Blasttech Mongolia

Blasttech Mongolia Explosives Manufacturing and Blasting Materials Logistics. Providing Drilling and Blasting Solutions for Open-Pit and Underground ORE Mining Operations.

16/04/2026

👷‍♂️Сонирхолтой уул уурхай-Цэнэглэгч машин🚛

Тэсрэх бодисыг бэлэн байдалд нь тээвэрлэдэг гэж бодож байв уу? Үгүй юм! 🙅‍♂️ Уул уурхайн аюулгүй ажиллагааг хангах үүднээс тэсрэх бодисын үндсэн найрлагуудыг тус тусад нь тээвэрлэж, яг цэнэглэх цэг дээрээ очиж хольцуудыг нэгтгэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг техник бол Цэнэглэгч машин юм.

✅ Багтаамж: 20 тн
✅ Хурд: 450 кг/мин
✅ Төрөл: Энгийн болон эмульсийн тэсрэх бодис

Уул уурхайн тэсэлгээний ажил бол нарийн тооцоолол, техникийн төгс зохицол юм! 💥

Уул уурхайн өрөмдлөг тэсэлгээний цогц үйлчилгээг үзүүлэгч "Бласттек" ХХК
Хаяг: Хэнтий аймаг, Бор-Өндөр сум, Бласттек ХХК-н үйлдвэр агуулах
Холбоо барих утас: 88068294, 75336767
#бласттеккомпаниборөндөрөөс #бласттек #Тэсэлгээ #өрөмдлөг #уулуурхай

25/03/2026

АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ШИНЭ ТҮВШИН

Бид тэсрэх материалын үйлдвэрлэлийн аюулгүй байдлыг олон улсын түвшинд хүргэх зорилтын хүрээнд Бор-Өндөр суманд байрлах үйлдвэр агуулахын цогцолбортоо MNS 5566:2020 стандартын шаардлагад нийцсэн гал унтраах бие даасан дэд бүтцийг шинэчлэн байгуулж, ашиглалтад орууллаа.

Тус систем нь 100 м³ нөөцийн савыг дахин инженерчилсэн орчин үеийн шийдэлд тулгуурлан усан сан, гидрант, ус дамжуулах шугам бүхий нэгдсэн цогц байдлаар хийгдсэн бөгөөд үйлдвэрлэлийн бүсэд гал түймрийг шуурхай, найдвартай унтраах нөхцөлийг бүрдүүлж байна.

Энэхүү бүтээн байгуулалт нь Монгол Улсад цөөн хэрэгжсэн жишээний нэг бөгөөд салбарын аюулгүй ажиллагааны шаардлагыг шинэ түвшинд хүргэх зорилготой юм. Мөн хүчин чадлын тооцооллоор гал унтраах машиныг 3 минутын дотор цэнэглэх боломжийг бүрдүүлж, онцгой байдлын үед ойр орчмын объектуудыг шаардлагатай усаар хангах нөхцөлийг бүрдүүллээ.

Мөн галын гидрантын туршилт, усан хангамжийн бэлэн байдлын үзлэг, гал түймэр унтраах дадлага сургалтыг Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах, аврах 49-р ангитай хамтран амжилттай зохион байгуулж, системийн найдвартай ажиллагааг бодитоор баталгаажууллаа. 👷‍♂️🤝👩‍🚒

Энэхүү бүтээн байгуулалт нь манай байгууллагын “Эрсдэлгүй, Найдвартай” үнэлэмжийг бататгаж, аюулгүй ажиллагааны стандартыг шинэ шатанд хүргэхэд чиглэсэн чухал алхам боллоо.

