13/05/2025
2025/05/01: БЭМК, ММЗХХ байгууллагуудын хамтран зохион байгуулсан “ЗӨВЛӨХ БОЛОН БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН ХААЛТТАЙ УУЛЗАЛТ”-д хүрэлцэн ирсэн мэргэжлийн зөвлөхүүд болон жижиг, дунд бизнес эрхлэгчиддээ маш их баярлалаа. Энэхүү эвентэд нийт 10 гаран чиглэлийн 12 зөвлөх, 19 ЖДБ эрхлэгчид оролцож, бизнес эрхлэгчид маань зөвлөхүүдтэй ээлжлэн уулзаж, түргэвчилсэн зөвлөгөө авлаа.
Бидний үйл ажиллагааг зорин ирсэн бүх оролцогч, эвентийг маань host-лосон Le Bistrot Francais рестораны хамт олон, мөн энэхүү эвентийг хамтран зохион байгуулсан Women Entrepreneur Mentors Club/Бизнес эрхлэгч Эмэгтэйчүүдийн Ментор Клуб, Aссет Мастер Консалтинг ХХК, DZ Consulting ХХК, Эвтү Гэрэгэ Консалтинг ХХК болон ORDB Consulting LLC нартаа гүнээ талархал илэрхийлье.
Манай холбоотой хамт байгаа бүх хүмүүстээ баярлан, ажил үйлсийн өндөр амжилт хүсье, !
#2025