Epiroc

Epiroc Epiroc Group's branch company in Ulaanbaatar, Mongolia. Serving our customers with premium products, parts, and services.

Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цол, тэмдэг хүртсэн MERA GROUP-ийн үүсгэн байгуулагч Тардайн Гантөмөр танд ба...
10/07/2026

Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цол, тэмдэг хүртсэн MERA GROUP-ийн үүсгэн байгуулагч Тардайн Гантөмөр танд баяр хүргэе.

08/07/2026

🇲🇳 Тэгш дүүрэн, тэнүүн жаргалтай, төр олноороо түвшин сайхан наадаарай! Та бүхэндээ Үндэсний их баяр наадмын мэндийг өргөн дэвшүүлье!

Wishing you a joyful Naadam, filled with abundance, happiness, and serendipity. Happy Naadam 🇲🇳.

Уг мэндчилгээнд Монгол Улcын даяар дуурсах мэргэн Б.Пунсалдуламыг түмэн олны минь хараа хурц, оноо мэргэн байхыг бэлгэдэн дуут сум харваж буйгаар дүрслэн, Монгол ардын дуу Дөрвөн цаг дууны эхлэл хэсгээс тус тус ашиглав.

The greeting illustrates Ms. Punsaldulam B, a grand champion of Mongolian traditional archery, shooting a sound arrow across vast open steppe, symbolizing the sharp vision and wisdom of the people, and uses the opening part of the Mongolian folk song "Four Seasons".

Монгол Улсын 🇲🇳 ТОП-100 ААН-ийн нэгээр дахин шалгарлаа. Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас хамтран тодруулдаг Т...
17/06/2026

Монгол Улсын 🇲🇳 ТОП-100 ААН-ийн нэгээр дахин шалгарлаа.

Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас хамтран тодруулдаг ТОП-100 ААН-ийн нэгээр Эпирок Монголиа ХХК дахин шалгарч, 2025 оны үзүүлэлтээр 8️⃣5️⃣ дугаар байранд эрэмбэлэгдлээ 👏.

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй ТОП-100 ААН-ийн нэгээр дахин шалгарсан нь бидний хувьд нэр хүндийн хэрэг юм. Компанийн нийт ажилтан, хамт олон, хамтрагч түнш, харилцагч байгууллагууддаа талархал илэрхийлье!

We are proud to announce that Epiroc Mongolia LLC has been recognized by the 🇲🇳Government of Mongolia and the National Chamber of Commerce and Industry as one of the TOP-100 Companies in Mongolia once again.

Ranked 85th in 2025, we are honored to stand alongside the nation’s most impactful companies in Mongolia.

We extend our heartfelt gratitude to our dedicated colleagues, employees, partners, and valued customers. 🎉👏💯

#ТОП100

Манай компани нь их дээд сургуулиудтай хамтран ажиллаж, оюутан залуусыг дэмжих дадлагажуулах хөтөлбөр болон цэвэр усны х...
15/06/2026

Манай компани нь их дээд сургуулиудтай хамтран ажиллаж, оюутан залуусыг дэмжих дадлагажуулах хөтөлбөр болон цэвэр усны хүртээмжтэй байдлыг дэмжихэд чиглэсэн хөгжлийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна.

📢 Өдрийн онцлох эшлэл

“Хариуцлагатай уул уурхайн компаниуд нь нийгмийн хариуцлагын хүрээнд боловсрол, эрүүл мэнд, дэд бүтэц болон орон нутгийн тогтвортой хөгжлийг дэмжихэд хөрөнгө оруулалт хийдэг. Тухайлбал, Эпирок компани нь Монголд орон нутгийн сургуулиудтай хамтран ажиллаж, оюутан залуусыг дэмжиж, дадлагажуулах болон хөгжлийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Эдгээр үйл ажиллагаа нь Монгол Улсын хуулийн хүрээнд, ил тод, хариуцлагатай байдлаар хэрэгждэг.”

— Эндрю Форстер, AustCham Mongolia-ийн ТУЗ-ийн дэд дарга, Epiroc Mongolia ХХК-ийн Ерөнхий захирал

Монгол Улсын уул уурхайн салбар үндэсний эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэсээр байгаа энэ үед хариуцлагатай компанийн засаглал, нийгмийн хариуцлага улам бүр чухал ач холбогдолтой болж байна. Уул уурхайн компаниуд ажлын байр бий болгож, эдийн засгийн өсөлтөд хувь нэмэр оруулахаас гадна боловсрол, ур чадварын хөгжил, орон нутгийн иргэдийн сайн сайхан байдал, дэд бүтцэд хөрөнгө оруулснаар урт хугацааны үнэ цэнийг бүтээж чадна. Компанийн нийгмийн хариуцлагын (CSR) үр дүнтэй санаачилгууд нь орон нутгийн иргэдийн тогтвортой хөгжил, тэсвэрлэх чадварыг бэхжүүлж, хамтын ажиллагааг өргөжүүлэхийн зэрэгцээ тогтвортой хөгжлийн зорилтуудыг дэмждэг. Ингэснээр байгалийн баялгийн ашиглалтаас бий болох үр өгөөж нь зөвхөн төслийн хугацаанд бус, түүнээс хойш ч урт хугацаанд үргэлжлэх боломжтой болдог.