Уул уурхайн өрөмдлөг тэсэлгээний цогц үйлчилгээг үзүүлэгч "Бласттек" ХХК
Хаяг: Хэнтий аймаг, Бор-Өндөр сум, Бласттек ХХК-н үйлдвэр агуулах
Холбоо барих утас: 88068294, 75336767
#бласттеккомпаниборөндөрөөс #бласттек #Тэсэлгээ #Өрөмдлөг #уулуурхай

23/03/2026

“Хүн гэрээ санахад том шалтгаан хэрэггүй... Зүгээр л хаврын сэрүүн өглөө, алсаас мандах нар...🌅
Тэр мэдрэмж Монголын тал нутагт өссөн хүн бүрийн зүрхэнд бий.
Бор-Өндөр сумын хаврын өглөө😍

Хэнтий аймаг, Бор-Өндөр сумаас Уул уурхайн өрөмдлөг тэсэлгээний цогц үйлчилгээг Бласттек ХХК үзүүлж байна.
Холбоо барих утас: 88068294, 75336767
#бласттеккомпаниборөндөрөөс #бласттек #Тэсэлгээ #Өрөмдлөг #уулуурхай

Бид тэсрэх материалын үйлдвэр агуулахын цогцолбортоо гарч болзошгүй гал түймрийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор...
23/03/2026

Бид тэсрэх материалын үйлдвэр агуулахын цогцолбортоо гарч болзошгүй гал түймрийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор гал унтраах байгууламжийг байгуулан ашиглалтад оруулж галын гидрантын туршилт, усны бэлэн байдлыг тодорхойлох үзлэг, гал түймэр унтраах тактик дадлага сургалтыг Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын "Гал түймэр унтраах, аврах 49-р" ангийн бие бүрэлдэхүүнтэй хамтран амжилттай зохион байгууллаа.👷‍♂️🤝👩‍🚒

Бид үйл ажиллагааныхаа аюулгүй байдлыг тасралтгүй сайжруулж, орон нутгийн байгууллагуудтай нягт хамтран ажиллахыг эрхэмлэдэг.🤝

Гал унтраах, аврах 49-р ангийн хамт олонд мэргэжлийн өндөр түвшинд хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлсэнд гүн талархал илэрхийлье.👩‍🚒🧑‍🚒👨‍🚒

reel coming soon...😎

Уул уурхайн өрөмдлөг тэсэлгээний цогц үйлчилгээг үзүүлэгч "Бласттек" ХХК
Хаяг: Хэнтий аймаг, Бор-Өндөр сум, Бласттек ХХК-н үйлдвэр агуулах
Холбоо барих утас: 88068294, 75336767
#бласттеккомпаниборөндөрөөс #бласттек #Тэсэлгээ #Өрөмдлөг #уулуурхай

22/03/2026

Бид хүний эрүүл мэндийг хамгаалан, аюулгүй байдлыг хангаж, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг хамгийн бага байлгахын төлөө хариуцлагатай ажилладаг.

💧ДУСАЛ БҮР ҮНЭ ЦЭНТЭЙ💧

Дэлхийн усны өдрөөр
бид хүн бүрийг усаа хайрлаж, хэмнэхийг уриалж байна.🇲🇳🙏🏻

Уул уурхайн өрөмдлөг тэсэлгээний цогц үйлчилгээг үзүүлэгч "Бласттек" ХХК

Хаяг: Хэнтий аймаг, Бор-Өндөр сум, Бласттек ХХК-н үйлдвэр агуулах
Холбоо барих утас: 88068294, 75336767

#бласттеккомпаниборөндөрөөс #Өрөмдлөг #Тэсэлгээ #усныөдөр

19/03/2026

ЗУНЫ АЖЛЫН ХУВЦАС НИЙЛҮҮЛЭХ УРИЛГА 👷‍♀️

"Бласттек" ХХК нь 🇲🇳 Монгол улсын уул уурхайн салбарт өрөмдлөг, тэсэлгээ, тэсрэх бодисын үйлдвэрлэл, нийлүүлэлтийн цогц ажил үйлчилгээг үзүүлдэг үндэсний хөрөнгө оруулалттай компани юм.

Бид ажилтнуудынхаа хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг хангах зорилгоор 2026 оны зуны ажлын хувцас нийлүүлэх байгууллагатай хамтран ажиллах нээлттэй үнийн санал авах урилга хүргүүлж байна.🙌👌

Хувцасны загвар, тоо хэмжээ, техникийн шаардлага болон нийлүүлэлтийн хугацаатай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоо барих утсаар холбогдон авах боломжтой.✅

Цахим шуудан: [email protected]
Утас: 7533 6767, 9920 1750, 9912 5688

#бласттеккомпаниборөндөрөөс #Тэсэлгээ #Өрөмдлөг #ажлынхувцас

Explosives Manufacturing & Supply.
Drilling and Blasting Services for open pit, underground mining.

