыг дээшлүүлж, иргэдийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх зорилгоор олон улсын стандартын дагуу чанарын удирдлагын тогтолцоог аймаг, сумынхаа хэмжээнд өргөн бүрэлдэхүүнтэйгээр нэвтрүүлсэн анхны аймаг бол Архангай аймаг хэмээн "Кю-Сертф" ХХК-ий үйл ажиллагаа хариуцсан захирал Л.Амарзаяа гэрчилгээ гардуулах үеэр хэлж байлаа.
MNS ISO 9001:2015 гэрчилгээг аймгийн Засаг даргын орлогч В.Мөнхбат, Засгийн газрын ХЭГ-ын Орон нутгийн удирдлага, зохицуулалтын газрын дарга П.Зоригтбаатар, ХЭГ-ын референт н.Ганбат, аймгийн ЗДТГ-ын дарга Ц.Бадрах, ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга Ш.Гомбодорж нар гардуулж, баяр хүргэлээ.

ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцооны Тэргүүлэх аудитор бэлтгэх сургалт зохион байгуулагдана. Сургалтанд дараах...
24/06/2022

ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцооны Тэргүүлэх аудитор бэлтгэх сургалт зохион байгуулагдана.
Сургалтанд дараах холбоосоор бүртгүүлэх боломжтой. https://forms.gle/WbepGAzddy3ycBy36
Холбоо барих утас: 99250836, 88636353

Хүнсний аюулгүй байдлын менежментийн тогтолцооны Дотоод аудитор бэлтгэх Гадаад багштай Танхимын сургалтанд урьж байна. -...
06/06/2022

Хүнсний аюулгүй байдлын менежментийн тогтолцооны Дотоод аудитор бэлтгэх Гадаад багштай Танхимын сургалтанд урьж байна.
- ISO 22000:2018 Хүнсний аюулгүй байдлын менежментийн тогтолцооны олон улсын стандартын талаар өргөн мэдлэг
- Менежментийн тогтолцооны аудит хийх арга зүйд суралцах
- Дотооддоо аудит хийх эрх бүхий гэрчилгээтэй болох
- Цаашид аудитор, зөвлөх, сургагч багш болох боломжууд таныг хүлээж байна.
Дараах холбоосоор бүртгүүлнэ үү.
https://forms.gle/ffbAwqHL8bsKwz4a7
эсвэл 88636353, 77073357 дугаараар холбогдох боломжтой.

Мэдээллийн технологийн эрин үед мэдээллийн аюулгүй байдлыг хангах талаар өргөн мэдлэг олгох сургалтанд таныг урьж байна....
08/04/2022

Мэдээллийн технологийн эрин үед мэдээллийн аюулгүй байдлыг хангах талаар өргөн мэдлэг олгох сургалтанд таныг урьж байна. 🤓
Сургалтаар та дараах мэдлэгийг эзэмших боломжтой. Үүнд:
✅ Мэдээллийн аюулгүй байдал гэж юу вэ?
✅ Мэдээллийн аюулгүй байдлыг хэрхэн хангах вэ?
✅ Мэдээллийн аюулгүй байдалд нөлөөлж болох эрсдэлийг тодорхойлох, түүнийг хэрхэн удирдах вэ?
✅ Мэдээллийн аюулгүй байдлыг хангахад шаадлагатай хяналт, үнэлгээний аргачлалууд зэрэг болон олон нэмэлт мэдлэгүүдийг олж авна.
➕Гадны сайн туршлага, хэрэгжүүлэх арга барилаас суралцах боломжтой.

Address

Энхтайвны өргөн чөлөө DHL оффис 4 давхар 405 тоот
Ulaanbaatar
14210

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+97699053357

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Tenuun Setgemj LLC posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Tenuun Setgemj LLC:

Shortcuts

Share