Erdenes Alt Resource LLC

Call Website Contact the business

Erdenes Alt Resource LLC Эрдэнэсийг иргэн бүрт
"Эх орны эрдэнэс - Ирээдүйн баялаг"

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 28 дугаар тогтоолыг үндэслэн 2019 оны тавдугаар сард төрийн өмчит “Эрдэнэс Монгол” ХХК-ийн охин компани болох “Эрдэнэс силвер ресурс” ХХК нь стратегийн ач холбогдол бүхий мөнгөний ордуудыг ашиглах, эдийн засгийн эргэлтэд оруулах, зөвлөх үйлчилгээ үзүүлэх ерөнхий чиг үүрэгтэйгээс гадна 2020 оны босгон дээр Иргэдийн тэтгэвэрийн зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг хэрэгжүүлэгч болж хуулиар хүлээсэн үүрэг, зорилго тээн ажиллаж байна.

12/10/2026

🌤2026.10.12-2026.10.16-ний цаг агаарын 5 хоногийн урьдчилсан төлөв байдал.

10/10/2026

🔸 “Чингис хаан баялгийн сан нэгдэл" ХХК Хархорум хотын ногоон байгууламжийг үерээс хамгаалах далан, сувгийн бүтээн байгуулалтын төслийг хэрэгжүүлж байна.

🔸 “Чингис Хаан Баялгийн Сан Нэгдэл” ХХК албан ёсны вэбсайтдаа маш чухал мэдээллүүдийг нэгтгэсэн нэгэн шинэ цонх нээлээ. ...
09/10/2026

🔸 “Чингис Хаан Баялгийн Сан Нэгдэл” ХХК албан ёсны вэбсайтдаа маш чухал мэдээллүүдийг нэгтгэсэн нэгэн шинэ цонх нээлээ.

Эндээс гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, судлаачид, сэтгүүлчид болон олон нийт Монгол орны эрдэс баялгийн нөөцөд тулгуурласан, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл, геологи хайгуулын төслүүдийн талаарх мэдээллийг авах боломжтой болжээ.

🔸 Тухайлбал, “Хамтран ажиллах боломжит төслүүд” дэд цэсэнд “Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн хэрэгжүүлэхээр бэлдэж буй Овоот хяр, Өлзийт овоо, Хүрэнцав, Мухар хар толгой, Халзан, Довжоот болон нэгдлийн бусад компанийн геологи хайгуулын төслүүдийн танилцуулга багтжээ.

НЭГДЛИЙН ХЭМЖЭЭНД ХӨГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙН МЭДЭЭЛЛИЙГ НЭГТГЭСЭН ЦОНХ НЭЭЛЭЭ

✅ “Чингис Хаан Баялгийн Сан Нэгдэл” ХХК албан ёсны вэбсайтдаа нэгдлийн хэмжээнд хөгжүүлж буй төслүүдийн дэлгэрэнгүй мэдээллийг нэгтгэсэн шинэ цонх нээлээ.

✅ Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, судлаачид, сэтгүүлчид болон олон нийт эрдэс баялгийн нөөцөд тулгуурласан нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл, геологи хайгуулын төслүүдийн талаарх мэдээллийг нэг дороос авах боломж бүрдэж байна. Тухайлбал:

Үйлдвэрлэлийн төслүүд
• Зэс хайлуулах, боловсруулах үйлдвэр
• Нүүрс-пиролизийн үйлдвэр
• Хайлуур жонш баяжуулах төсөл
• Ган үйлдвэрлэлийн цогцолбор
• Кокс-эрчим хүчний үйлдвэр
• Шохойн үйлдвэр

Геологи хайгуулын төслүүд
Асгат, Лугийн гол, Халзан, Овоот хяр, Өлзийт овоо зэрэг төсөл, мөн газрын тосны хайгуул, олборлолтын чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг тус цонхноос авах боломжтой.

✅ Түүнчлэн Монгол Улсын эрдэс баялгийн арвин нөөц, томоохон зах зээлүүдтэй ойр стратегийн байршил, хөрөнгө оруулалтын боломж, татварын тогтворжуулалт зэрэг хөрөнгө оруулалтын орчны талаарх мэдээллийг байршуулаад байна.

