Мэргэ төлөг дом засал 95007249

Мэргэ төлөг дом засал 95007249 95007249

23/09/2025

1. Сүүгээр ариулах дом🥛🥛🥛

Сүү хамгийн ариун зүйлд тооцогддог.
• Хэрэглэх нь: Өглөөний наранд шинэ саасан сүүгээр хүүхдийн дух, алга, цээжин дээр нь гурван удаа түрхэж, “Сүү шиг цагаан заяатай, сүүн мэт ариун амьдралтай яваарай” гэж ерөөдөг.
• Утга учир: Сүү нь амьдралын эх булаг, буян заяаны билэгдэл учир хүүхдийг муу нүд, муу үг, муу энергиэс цэвэрлэнэ гэж үздэг. (Шинэхэн саасан сүү олдохгүй бол үнээний цэвэр хольцгүй энгийн сүүгээр домноно. Хөхний сүү бол бүр сайн)

2. Галын дөлөөр ариулах🔥🔥🔥

Гал бол гэрийн голомт, амьдралын халуун илчийн билэгдэл.
• Хэрэглэх нь: Орой унтахын өмнө эсвэл өвчин эмгэг ойртсон гэж үзвэл гэрийн голомтын дөлөн дээгүүр хүүхдийн өмсдөг жижиг хувцсыг гурвантаа эргүүлж, дараа нь хүүхдэд нь өмсүүлдэг.
• Утга учир: “Галын дөл муу муухайг шатааж, зөвхөн ариун гэрлийг үлдээдэг” гэсэн итгэл бий. (Плиткатай айлууд плитка асааж домноно)

3. Усны дом💧💧💧

Ус нь бүхнийг ариусгах хүчтэй гэж үздэг.
• Хэрэглэх нь: Цэвэр булаг уснаас авчирч, усаа сайхан ерөөгөөд ерөөсөн усаа хүүхдийн дух, ар нуруу, алган дээр нь түрхээд, үлдсэнийг нь гэрийн үүдэнд цацдаг.
• Утга учир: Ус энерги мэдээлэл өөртөө шингээж түгээдэг гэж үздэг тул усаа ерөөж ерөөсөн усаар гэнэтийн осол, саадаас хамгаална. (Ус нь аль болох цэвэр ариун, байгалийн ус байх!)

4. Хөх толбо хамгаалах 🌠🌠🌠

Монгол хүүхдүүдийн ихэнх нь нуруу, өгзөг орчимдоо хөх толботой төрдөг. Үүнийг тэнгэрийн тамга гэж үздэг.
• Арга: Эцэг эх хүүхдийнхээ хөх толбыг илж, “Тэнгэрийн тамга нь хамгаалж, тэнгэрийн ивээл нь ивээлдээ авч хайрлаарай” гэж шивнэдэг.
• Утга учир: Энэ бол хүүхдийг төрмөл заяагаар нь муу муухайгаас хамгаалах.

5. Өвс ургамлаар хамгаалах 🌿🌿🌿

• Арга: Арц, ганга эсвэл сонгино, сармисыг гал дээр уугиулж, утааг нь хүүхдийн толгой, гар, хөл рүү нь тойруулан домноно. Зарим нь хүүхдийн дээлний энгэрт жижигхэн сармис зүүж өгдөг.
• Утга учир: Үнэр утаа нь муу хий, муу сүнсийг үргээж, өвчин зовлонгоос хамгаална гэж үздэг.(Үнэрт ургамал нь сөрөг мэдээллийг зайлуулах чадвартай.)

#ШЭЙР хийж бусдадаа түгээгээрэй❗️❗️❗️

20/09/2025

Орон гэрээ сэвтсэн эсэхийг хэрхэн таниж мэдэх болон цэвэрлэх аргууд...

1. Гэр сөрөг энергитэй болох шалтгаан
- Хар цагаан хэл ам,
- Атаа жөтөө,
- Байнга хэрүүл хийх, сөрөг бодол
- Архидан согтууралт хөлчүүрэлт их байх
- Сөрөг энергитэй газарт ажилладаг эсвэл тийм газраар зорчоод ирсэн хүнээс гэрт сөрөг энерги үлддэг. Энд гэрийн гишүүд болон гадны зочид хамаарна.

