14/08/2026
"Great Place to Work" глобал гэр бүлд залуухан, халуухан, эрч хүч ханхлуулсан нэгэн байгууллага шалгуурыг бахархалтайгаар ханган нэгдлээ ☺️👏🍾
Энэ бол "Покет ББСБ" ХХК 💪💪💪
Pocket.mn нь санхүүгийн цогц платформ ба хариуцлагатай, ухаалаг санхүүгийн хэрэглээг технологийн дэвшилтэт шийдлээр олон нийтэд хүргэхийн сацуу байгууллагынхаа гол цөм болсон ажилтнуудынхаа мэдлэг, ур чадварыг тасралтгүй хөгжүүлж, тэдэндээ ажиллах хамгийн таатай орчныг бүрдүүлэхэд тогтмол анхаарч ирсэн гэдгээ олон улсын түвшинд баталгаажуулан харууллаа.
Энэ бол төгсгөл биш, харин ажиллахад илүү таатай ажлын байрыг болоод улам эерэг байгууллагын соёлыг бүрдүүлэх эхлэл юм.
Покет ББСБ-н удирдлагууд болон нийт хамт олонд нь баяр хүргэж, амжилтын дээдийг хүсэн ерөөе 💐💐💐