Нэвтрэх линк:
https://investment.chinggiskhaanswf.mn/

#ЧингисХаанБаялгийнСанНэгдэл
#ИлТодНээлттэй

🌳"Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн хамт олон Намрын бүх нийтээр мод тарих өдрөөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвс...
08/10/2026

🌳"Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн хамт олон Намрын бүх нийтээр мод тарих өдрөөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэрт Хархорум хотын “Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-д мод нэмж тарилаа.

🌳Энэ намрын бүх нийтээр мод тарих өдөрлөгт "Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК, түүний харьяа компаниуд хамтдаа оролцож, Орхоны хөндий дэх “Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-д ургуулж буй моддынхоо тоог нэмсэн юм.

🌳Монгол хүн бүрийн мод тарьж ургуулах идэвхийг нэмж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг санаачлагч Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мод тарих өдөрлөгийн үеэр “Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-д зочилж, Шинэ Хархорум хотын ногоон байгууламжийг бүтээлцэж буй “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК, түүний харьяа компаниудын хамт олонд талархал илэрхийлэн амжилт хүслээ.

🌳“Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн хувьд “Тэрбум мод” Үндэсний хөдөлгөөний хүрээнд гурван сая мод тарихаар амласан бөгөөд одоогоор 600 мянга орчим мод тарьж ургуулаад байна. Харин Шинэ Хархорум хотын ногоон байгууламжид 20 мянган мод тарьж, усалгаа арчилгаа хийж байгаа юм.

, , -110

28/09/2026

🔸“Эрдэнэс Алт Ресурс” ХХК “Аюулгүй ажиллагаа - Хүн бүрийн оролцоо” аяныг 2026 оны долоодугаар сараас 2026 оны аравдугаар сар хүртэл өрнүүллээ.

🔸Монгол Улсын Ерөнхий сайдын албан даалгавар, “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал болон “Эрдэнэс Алт Ресурс” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын тушаалын дагуу зохион байгуулсан энэ аяныг компанийн үндсэн болон гэрээт, туслан гүйцэтгэгч байгууллагын ажилтнууд, уурхайн нөлөөллийн бүсийн иргэд, байгууллагуудыг хамруулан зохион байгуулсан юм.

, , -110

28/09/2026

🌤2026.09.28-2026.10.02-ний цаг агаарын 5 хоногийн урьдчилсан төлөв байдал.

Гурвансайхан сумын Чулуут багийн иргэдийн нийтийн хурал Салхит уурхайд боллоо🔸“Эрдэнэс алт ресурс” ХХК, Дундговь аймгийн...
25/09/2026

Гурвансайхан сумын Чулуут багийн иргэдийн нийтийн хурал Салхит уурхайд боллоо

🔸“Эрдэнэс алт ресурс” ХХК, Дундговь аймгийн Гурвансайхан сумын Засаг дарга, сумын Засаг даргын Тамгын газрын удирдлагуудтай хамтран 2026 оны есдүгээр сарын 22-нд Гурвансайхан сумын Чулуут багийн иргэдийн нийтийн хурлыг Салхит уурхайд зохион байгууллаа.

🔸Хуралд Дундговь аймгийн Гурвансайхан сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын ажилтан, албан хаагчид болон Чулуут багийн 100 орчим иргэн оролцов. Салхит Уулын баяжуулах үйлдвэрийн захирал Ч.Болдбаатар компанийн үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн талаар болон Зүүн, Үүсмэл ордын ашиглалттай холбоотой мэдээлэл, ордын Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланг хуралд оролцогсдод танилцуулав. Мөн “Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн Орон нутагтай харилцах хэлтсийн дарга Д.Пүрэвсүрэн, Байгаль орчны ахлах мэргэжилтэн Г.Анх-Амгалан нар байгаль орчин, нийгмийн хариуцлага, орон нутагтай хамтран ажиллах чиглэлээр хийж буй ажлуудынхаа талаар танилцуулсан юм.

🔸Нутгийн иргэдийн зүгээс “Эрдэнэс алт ресурс” ХХК-д хандаж уул уурхайн хариуцлагатай үйл ажиллагаа явуулж ирсэн туршлагаа улам бүр хуримтлуулж, цаг агаарын хүнд нөхцөл үүсэхэд уурхайн бүс нутгийн малчин иргэдэд шаардлагатай дэмжлэг туслалцааг үргэлжлүүлэн үзүүлж байхыг хүслээ. Чулуут багийн Иргэдийн нийтийн хурлыг Салхитын Уулын баяжуулах үйлдвэрийн офисст хэд хэдэн удаа зохион байгуулж, уурхайтай танилцуулж байсан бөгөөд энэ удаад нутгийн иргэдэд Салхитын ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд эхлүүлэх шинэ төслүүдийнхээ талаарх мэдээллийг нээлттэй хүргэснээр нутгийн иргэдийг бодит мэдээллээр хангах, компанийн үйл ажиллагааны талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, орон нутгийн засаг захиргаа, иргэдтэй хамтран ажиллах, уялдаа холбоогоо сайжруулахад түлхэц үзүүлсэн юм.