/Шүүх, цагдаа, эмнэлэг, цэнгээний газар, оршуулгын газар, морг.....гэх мэт орно./

- Хүнд өвчтэй хэвтэрийн хүн амьдардаг. Ийм үед байнга гэрээ цэвэрлэж сөрөг энергийг хөөх нь тухайн хүний биед маш сайнаар нөлөөлдөг.

- Үргэлж бохир байлгах. /Ялангуяа булан тохой, тавилганы ар талаар болон доогуур/ Мөн хоол ундны савыг шавхруутай үлдээх.

- Ямар нэгэн хүн нас барсан

- Хар домын шившлэгтэй гэх мэт шалтгаанууд байдаг.

2. Сөрөг энерги хуримтлагдсаныг хэрхэн шалгах вэ?
🌚🌚🌚
- Ганга уугуулахад сайн асахгүй байх, эсвэл хар бараан өнгийн утаа гарах /Сайн ажиглавал гэрийн баруун зүүн тал, байрны өрөөнүүд хүртэл өөр байдаг./

- Энгийн лааг асаагаад гэрээ тойруулаад шалгаж болно. Хэрэв лаа хар утаа хаяж, час час дуугарч бас унтраад байвал гэрт сөрөг энерги хуримтлагдсан гэсэн үг.

- Үргэл

Таны гэр нэг л зэвхий хүйт дааж, хоосон мэт мэдрэмж төрүүлж улмаар гэртээ байхаас дургүй хүрч гэрээсээ зугатах сэтгэгдэл төрүүлж байна уу?

- Таны гэрт байнга хэрүүл маргаан гарч, гаднаас орж ирсэн танихгүй хүмүүс хүртэл ямар нэгэн хэрүүлийн шалтгаан олоод хэрэлдэх гээд байна уу?

- Элдэв дуу чимээ гарах

Дээрхи шалтгаанууд байгаа бол таны орон гэрт сөрөг энерги хуримтлагджээ гэсэн үг.

3. Орон гэрийн сөрөг энергийг цэвэрлэх:
🌱🌱🌱
Ариун үнэрт утаагаар энерги засах. Ганга өвс, эсвэл байгальд удаан байж байгалийн хүч, увдисыг өөртөө шингээсэн аргал /хомоол/, мөн арц зэргийг бэлдээрэй. Эдгээр гурвын аль нь ч болно. Харин дөмөгхөн шиг зэхэж, сайн утаа май тавихаар зэхэх хэрэгтэй.

Асаасны дараа юуны өмнө өөрийгөө сайн утаарай, толгойн орчим гурав, бүсэлхий орчим гурав, доод өвдөгний орчим гурвантаа нар зөв эргүүлж утаарай. Ялангуяа шилний арын хэсэг, хоёр суга, өвдөгний арын нугалам зэргийг сайн утах нь зөв.

Ийнхүү утсаны дараагаас өргөө гэрийнхээ хаалганы баруун доод булангаас эхлээд нар зөв булан тохой, шүүгээн дотор, өнцөг булан ирмэгтэй юу л байна бүгдийг, мөн хувцасны шүүгээ, унтаж амардаг ор, ялангуяа ванны өрөө, гадна тагт буюу валкон зэргээ сайн утах хэрэгтэй. Арцтай усаар хана таазаа ч орхилгүй арчиж цэвэрлэ. Толийг сайтар угаах цэвэрхэн байлгах хэрэгтэй.

Мөн хоймор болсон тахил бурхан шүтээний хэсгээ бүү мартаарай. Өөрийн болоод гэрийнхнийхээ өмсдөг хувцсыг мөн адил.

Ийнхүү өргөө гэрээ бүхэлд нь утаж буй ариун гангын үнэр, утаа, аргалын утаа май зэргээс төрлөө олоогүй сүнс, албин тийрэн, хар хүч, хар энерги бүхэн сарниж гэрээс тань хурдан одох болно.

