Coop AVC

Coop AVC Body of Knowledge

19/04/2024
"ХҮРТЭЭМЖТЭЙ ХӨГЖЛИЙН ХЭЛХЭЭ" ХӨТӨЛБӨР:Хөтөлбөрийн зорилго нь ХАА, Хүнс үйлдвэрлэлийн салбарын гарааны Жижиг дунд үйлдвэ...
08/04/2024

"ХҮРТЭЭМЖТЭЙ ХӨГЖЛИЙН ХЭЛХЭЭ" ХӨТӨЛБӨР:

Хөтөлбөрийн зорилго нь ХАА, Хүнс үйлдвэрлэлийн салбарын гарааны Жижиг дунд үйлдвэрлэгчидийг санхүүжилтийн болон Нэмүү өртгийн сүлжээнд холбогдоход шаардагдаж буй Засаглал, Бүтэц зохион байгуулалт, Гарааны санхүүжилтийг шийдвэрлэж уг шийдлээр загвар төслүүдийг хэрэгжүүлэн “ХҮРТЭЭМЖТЭЙ ХӨГЖЛИЙН ХЭЛХЭЭ”-г хөгжүүлэх явдал юм.

ХОРШОО :
ХАА салбарын дэлхий дахины хөгжлийн бүтэц нь Хоршоо бөгөөд Хоршоо нь хамтын бүтээмж, өрсөлдөх чадамжийг бий болгох хамтын хөгжлийн хамгийн зөв тогтолцоо юм.

ӨРТГИЙН СҮЛЖЭЭ:
Хоршоо, үйлдвэрлэгчид зөвхөн дотоод үйлдвэрлэлдээ бус эцсийн хэрэглэгчийн гарт хүртэлхи өртгийн сүлжээнд холбогдох нь санхүүгийн сүлжээнд холбогдох суурь болно.

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ:
Гарааны үйлдвэрлэгч, Хоршоод мэргэжил арга зүйн зөвлөх үйлчилгээнд холбогдсоноор засаглал, үйлдвэрлэл, технологи, төлөвлөлтийн хүчин зүйлсээ шийдвэрлэнэ.

ГАРААНЫ САНХҮҮЖИЛТ:
Гарааны үйлдвэрлэгчидэд Хоршоо, Өртгийн сүлжээ, Зөвлөх үйлчилгээг нэвтрүүлж Ногоон санхүүжилтэнд холбогдох хүртэлхи хугацааны гарааны санхүүжилтийг шийдвэрлэнэ.

ХОРШОО: Хоршоо ба компанийн ялгаа нь хоршоо нь үйлдвэрлэгчидийн нэгдэл байгууллага юм. Жижиг дунд үйлдвэрлэгчид нэгдсэнэ...
08/04/2024

ХОРШОО:

Хоршоо ба компанийн ялгаа нь хоршоо нь үйлдвэрлэгчидийн нэгдэл байгууллага юм. Жижиг дунд үйлдвэрлэгчид нэгдсэнээр:
- Нэг жижиг үйдвэрлэгчийн үйлдвэрлэсэн бараа сар, улиралд нэг удаа гардаг. Энэ нь эцсийн жижиглэн худалдааны сүлжээний шаардлагыг хангадаггүй тул бөөний худалдаа зуучлагч болох зах, ченжүүдэд хямд үнээр бараа нийлүүлэх сонголтыг л бий болгодог.
- Нэгж үйлдвэрлэгч бага хэмжээний үйлдвэрлэлтэй байдаг учраас тээвэр, машин механизм, хэрэгцээ шаардлагатай хүний нөөцийг авах боломжгүй байдаг бөгөөд худалдан авсан ч тухайн техник хүний нөөцийн ашиглалт нь бага байдаг, мөн дээрээс тухайн техник, хүний нөөцийн хөрөнгө оруулалт, урсгал зардал өндөр байдагаас хамааран машин механизм, мэргэжлийн хүний нөөц шаардлагатай үйл ажиллагааг эзэн өөрөө орлуулан гүйцэтгэдэг нь бүтээмж муутай, үр ашигггүй, хэт ачаалалтай байдаг. Энэ нь явцдаа жижиг дунд үйлдвэрлэгчидийн дампуурлын гол хүчин зүйл болж байна.
- Харин жижиг үйлдвэрлэгчид нэгдэн хоршиж үйлдвэрлэлийн цуврал хэлхээг бий болговол тасралтгүй өдөр тутам бараа бүтээгдэхүүнээ эцсийн жижиглэн худалдаанд нийлүүлэх чадамжтай болж санхүүгийн үр ашигтай үйл ажиллагаанд шилжих маш том давуу талыг бий болгоно.
- Мөн дээрээс нь хамтын байгууллага нь санхүүгийн нэгдмэл урсгалтай болсноор төрөл бүрийн санхүүгийн үйлчилгээ хэрэгцээ шаардлагаа хангаж эхлэх боломж бүрдэнэ.
- Хоршоодын бас нэгэн давуу тал дундын үйлдвэрлэлийн машин механизм, мэргэжлийн хүний нөөц, технологи үйл ажиллагааг бий болгох боломж бөгөөд энэ нь дундын зардлаар хямд өртөгөөр, өндөр чанартай өрсөлдөх чадамжтай бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх борлуулах суурь нөхцөлийг хангаж өгдөг байна.