Гурвансайхан сум ЗДТГазар

, , -110

24/09/2026

🔸“Эрдэнэс алт ресурс” ХХК “Аюулгүй ажиллагаа - Хүн бүрийн оролцоо” аяны хүрээнд компанийн үндсэн болон гэрээт, туслан гүйцэтгэгч байгууллагын ажилтнуудын дунд сайн туршлага, шинэлэг санаачлага түгээн дэлгэрүүлэх зорилготой хөтөлбөрийг зохион байгууллаа. Уг хөтөлбөрт,

🔸“Супер Херо Катеринг” ХХК-ийн санаачлагч Т.Уртнасангийн “Хүнсний хаягдал тосоор хийсэн барааны саван”,
🔸“Соёолон интернэшнл” ХХК-ийн санаачлагч Х.Зулсарын хог хаягдал ангилан ялгах соёлыг төлөвшүүлэх “Хуванцаргүй Салхит” санаачлага,
🔸“Аглаг хангайн уулс” ХХК-ийн “QR кодоор Үл тохирол, аюулыг мэдээлэх” санаачлага,
🔸“Ханлаб” компанийн iso 14001 стандартын хүрээнд хэрэгжүүлж буй Цаас, Цахилгаан, Усны хэмнэлтийн сайн туршлага,
🔸“Эрдэнэс Алт Ресурс” ХХК-ийн санаачлагч Д.Ганзоригийн “Ажилтны оролцоонд тулгуурласан цахим хяналт, автоматжуулалт” зэрэг санаачлага, сайн туршлагууд өндөр үнэлэгдлээ.

Soyolon International LLCАглаг Хангайн Уулс ХХКKhanlab LLC Analyzing Minerals Laboratory Супер Херо Катеринг

, , -110

Гурвансайхан сумын сургуульд галын аюулгүй байдлын тоног төхөөрөмж суурилууллаа🔸“Эрдэнэт Алт Ресурс” ХХК” “Аюулгүй ажилл...
23/09/2026

Гурвансайхан сумын сургуульд галын аюулгүй байдлын тоног төхөөрөмж суурилууллаа

🔸“Эрдэнэт Алт Ресурс” ХХК” “Аюулгүй ажиллагаа - Хүн бүрийн оролцоо” аяны хүрээнд Дундговь аймгийн Гурвансайхан сумын Ерөнхий боловсролын сургуульд галын аюулгүй байдлын тоног төхөөрөмж суурилууллаа.

🔸Монгол Улсын Ерөнхий сайдын албан даалгавар, “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал болон “Эрдэнэс Алт Ресурс” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын тушаалын дагуу “Аюулгүй ажиллагаа - Хүн бүрийн оролцоо” аяныг “Эрдэнэс Алт Ресурс” ХХК зохион байгуулж байгаа бөгөөд аяны хүрээнд сургуулийн аюулгүй орчныг бий болгоход хувь нэмрээ оруулсан нь энэ юм.

🔸Сурагч хүүхдүүд, багш, ажилтнуудын аюулгүй орчинд суралцаж, ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд “Эрдэнэс Алт Ресурс” ХХК дэмжлэг үзүүлж, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлсэнд сургуулийн захиргаа, хамт олон, сурагч хүүхдүүд талархлаа илэрхийллээ.

, , -110

Address

"Business Tower" #400, Sukhbaatar District, 1st Khoroo, Chinggis Avenue, Ulaanbaatar
Ulaanbaatar

Opening Hours

Monday 08:30 - 17:30
Tuesday 08:30 - 17:30
Wednesday 08:30 - 17:30
Thursday 08:30 - 17:30
Friday 08:30 - 17:30

Telephone

+97675351111

Alerts

Be the first to know and let us send you an email when Erdenes Alt Resource LLC posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Erdenes Alt Resource LLC:

Shortcuts

Share

Category