🕯🕯🕯🕯🕯🕯🕯🕯🕯🕯🕯🕯🕯🕯🕯🕯
Лаагаар /галаар /энерги засах. Гал тахиж, гал голомтоо ариун байлгахад гэрийн дотор сайхан энерги үүснэ. Галын илч, утаагаар муу бүхэн арилдаг. Гэвч орчин үед бид байнга ил галтай байх боломжгүй юмдаа. Гэртээ их цэвэрлэгээ хий.

3 ширхэг лаа асаагаад тос нь асгарахгүй том таваг дээр тавиад орох хаалганаасаа эхлэн цагийн зүүний дагуу 3 удаа тойрч бүх булан тохой, нүсэр тавилгын ар талыг ч үлдээлгүй галаар ариусгах хэрэгтэй. Орон гэрийн сөрөг энерги бага бол энгийн Мон лаагаар гэрээ ариусгаж болно.

Лаагаа дуустал нь асаагаад тосыг нь хагалахгүйгээр хар уутанд хийгээд хол аваачиж хаяарай?
🕯🔒🕉

Хамгаалалт хийх. Ийнхүү өргөө гэрээ сайн утаж ариун болгосны ард гадны муу хүчнээс хамгаалж хаалгандаа хамгаалалт хийх учиртай. Хаалгаар сайн муу бүх зүйл орж байдаг.

Хаалгандаа улаан утас тойруулж тавь, улаан утас нь галан хамгаалалтын билэгдэл болдог бол мөн улаан утас ямарваа зүйлийг бат барьж хааж хамгаалж байдаг.Мөн байгальд ургадаг үзүүртэй иш бүхий ургамал, моднуудаас өргөө гэрийн хаалгандаа залж болно.

Харин авахдаа уул ус хангайн эзэнд өргөл өргөж гуйж авахаа бидэн бүхэн мэдэх билээ. Онцолж зөвлөх мод бол заг юм. Загийг муу хүчнээс хамгаалдаг гэж үздэг.

Хаалганы дээр мөн сүх тавих нь бас л сайн хамгаалалт болдог. Амьтай байдаг эрчилсэн ноосоор могой зэхэж, түүнийгээ сайн гангаар утсаны ард, хаалгандаа тойруулан залдаг нэгэн зан үйл бий.

Улмаар тэрхүү залсан могойн сүүл, толгой хэсгийг сархадаар ундаалж удмын өвөг дээдэс болон онгод тэнгэрээс амь оруулж, хамгаалалт хийж өгөхийг хүсэн өргөлөө өргөснөөр тэрхүү могой нь амьтай болж ирдэг.

Ингэснээр нэг ёсондоо таны өргөө гэрийн хаалганд амьд могой заларч, өргөө гэрийг муу хүчнээс хамгаалж байх болно. Харин тэрхүү амьтай могойг байнга гангаар утаж, сархадаар ундаалж хүчийг авахуулж байх хэрэгтэй. Мөн хонх, зарааны үс, давс, өөртөө болон өргөө гэртээ тохирсон билэгдэлт дүрс гэх мэтийг зэхэж болно.

Хаалгандаа та ямар хэлбэрийн хамгаалалт залсан тэрхүү хамгаалалтаа 3 хоногтоо нэг удаа ганга, аргал, арцаар утаж байх хэрэгтэй.Мөн хаалганы эргэн тойрноо утахаа бүү мартаарай.

Айл гэрт сур байх нь хамгаалалт болдгоороо их сайн байдаг. Монгол хүн, Монгол айл болгонд сур байх учиртай тул та сур, эсвэл суран ташуур зэхэж өргөө гэртээ залвал нэн сайн.

За тэгээд цаашдаа өргөө гэртээ гаднаас орохын өмнө зоо нуруугаа гөвөх байдлаар нудрах, мөрнөөс буртгийг одуулж буй мэтээр зан үйлийг хийж, дагаж ирсэн хар муу энергийг хаяж одуулж өргөө гэртээ орж байхыг зөвлөж байна. Сур ташуур байж болдог.