ХОРШООНЫ ХӨГЖИЛД АНХААРАЛ ЗҮЙЛС:

Манай улсад 47,000 хоршоо бүртгэлтэй байдаг ч бодит үйл ажиллагаатай хоршоод маш бага байна. Үүний учир нь дараах хэд хэдэн зүйлсээс хамаарч байна.
- Менежментийн баг:
o Малчид тариаланч, үйлдвэрлэгчид хүсэл зорилгоо нэгтгэн хоршоо байгуулж хөгжлийн хөтөлбөр боловсруулан батлаж үйл ажиллагагаа эхлүүлдэг ч гүйцэтгэх менежментийн багаа дотроосоо томилдог байна. Гэтэл бодит байдал дээр хоршооны хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлэгч баг нь өөрсдөө бусад гишүүдтэйгээ адилхан мал, тариалан үйлдвэрлэлдээ анхаарах шаардлагатай байдаг учраас хамтын зорилго цаасан дээр үлдэж хоцордог. Иймээс хоршоо нь олон улсын жишгээр байнгын үйл ажиллагаатай хөдөлмөрийн хөлс, урамшуулалтай менежментийн баг байгуулан үйл ажиллагаа явуулах шаардлагата.
- Оролцоо:
o Хоршооны гишүүд хөгжлийн хөтөлбөртөө заавал оролцоог өндөр байлгах бодлого зохицуулалт хийх шаардлагатай. Хоршооны гишүүдийн нэг зорилт болох санхүүгийн хэрэгцээ нь хангагдаж байх нь нэг талдаа сайн ч нөгөө талдаа оролцоо багасаж Тэргүүлэгч, үйл ажиллагаа хариуцсан ажилтнууд эрсдэл, эрх мэдэл төвлөрч эхэлдэг нь. Энэ нь хоршооны эхэн үеийн мөчлөгт анзаарагдахгүй ч урт хугацаандаа тэнцвэргүй, ашиг сонирхол зөрчил үүсэх суурийг бий болгодог.
- Зөвлөх үйлчилгээ:
o Хоршоод байгуулагдахдаа засаглалын, санхүү, технологи, мэргэжил арга зүйн хувьд гарааны байгууллага байдаг. Тиймээс төлөвлөсөн зорилгодоо хүрэх, найдвартай тогтолцоог бий болгох хүртэл болон цаашдын үйл ажиллагаандаа мэргэжлийн зөвлөх байгууллагуудтай нягт хамтран ажиллах нь чухал.

НЭМҮҮ ӨРТГИЙН СҮЛЖЭЭ Жижиг дунд үйлдвэрлэгчид нэгдэж хоршин ажиллах нь анхан шатны хамтын ажиллагааны хэлхээг байгуулж б...
08/04/2024

НЭМҮҮ ӨРТГИЙН СҮЛЖЭЭ

Жижиг дунд үйлдвэрлэгчид нэгдэж хоршин ажиллах нь анхан шатны хамтын ажиллагааны хэлхээг байгуулж байгаа хэрэг юм. Гэвч энэхүү хамтын ажиллагааны хэлхээ нь зах зээлийн бусад хэлхээнд амжилттай холбогдох шаардлагатай.

Үйлдвэрлэгчийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн нь зах зээлд бэлтгэн нийлүүлэгчээс эхлээд жижиглэн худалдаа хүртлээ олон үе шат, оролцогчид дамжин явагддаг бөгөөд энэхүү хэлхээг НЭМҮҮ ӨРТГИЙН СҮЛЖЭЭ гэдэг.