18/03/2026

#МонголЦэргийнӨдөр

Монгол улсад орчин цагийн зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний яруу алдарт 105 жилийн ойн мэнд хүргэе.👮‍♂️👨‍✈️👨‍🚒👮‍♀️👩‍✈️👩‍🚒

Эх орон, гэр бүл, ирээдүйнхээ төлөө зүтгэж яваа бүх эрчүүддээ баярын мэнд хүргэе. Та бүхний хичээл зүтгэл, хариуцлага, тэсвэр тэвчээр бол Монгол улсын жинхэнэ бахархал юм.🫡

Уул уурхайн өрөмдлөг тэсэлгээний цогц үйлчилгээг үзүүлэгч "Бласттек" ХХК
Хаяг: Хэнтий аймаг, Бор-Өндөр сум, Бласттек ХХК-н үйлдвэр агуулах
Холбоо барих утас: 88068294, 75336767
#цэргийнбаяр #МонголЭрчүүд #бласттеккомпаниборөндөрөөс #бласттек #Тэсэлгээ #Өрөмдлөг #уулуурхай

08/03/2026

Эмэгтэй хүн бол гэрэл, хайр, урам зориг юм. 🌷
Бүх эмэгтэйчүүддээ "ОЛОН УЛСЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР"-ийн мэнд хүргэе. 🌸

Уул уурхайн өрөмдлөг тэсэлгээний цогц үйлчилгээг үзүүлэгч "Бласттек" ХХК
Хаяг: Хэнтий аймаг, Бор-Өндөр сум, Бласттек ХХК-н үйлдвэр агуулах
Холбоо барих утас: 88068294, 75336767
#бласттеккомпаниборөндөрөөс #бласттек #Тэсэлгээ #Өрөмдлөг #уулуурхай

27/02/2026



Бидний аюулгүй ажиллагааны хамгийн эхний дүрэм бол ЭРҮҮЛ МЭНД! ✌️

Бид ажилтнуудынхаа эрч хүчийг цэнэглэн, дархлааг дэмжих зорилгоор эхлүүлсэн Vit day аяныг 2 дахь удаагаа хэрэгжүүлж компанийн баялаг болсон ажилтнуудынхаа дархлааг бүрэн цэнэглэлээ. 💪

Аюулгүй ажиллагаа 👷‍♂️
Эрүүл биеэс ❤️

Хамтран ажилласан: МонголФарм ХХК✌️

Уул уурхайн өрөмдлөг тэсэлгээний цогц үйлчилгээг үзүүлэгч "Бласттек" ХХК
Хаяг: Хэнтий аймаг, Бор-Өндөр сум, Бласттек ХХК-н үйлдвэр агуулах
Холбоо барих утас: 88068294, 75336767

#бласттеккомпаниборөндөрөөс #бласттек #Тэсэлгээ #Өрөмдлөг #уулуурхай

18/02/2026

Хөх тэнгэрээ дээдэлж, өвөг дээдсийнхээ ёс заншлыг эрхэмлэн золгодог Монгол түмний сар шинийн баяр айлчлан ирлээ.

Угтан золгож буй шинэ онд эрхэм харилцагч, хамтран ажиллагч та бүхэндээ элэг бүтэн, төрлөөрөө түвшин амгалан, ажил үйлс нь өөдрөг бүтэмжтэй байхын ерөөл өргөн дэвшүүлье.

Өрх бүрт аз жаргал, айл бүрт инээд хөөр, эх оронд маань хөгжил дэвшил арвин байг

Хүндэтгэсэн,BlastTech Mongolia

#бласттеккомпаниборөндөрөөс #бласттек #Өрөмдлөг #Тэсэлгээ

Address

Хэнтий аймаг, Бор-Өндөр сум, 5-р баг Хүйх, Үйлдвэр-1, 115А
Ulaanbaatar

Opening Hours

Monday 08:00 - 17:00
Tuesday 08:00 - 17:00
Wednesday 08:00 - 17:00
Thursday 08:00 - 17:00
Friday 08:00 - 17:00

Telephone

+97686808494

Alerts

Be the first to know and let us send you an email when Blasttech Mongolia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Blasttech Mongolia:

Share

Category