Сүүлийн үед Монголчууд бид өргөө гэртээ орж ирсэн даруйдаа, үүд болсон хаалганы дэргэдэх хувцасны шүүгээн дээр малгайгаа шууд л тавьчихдаг.

Ингэснээр таны тэргүүн сүлд хийморь тань гэрийн хатавчинд байсаар цаашдаа хэрхэх бол. Монгол хүн тэргүүнээ гэрийн хаалганы хатавчинд залдаггүй бөгөөд харин ч дээдэлж, гэрийнхээ хоймортоо тэргүүнээ залж байх хэрэгтэй анхаараарай.

Монгол хүн бүр өөрийн гэсэн ид чадал, цэцэн ухаан, зан үйлтэй байдаг тул хэн бүхэн өөрийнхөө өргөө гэрийг сайхан авч явж чаднаа...

14/09/2025

Хар дом дахь эмийн жор

Хар домын эмийн жорыг танилцуулж байна.
– Буцалсан усанд хужир хийж гар хөлөө дүрвээс шар ус арилна.
– Хооллохын өмнө жамц давстай ус уухуйд хоолны шингэц сайжирна.
– Сулхан давстай ширгээсэн ус олон өгвөөс хүүхдийн гэдэс гүйлгэхийг зогсоомой.
– Чихэнд хорхой орвоос утасны үзүүрт цавуу түрхэж наалдуулж ав.
– Ураг хөдөлвөөс\дутуу төрөх\ таван лан мөнгө хоёр аяга усанд буцалгаж уулгаваас тогтох.
– Түлэнхийд савангийн хөөс түрхэвээс сайн.
– Могой үлд гарваас хоёр үзүүрт нь тамхины бохь түрхэхэд томрохгүй.
– 3 тогооны хөөг 3 аяга усанд буцалгаж нэг аяга болгоод бүлээн уулга. Савны өвчинд сайн
– Амаржсаны дараа халуурахуйд 3 тогооны хүйсний хөө буцалгаж хүйтэн уулгаваас сайн.
– Чихэр өвс чанаж ууваас толгойн өвчин намдана.
-Хөндлөн буюу хөлөөр төрөхүй хийгээд умайд үхсэн хүүхэд эс гарч эх нь үхэтхийхүйд голомтны шороо усанд зуурч цутгаваас даруй гарах бөгөөд тэр хүүхдийн толгойд шороо наалдсан байх нь маш хайхамшигтай бөлгөө.
– Гэдэс хоржигнох, гэдэс ходоод үргэлж өвдөх, огиулах, зогисох, олгойн хий, өтгөн хатах, эс шингэх өвчинд модон аяганд эм хийж гэдсэнд нь тавьж боодог. Монгол хүн хүүхдийн гэдэс зайлахаас хамгаалж аюулхайд нь аяга хөмөрч боодог. Жижиг лонхонд ус хийж бүснээс нь уядаг.
– Хармагийн шүүс түрхвээс үс өтгөн болно.
– Хоолой багалзуур хавдахуйд цавьны булчирхайн нимгэн дээр эрхий дарам газарт 3-4 дахин хүрэндэй \иод\ түрхэхүйд зүгээр болохыг олон үзвээ.
– Хатагтайн сарын хир алдарахуйд усанд хув буцалгаж уулга.
– Шөрмөс тасарсанд цасан чихэр \глюкоз\ ахиухан хийх сайн.
– Ходоодны гал ихэдсэнд \хүчил их\ -д мах шарж идэх, хүйтэн ус тустай.
– Тосонд хүхэр хайлж бүлээн болгоод түүхий яр боовоос эдгэрэх.
– Хамрын цус эс тогтвоос хүхэр нухаж гуурсаар үлээвээс тогтоно.
– Нярай хүүхэд шөнө уйлах аваас зулын бадам хөхөнд түрхэж хөхүүлбээс сайн.
– Тарваганы гамшиг өвчтөнд холилдвоос архи ууж явбаас үл халдах сайн.
– Хор идэж хордсонд хүйсий нь архиар угаагаад, архи ус хольж уулгаваас сайн.