Зөвхөн тахианы махны тухайд манай улс 46 сая ам доллар буюу 200 гаруй тэрбум ₮ ийн импортын хэрэглээтэй байдаг. Тахианы мах үйлдвэрлэлийг дотоодод байгуулахад эх сүрэг, өндөг хангамжаас эхлээд эцсийн хэрэглэгчийн гар дээр хүртлээ энэхүү 200 гаруй тэрбум ₮ нь 5 – 6 удаа салбар бүрийн оролцогчдоор дамжин цалин, тээвэр, борлуулалт, боловсруулалт, ашиглалт үйлчилгээний эдийн засгийн эргэлт үүсгэж 1000 тэрбум ₮ ийн НЭМҮҮ ӨРТГИЙН СҮЛЖЭЭ бий болгоно.
Иймээс эх орондоо үйлдвэрлэлийн үе шатыг байгуулах нь зөвхөн импортын барааны үнийн дүнгийн хэмжээгээр бус түүнээс 5 – 6 дахин өргөн цар хүрээтэй НЭМҮҮ ӨРТГИЙН СҮЛЖЭЭ, Эдийн засгийн цусан хангамжийг бий болгох чухал ач холбогдолтой юм.

ХҮНСНИЙ ХУВЬСГАЛД ХАМТДААМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хангамж, Аюулгүй байдал” үндэсний х...
08/04/2024

ХҮНСНИЙ ХУВЬСГАЛД ХАМТДАА

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хангамж, Аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний дагуу УИХ-аас 36-р тогтоолыг баталсан билээ. 36-р тогтоол нь нийт 5 бүлэг, 49 заалт, 116 арга хэмжээнээс бүрдэх бөгөөд ирэх 5 жилд хүнсний гол нэрийн 19 төрлийн бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх, улмаар хүнс экспортлогч улс болох зорилгын хүрээнд хэрэгжих юм. Өөрөөр хэлбэл эх орондоо хүнсний хувьсгал хийж буй түүхэн мөч ажил амжилттай хэрэгжиж эхэллээ. Үндэсний хөдөлгөөний үйл ажиллагааг хариуцсан Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан албаны даргаар Доктор /PhD/, профессор Ч.Даваабаяр томилогдон ажиллаж байна.

Хүнсний хувьсгал үндэсний хөдөлгөөний хүрээнд хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах, цаашид экспортын чиг баримжаатай хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд шаардлагатай нийт 1.7 их наяд төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэрийг 2022-2026 онд улсын төсвөөс зээлийн хүүгийн татаас болон батлан даалт, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр тусгасан бөгөөд энэ хүрээнд 834 тэрбум ₮ ийн ногоон зээл санхүүжилт олгогдоод байна.
Хүнсний хувьсгал үндэсний хөдөлгөөний хүрээнд зөвхөн зээлийн хүүгийн татаасанд 100 тэрбум ₮ ийн дэмжлэг олгоход үүнийг дагаад санхүүгийн зах зээлд 1 их наяд төгрөгийн чөлөөт эх үүсвэр бий болох боломжтой болох юм.
Нэгэн жишээгээр Дотоодын тахианы махны импортын хэрэглээг бүрэн халахад шаардлагатай хөрөнгө оруулалт, санхүүжилт нь 20 сая ам доллар байх бөгөөд уг санхүүжилтийн жилийн арилжааны банкны хүүний зардал нь 10 тэрбум ₮ байна гэж үзвэл Хүнсний хувьсгал үндэсний хөдөлгөөн хөтөлбөрт тусгасан жил бүр 100 тэрбум ₮ ийн хүүгийн татаас олгох нь ямар чухал ач холбогдолтой болохыг илтгэж байна.

ИМПОРТ БА ҮЙЛДВЭРЛЭЛИЙН НӨӨЦ:Монгол улс жилд 1 тэрбум ам долларын хүнс импортоор авдаг.
08/04/2024

ИМПОРТ БА ҮЙЛДВЭРЛЭЛИЙН НӨӨЦ:

Монгол улс жилд 1 тэрбум ам долларын хүнс импортоор авдаг.

08/04/2024

Зорьсондоо хүрэхэд 6 долоо хоног.

08/04/2024
08/04/2024

ТӨСЛИЙН ЭХ ХУВЬ:
Төслийн эх хувийг хэвлэн бэлтгээд аймаг, сумдын тэргүүлэгчдэд тус бүр нэг хувь илгээж байна. Гишүүд өөр өөрийн харьяаны тэргүүлэгчид дээрээс дэлгэрэнгүй танилцана уу. Төслийн баримт бичгийн нууцлалыг тэргүүлэгчид ханган ажиллах шаардлагатай. Төслийн хувь бүр хуудсандаа аймаг сумдын нэр тамгатай болно.

Address

Ulaanbaatar
Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Coop AVC posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Coop AVC:

Share