Startup Mongolia Улсын уралдаан

Startup Mongolia Улсын уралдаан Залуусын шинэ санааг бодит бизнес болгоход чиглүүлнэ...

19/05/2026

"STARTUP 2026" улсын уралдааны ялагчид олон улсын тавцанд өрсөлдөнө

19/05/2026

Залуучуудын гарааны бизнесийг дэмжих, олон улсын тавцанд гарах боломжийг нээх зорилготой "STARTUP 2026" улсын уралдааны шилдгүүдийг тодруулах DEMO DAY арга хэмжээ зургаа д....

19/05/2026

Залуучуудын гарааны бизнесийг дэмжих, олон улсын тавцанд гарах боломжийг нээх зорилготой "STARTUP 2026" улсын уралдааны шилдгүүдийг тодруулах DEMO DAY арга хэмжээ зургаа д....

18/05/2026
🚀 ЗАЛУУ СТАРТАПУУД ОЛОН УЛСЫН ТАВЦАНД ГАРАХ ШИНЭ АЯЛЛАА ЭХЛҮҮЛЛЭЭДэвшилтэт шинэ технологи, инновац бүхий шинэлэг санал, ...
18/05/2026

🚀 ЗАЛУУ СТАРТАПУУД ОЛОН УЛСЫН ТАВЦАНД ГАРАХ ШИНЭ АЯЛЛАА ЭХЛҮҮЛЛЭЭ

Дэвшилтэт шинэ технологи, инновац бүхий шинэлэг санал, санаачилга гаргаж, ногоон ажлын байр болон өндөр ур чадвар шаардсан технологийн ажлын байр бий болгох зорилготой “Стартап 2026” улсын уралдаан 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 05 дугаар сарын 16-ны өдрийн хооронд амжилттай зохион байгуулагдаж, шилдэг 6 гарааны бизнес эрхлэгч залуучуудын баг шалгарлаа.

Тус уралдаан нь 6 дахь жилдээ зохион байгуулагдсан бөгөөд шилдэг багуудад 50 хувийн эргэн төлөх нөхцөлтэйгөөр нийт 99 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгосон юм.
✨ Уралдааны хүрээнд оролцогчдод:
✔️ Тусгайлсан сургалтын хөтөлбөр
✔️ Менторшип, мэргэжлийн зөвлөгөө
✔️ Стартап хөгжүүлэлтийн чиглэлийн дэмжлэгүүдийг үзүүллээ.

📌 Уралдааны санаачлагчаар:
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
📌 Ерөнхий зохион байгуулагчаар:
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
📌 Хамтран зохион байгуулагчаар:
JCI Монгол ТББ
Сократус стартап студи
Pomidor LLC
BLT World LLC

🏆 ШАЛГАРСАН БАГУУД
🥇 1-р байр — “Siserion”
Гадаадын иргэдэд эх хэлээрээ хууль зүйн зөвлөгөө авах боломжтой хиймэл оюун ухаанд суурилсан платформ
🥈 2-р байр — “Perlink”
Сонсгол болон хэл ярианы бэрхшээлтэй иргэдэд зориулсан дохионы хэлний AI хөрвүүлэгч төхөөрөмж
🥈 2-р байр — “Huuli.Tech”
Хуульчдын ажлыг хөнгөвчлөх хиймэл оюун ухаанд суурилсан шийдэл
🥉 3-р байр — “Гэрээрэ-Онош”
Гэртээ хорт хавдрын эрт илрүүлгийн шинжилгээ өгөх нэгдсэн шийдэл
🥉 3-р байр — “Paami”
ERP системийн upgrade процессыг автоматжуулах AI шийдэл
🥉 3-р байр — “Geni Platform”
Бодит хэрэглэгчийн туршлага дээр тулгуурласан контент үүсгэх платформ
🎁 Мөн Технож Бизнес Инкубатор төвийн үүсгэн байгуулагч, захирал Г.Галаарийд өөрийн нэрэмжит ₮5,000,000 төгрөгийн тусгай шагналаар “Siserion”, “Perlink”, “Geni Platform” багуудыг урамшууллаа.

🌏 Тэмцээний шилдэг багууд болох “Siserion”, “Perlink”, “Huuli.Tech” нь JCI байгууллагын Ази, Номхон далайн бүсийн “Creative Young Entrepreneur” төсөлд эх орноо төлөөлөн оролцож, дэлхийн 60 гаруй орны 5000 гаруй залууст өөрсдийн шийдлээ танилцуулах юм.
🚀 Монголын залуу стартапуудын олон улсын тавцанд гарах шинэ аялал ийнхүү эхэлж байна.

🤩ШИЛДГҮҮДИЙГ ХАМТДАА ТОДРУУЛЪЯ🤩Залуучуудын гарааны бизнесийг дэмжих, олон улсын тавцанг нээж өгөх зорилготой улсын уралд...
15/05/2026

🤩ШИЛДГҮҮДИЙГ ХАМТДАА ТОДРУУЛЪЯ🤩

Залуучуудын гарааны бизнесийг дэмжих, олон улсын тавцанг нээж өгөх зорилготой улсын уралдааны шилдгүүдийг шалгаруулах эрхэм шүүгчдийг танилцуулж байна.

Та бүхэн хүрэлцэн ирж дэмжээрэй, дараа жил оролцохыг эрмэлзэж буй багууд маань туршлага судлаарай 🥳😎😎😎

🤩DEMO DAY🤩 БОЛОХОД 1 ХОНОГЗалуучуудын гарааны бизнесийг дэмжих, олон улсын тавцанг нээж өгөх зорилготой улсын уралдааны ...
15/05/2026

🤩DEMO DAY🤩 БОЛОХОД 1 ХОНОГ

Залуучуудын гарааны бизнесийг дэмжих, олон улсын тавцанг нээж өгөх зорилготой улсын уралдааны шилдгүүдийг тодруулахад ердөө 1 хоног үлдлээ.

Та бүхнийг хүрэлцэн ирж дэмжихийг урьж байна. Мөн дараа жил оролцохыг эрмэлзэж буй багууд маань туршлага судлаарай 🥳😎😎😎

🤩DEMO DAY🤩 БОЛОХОД 2 ХОНОГЗалуучуудын гарааны бизнесийг дэмжих, олон улсын тавцанг нээж өгөх зорилготой улсын уралдааны ...
14/05/2026

🤩DEMO DAY🤩 БОЛОХОД 2 ХОНОГ

Залуучуудын гарааны бизнесийг дэмжих, олон улсын тавцанг нээж өгөх зорилготой улсын уралдааны шилдгүүдийг тодруулахад ердөө 2 хоног үлдлээ.

Та бүхнийг хүрэлцэн ирж дэмжихийг урьж байна. Мөн дараа жил оролцохыг эрмэлзэж буй багууд маань туршлага судлаарай 🥳😎😎😎

Address

Улаанбаатар, Хан-Уул дүүрэг, 20-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Хөдөлмөрийн ордон
Ulaanbaatar
17042

Alerts

Be the first to know and let us send you an email when Startup Mongolia Улсын уралдаан posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share