– Чихэнд шавьж орвоос архи, сүү, ус аль болохыг тусаахуйд сайн.
– Чихэнд хорхой орохуйд архи дусааваас гадагш гарах, шар тос дусаахад дотор нь үхдэг.
– Хожгорт шар харгайн тос, баавгайн тос түрхэх эм.
– Ингэний сүүнд хужир хийж ахарын эсгийд шингээж боовоос хөл гарын шар ус арилна.
– Гар хөлийн шар усанд сайн хужиртай усанд утаатай шар эсгий чанаж бүлээн боовоос сайн.
– Өтгөн хатваас ар үр давс хоёрыг буцалгаж өгөх буй.
– Өрөмний цөцгийд давс хольж түрхвэл хамарт гарсан яр эдгэнэ.
– Айргийн тосонд давс хольж түрхвээс хамарт гарсан яр арилмой.
– Шүд тэсэхүйеэ бэрх өвдвөөс чинжүү давстай хольж зууваас маш сайн.
– Утаагүй галд түлсэн хөх давс шар тосонд найруулж түрхвээс биед гүвэрүү гарсныг анагаана.
– Шар тосонд сонгино нухаж хийхүйд \хошногоор\ өтгөн хатсаныг гаргамой.
– Сонгины цоор сайн хольж чих бөглөвөөс дүлий эдэгмүй.
– Цуунд дүрсэн сонгины хальс тавьж боохойд хөлийн эвэр арилмой.
– Үр үл тогтоогч эхэд тарианы шөлөөр махны үнс даруулж уулгаваас хүүхэд удаж олоод төрсөн нь тогтох буй.
– Хүний өлөн шээсэнд улаан тамхи зуурч түрхвээс хүн, малын хамуу эдгэх сайн.
– Цагаан гүүний сүүнд арц буцалгаж шавшваас хөл гарын шар ус арилна.
– Цавуу дарь хоёрыг найруулж түрхвээс могойн яр эдгэнэ.
– Шар тосонд шүдэнзний толгой найруулж түрхвээс хувилсан шарх эдгэнэ.
– Архинд тогооны хөө найруулж уухуйд нярайлсны дараа цус алдахыг зогсоомой.
– Тогооны хөө зөгийн балаар найруулж буцалсан усаар даруулж ууваас хоолой хавдахыг анагаана.
– Хүхрийг шүлсэнд зуурч түрхвээс архины хороор хамар улайсныг эдгээнэ.
– Шар тосонд хүхэр найруулж түрхвээс хожгор толгойд үс ургана.
– Ямааны тархинд цасан чихэр\глюкоз\ найруулж ууваас шөрмөс тасарсаныг эдгээнэ.
– Шар тосонд глюкоз найруулж түрхвээс хөлдөж шархласныг эдгээнэ.
– Эрийн шээсэнд хусны хальс дэвтээж уухуйд сарын тэмдэг хаагдсаныг ирүүлмой.
– Таван салааг хойлигийн шөлөөр даруулж уухуйд ходоодны шарх анагаах тустай.
– Ямааны сүүнд цагаан төмс чанаж уухуйд цайвар хаванг хөөж дотуур хөөрлөг дарагдах сайн.
– Сайн архинд нэг жин буудайн гурилын исгэвэр зуурч чанаад шаарийг нь шүүж орхиод архийг нь сарын тэмдэг ирсэн орой нэг аяга, маргааш үдийн хэрд нэг аягыг, нар гарахад нэг аягыг тус тус уулгаваас үр таслах хүсэл нь 50 нас хүртэл найдвартай биелэх болно.
– Улаан манжингийн шүүс зөгийн балтай найруулж уулгаваас дотуур хөөрлөг дарахдаа маш сайн.
– Зөгийн баланд жүрж найруулж худгийн хүйтэн усаар даруулж уулгаваас хоолойн хавдар эдгэнэ.

12/09/2025

АВДАРАА АЛЬ ЗҮГТ БАЙРЛУУЛАХААС БАЯН, ЯДУУ АМЬДРАХ НЬ ШУУД ХАМААРДАГ.