25/05/2026

Бүтээлч компанийг хамтран ажиллахыг урьж байна.

Эпирок Монголиа ХХК нь өөрийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээгээ сурталчлах зорилгоор цуврал видео зураг авалт, эвлүүлэг, эцсийн нийтэд танилцуулах видео бичлэг бүтээх компанитай хамтран ажиллана.

Туршлагатай бүтээлч хамт олныг сонирхлоо илэрхийлэхийг урьж байна.

🔗 https://forms.cloud.microsoft/e/5qpysh7VXU
🗓️ 2026 оны 6 сарын 7 өдөр хүртэл

Санал ирүүлэх хугацааг энэ сарын 20-ны өдөр хүртэл сунгалаа. Туршлага, ур чадвартай компанийг сонирхолоо илэрхийлэхийг у...
13/05/2026

Санал ирүүлэх хугацааг энэ сарын 20-ны өдөр хүртэл сунгалаа. Туршлага, ур чадвартай компанийг сонирхолоо илэрхийлэхийг урьж байна.

Та бүхэн дараах холбоосоор орж мэдээллээ илгээнэ үү: https://forms.cloud.microsoft/e/whAXciMWSk

07/05/2026

At Epiroc, we believe open dialogue and strong collaboration are key to building a stable and attractive business environment. We appreciate the 🇲🇳 Government of Mongolia’s continued efforts to encourage foreign investment through transparency, stable policies, and a reliable legal framework.

Hear what our CEO Andrew Forster as a Vice Chair of AustCham Mongolia has to say about strengthening investor confidence and supporting Mongolia’s long-term growth and development.

Туршлагатай, бүтээлч компанийг сонирхлоо илэрхийлэхийг урьж байна.Та бүхэн дараах холбоосоор орж мэдээллээ илгээнэ үү:
01/05/2026

Туршлагатай, бүтээлч компанийг сонирхлоо илэрхийлэхийг урьж байна.

Та бүхэн дараах холбоосоор орж мэдээллээ илгээнэ үү:

📢🤝 Эпирок Монголиа нь MSM Group LLC-тэй бизнесийн гэрээгээ шинэчлэн, урт хугацааны хамтын ажиллагаа, түншлэлээ бэхжүүлж ...
30/04/2026

📢🤝 Эпирок Монголиа нь MSM Group LLC-тэй бизнесийн гэрээгээ шинэчлэн, урт хугацааны хамтын ажиллагаа, түншлэлээ бэхжүүлж байгаадаа баяртай байна.

MSM Group нь Эпирокийн агностик автоматжуулалт болон дижитал шийдлүүдийн 🇲🇳 Монгол Улс дахь албан ёсны дистрибьютерээр ажиллах болсныг мэдэгдье.

Эпирокийн агностик буюу олон төрлийн, өөр өөр брэндийн тоног төхөөрөмжтэй саадгүй ажиллах автоматжуулалтын шийдэл AUTONAV нь манай AUTOMATE бүлэг дижитал шийдлийн багцын нэг бөгөөд манай үйлчлүүлэгчид нэгдсэн автоматжуулалтын системийг ашиглан нэг операторын удирдлагаар бүх брэнд, загварын холимог техникийн баазаа оновчтой удирдах боломжтой болох юм.

🚀 Манай дижитал шийдлүүдийн тусламжтайгаар дан ганц Эпирокийн тоног төхөөрөмжөөс гадна бусад брэндийн тоног төхөөрөмжийг ч автоматжуулан удирдаж, аюулгүй байдал, бүтээмжээ нэмэгдүүлээрэй.

***
Epiroc Mongolia is strengthening its long‑standing cooperation with MSM Group LLC through a new partnership agreement.

As part of this agreement, MSM Group will become the official distributor of a selection of Epiroc’s agnostic automation and digital solutions in 🇲🇳 Mongolia.

Epiroc’s equipment‑agnostic automation solution, AutoNav is one of the products of AUTOMATE line and it enables customers to operate mixed fleets through one unified control system. A single operator can manage different makes and models, regardless of brand.

With proven automation technology, customers can improve safety and productivity across their operations – whether the equipment is Epiroc‑branded or not.

16/02/2026

🔥Өргөн түмний минь цог хийморь бадарч
⭐️Өрх хотлоороо төвшин амгалан байж
🇲🇳Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

Happy Mongolian Lunar New Year! May the Year of 🔥Fire Horse bring you joy and happiness.

Уг мэндчилгээнд Амгалан төрийн ажнай шарга азаргыг холын газрыг товчлон, урин цагтай золгож буйгаар дүрслэн, нэрт хөгжмийн зохиолч Ц.Сүхбаатарын “Үүлэн бор” бүтээлийн хэсгээс тус тус ашиглав.

This greeting illustrates a renowned Mongolian palomino stallion, welcoming spring time, as a symbol of the Year of Horse, and uses excerpts of Ts. Sukhbaatar’s famous “Uulen bor” composition.

Address

G Center Building, 8th Floor, 1 Sukhbaatar District
Ulaanbaatar
14230

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+97670129294

Alerts

Be the first to know and let us send you an email when Epiroc posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Epiroc:

Shortcuts

Share