1.Хулгана зүг: Монгол бөө мөргөлд гал голомтны чанх хойд зүгийг хулгана зүг хэмээдэг. Энэ зүгт бүх эсгий туургат Их Монгол улсын тулгар төрийн тэнгэр байрлахаас гадна буддын шашин дэлгэрсэн 16-р зуунаас хойш бурхан сахиусаа байршуулан тахидаг учраас гэрийн эздээс өөр хэн ч гар хүрч болдоггүй байжээ. Гэрийн гаднах умар зүг нь хүмүүс нарт хорвоогоос халиад очдог мөнхөд орших сүнсний буюу онгодын ертөнц Харанхуйн орон орших зүг учраас энэ зүгээс ирэх аюулаас тухайн айл гэрийнхнийг бүх онгод, сүлд, сахиус шүтээн хамгаалж, урт насны хишиг зүг болгодог ажээ. Ер нь айл гэрт аливаа хий биетэн хийсгэлэн дүртэн онгод тэнгэр залран ирэх болбол хаалга үүд голлон цэх шулуун явж, гэрийн чанх хойт хойморт очдог учраас үүд голлох, хаалга алдлах, хоймор голлон суухыг ихэд цээрлэдэг байжээ. Мөн айл гэрийн хоймор арслантай авдар тавьсан байдаг нь гаднаас ирэх элдэв муу зүгийн ад хорлолыг аюулган эцэслэх утга учир билэгдэлтэй байдаг.

2.Үхэр зүг: Энэ зүгт монгол гэрийн эзэгтэйн талын онгод тэнгэрүүд буюу есөн өрлөг тэнгэрийн нэг болох эхийн тэнгэр, мөн хүүхдийн тэнгэр /охидын хэсэг/тухайн айлын голомтны үхэр зүгт байдаг. Хулгана зүгийн арын харагчин зүгээс арай зүүн тийш үхэр зүг тохиолдоход айл гэрийн даллагын хувин өлгөөтэй байхын зэрэгцээ хоёр авдрын хоорон дохь хөндийд архи сархад, голдуу үнээний сүүнээс гаралтай нэрмэлийн зүйл бутантай архи сархад, хатан бараан идээгээ хадгалдаг. Энэ бол гадна дотроос хаанаас нь ч нар үл орох монгол гэрийн хамгийн сэрүүхэн газар нь бөгөөд хөргөөн хадгалах зүйлс голдуу энд байдаг. Үхэр зүгийг бас охин хүүхдийн хишиг зүг ч гэдэг.

3.Барс зүг: Ертөнцийн чанх зүүн хойт зүг зовхист Зогсолт ба барс зүгт өрх гэр үүсгэсэн гал голомтны эзний суудал байх бөгөөд эр хүний, гэрийн эзний сүлд тэнгэр байрладаг ажээ. Барс бол ертөнцийн дөрвөн хүчтэний нэг учраас энэ зүг гэрийн эзэнд их л ээлтэй ивээлтэй хэмээн үздэг. Гэрийн гаднах ертөнцийн зүг чигээр бол Хараалын эзэн Хадаргаан хар Боом тэнгэр, хэрүүлийн эзэн Хэдэр догшин тэнгэрийн орших зүг учраас хараал хэрүүлийн бузраас гэрийн эзнийг хамгаалан эр хүний сүлд тэнгэр энд байрладаг байсан гэсэн үг юм. Бараар төлөөлүүлсэн зүгт суудгаараа өрхийн тэргүүн нь чухамхүү ”Бор гэртээ богд, хар гэртээ хаан” гэгчээр мандан бадралыг шийдвэрлэн авч явдаг хүн гэсэн утгатай ажээ.

4.Туулай зүг: Бар зүгийн доод тал байх өрх гэрийн үүсгэлцсэн гал голомтны чанх зүүн талд туулай зүгт гэрийн эзэгтэйн суудал байдаг. Мөн гал голомтын ам нь ч мөн энэ зүг рүү хандахаас гадна эхнэр хүнийг айлын гал голомтны эзэн гэж үздэг. Туулай бол нэгэн жилдээ хоёроос гурван ч удаа төрдөг, нэг төрөхдөө таваас долоон бүжин төрүүлдэг үр төлтэй амьтан учраас тухайн айлд үр хүүхдийн хутаг заяаж, өнөр өтгөн байлгадаг хэмээн үздэг. Үр хүүхэдгүй хүн оршин суугаа газар орныхоо туулай зүгт хүүхдийн овоо босгон бөө удгадаар тахиулж, үр хүүхдийн буян заяа гуйдаг заншилтай байжээ. Хуучин цагт энэ зүгт эм хүний сүлд тэнгэр буюу гэрийн эзэгтэйн сүлд тэнгэр оршдог гэдэг байжээ. Түүний доод талд хөлийн авдар байрладаг ажээ.

5.Луу зүг: Монголчууд айл гэрийн голомтны Орлого буюу луу зүгт 9н өрлөг тэнгэрийн нэг болох Идээ буяны тэнгэр оршдог хэмээн үздэг. Хөлийн авдарнаас дорогш зүүн урд луу зүгт гэрийн тогоо шанага, сав суулга, идээ ундаа байрлах эргэнэг байрлах бөгөөд луу бол зун тэнгэрт гарч, хур бороо оруулж, өвс ногоо ургуулан, өвөлд усанд ичиж, газар усны шим дэлгэрүүлдэг эрдэмтэй учир энэ шимийн үр боловсрол болсон идээ ундааны тавиур эргэнэг энд байрладаг гэсэн үг. Чанх зүүн урд Орлого зүг учир хүнс идээн буяны эхлэл эндээс эхлэдэг ажээ.

6.Могой зүг: Могой бол газар, лусын амьтан мөн учир гэрийн зүүн урд зүгт байхаас гадна энд газар, ус хоёр байх ёстой гэж үздэг учраас эрэгнэгийн доод талд усны ган голдуу байрлуулдаг. Эндээс идээний буяны төгсгөл болж, үнс тоосоо гаргадаг зүг болдог. Гэрийн гаднах энэ зүгт хайрхан лусын уяа гэгч тусгай уяа байрладаг байсан. Энэхүү уяан дээр уул овооны тайлга тахилга хийх үедээ сэтэрлэсэн адуу морио уядаг байсан ажээ. Өнөө үед энэ уламжлалт уяа үгүй болсон хэдий ч Хэнтий аймгийн хойд сумдын айлуудын гадаа мэр сэр байрлуулсан байх нь бий. Мөн энэ зүгт гэрээс нэлээд алс зайд тэр айлын үнс тоосоо гаргадаг газар байдаг.

7.Морь зүг: Морь зүг буюу чанх урд зүгт монгол айлын үүд оршдог бөгөөд үүдээр нь тухайн айлд сайн ч юм, муу ч зүйл орж ирдэг учир үүдээ хоёр хувааж зөв үүд, буруу үүд хэмээн нэрлэдэг. Энэхүү хоёр хоёр үүдний заагт морин зүг оршиж, голомтны эзний аяны жолоог хөтөлдөг морины уяа байдаг. Монгол айл үүдээ гэр дээрээ сөхөж орхиод морь малаа харж харуулдаж байдаг тул энэ нь морь малын ээлтэй зүг бөгөөд өмнө үүдэнд Эрхт Мөнх тэнгэр энд гэрийн гаднаас сахин ивээмүй. Монголчууд урд зүг гарлагатай, хойт зүг орлоготой хэмээн үзэж байсан ба тооно болон тогоо тулгаа хойш нь хэлтийлгэн байршуулахыг хичээдэг асан. Мөн морь зүгийг голлож суух цээртэй агаад чанх урдаас мориор ирж болдоггүй, тэмээгээр бол ирж болдог бөгөөд морьтой хүн танихгүй хот айлд ирэх болбол заавал алсуур тойрч баруун хойноос нь ирдэг байжээ.

8.Хонь зүг: Монгол гэрийн үүд хаалганаас баруун тийш хонин зүг залгадаг нь монголчууд дээр үеэс өвөл хаврын цагт гэрийн энэ хэсэгт хурга ишигээ уяж хөгнөдөг байсантай холбоотой билээ. Мөн энэ хэсэгт мал ахуйн элдэв тоног хэрэгсэл хазаар ногтны цах, шондсон эмээл зэргийг байршуулдаг. Мөн энэ зүг улаан өнгөнд хамаарагдаг учраас хонь мал гаргасны дараа цээж, бөгс болгон гэрийн доторх хананы толгойноос өлгөн сэврээдэг нь улаан идээ байрлуулахад нийлэмжтэй байдаг. Чанх баруун урд зүг бол Ээевэргүү зовхис учир аливаа зүйлст зохимжтойн дээр Баян цагаан тэнгэр, эд баялагийн эзэн тэнгэр орших зүг учир монголчуудын гол баялаг болсон мал сүргийг арвижуулдаг хэмээн үзэхээс гадна хонио энэ зүгээс хотлуулдаг байна. Гэрийн гадна талд болохоор зочин гийчний морины уяа байрлана.

9.Бичин зүг: Ертөнцийн чанх баруун урд зүгээс арай хойгуур бичин зүгийн өнцгөөс эхлэн гаднаас орж ирсэн хүний суудал эхэлдэг. Бичин зүгт эмээл, хазаар сур зэрэг мал ахуйн тоног хэрэгслэл ч оршдог.

10.Тахиа зүг: Монгол айл гэрийн гал голомтны чанх баруун зүг буюу тахиа зүгт гаднаас морилон ирсэн зочин гийчид морилон саатдаг газар ажээ. Мөн 9н өрлөгийн тэнгэрийн нэг болох Зон олны тэнгэр байрлахаас гадна хуран цуглах зочин ихтэй байхыг бэлгэдэг ажээ. Бас энд зочинд зориулсан ор дэвсгэр ч байрлаж байдаг. Энэ бол хуучин цагт олон түмний сүлд тэнгэр залран эл саатсан зочин гийчнийг сахин ивээдэг гэж үздэг. Мөн монголчууд онгод шүтлэгтэй байсан цагт цагаан зүгийн номхон төвшин онгодын сэтэр нь энэ талдаа байрладаг байжээ. Эл онгод баруун хойт зүгээс давиран ирэх дайсан хорлолоос сахин хамгаалж байдаг. Тахиа зүг нь олон зочин гийчний хуран чуулж, шуугиан шаагиан болохыг бэлгэддэг.

11. Нохой зүг: Монголчууд нохойгоо барс лугаа хүчирхэг, арслан мэт сүрлэг, луу адил догшин хэмээн бэлгэшээн, хөрөнгө малыг хадлагч, буяныг түшдэг учир нохой эд буяныг сахих бэлгэдэлтэй тул эдийн буян энэ зүгээс эхэлдэг гэж үзээд, идээний буяны эхлэл луу зовхисийн харалдаа байрладаг байна. Мөн монголчуудын нохойн уяа ба чинлэгэ, мухлаг тэргээ энэ зүг ч бас байрлуулдаг. Чанх баруун хойт зүг зовхисыг мөнх тэнгэр нэрийн орших зүг учраас Мөнх зүг хэмээх ажээ.

12.Гахай зүг: Гахай зүгт айл гэрийн бусад эд эдлэлээ хадгалах авдар сав нь энэ зүгт байрладаг бөгөөд гахай бол газрын үндэс цуглуулдаг амьтан тул өег цатгалан аж амьдралыг бэлгэдэх ажээ. Мөн гахай зовхист эдийн буяны төгсгөл байдаг нь гахай өвлийн улиралд өөрийгөө голын элс шороогоор хуяглаж хамгаалдагтай холбоотой билээ. Мөн зүүн урд талын идээн буяны төгсгөл болдог могой зовхистой харилцан харгалзаж байдаг.

29/08/2025

🍀99 years of luck 💰💎🎰💸🍀 You will never lack money for your trip and travels 🙏✈️✈️🇺🇸🇺🇸
Congratulations 💰🍀🎉

Address

Ulaanbaatar
65000

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Мэргэ төлөг дом засал 95007249 posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share