Naadamiin bilet 2026

Naadamiin bilet 2026 Монгол наадам зөвшөөрөл

Zarna tuwd ywj bn hvrgeed ugnu daraalsan suudluud cht dugaaraa
09/07/2026

Zarna tuwd ywj bn hvrgeed ugnu daraalsan suudluud cht dugaaraa

ОТ Баялаг . Хайран юм Баялагчгүй болно Усчгүй болно Өрөнд ч орно 😠34%ыг л цэвэр авахад Монгол улсыг т1 Баян болгох байса...
05/07/2026

ОТ Баялаг . Хайран юм Баялагчгүй болно Усчгүй болно Өрөнд ч орно 😠

34%ыг л цэвэр авахад Монгол улсыг т1 Баян болгох байсан Баялаг байгаа юмдаа . Чи бид нар Бүгд g class унаад Том том хаустай болцон Хятад тогооч Солонгос үйлчлэгч Гд Дээгүүр доогуур сүлжилдсэн Зам Метро гд л …

30/06/2026

Наадмийн билет дараалсан 4ш 6ш авна дугаараа

30/06/2026
Хилийн боомтуудын 2026 оны долоодугаар сард ажиллах хуваарийг танилцуулж байна.Долоодугаар сарын 10-15-ны өдрүүдэд Монго...
27/06/2026

Хилийн боомтуудын 2026 оны долоодугаар сард ажиллах хуваарийг танилцуулж байна.

Долоодугаар сарын 10-15-ны өдрүүдэд Монгол Улсын Үндэсний их баяр наадам тохиож буй тул доорх хуваарийн дагуу хилийн боомтууд түр хаахаар байна.

Төрийн наадамд хамгийн олон түрүүлсэн аваргуудАрдын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадамд эхлэхэд сар хүрэхг...
27/06/2026

Төрийн наадамд хамгийн олон түрүүлсэн аваргууд

Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадамд эхлэхэд сар хүрэхгүй хугацаа үлджээ. Монгол түмний хүсэн хүлээдэг, онцгой баяр нь наадам бөгөөд наадмын гол чимэг нь бөхийн барилдаан байдаг. Улсын баяр наадмын үндэсний бөхийн барилдаантай холбоотой сонирхолтой, баталгаат тоо баримттай мэдээллүүдийг уншигчдадаа цувралаар хүргэж байна.

Ардын хувьсгалын жилүүдийн наадмуудаас 24 аварга төрөн гарчээ. Эдгээр аваргууд төрийн их баяр наадамд 1-12 удаа түрүүлсэн байна.

Дархан аварга Бадмаанямбуугийн БАТ-ЭРДЭНЭ /12 түрүү/

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга Б.Бат-Эрдэнэ 1988-1990, 1992-1999 онуудын улсын их баяр наадам, 1990 онд зохион байгуулсан, улсын цол чимэг олгосон даншиг наадамд тус тус түрүүлж, монгол төрийн их баяр наадмыг 12 удаа магнайлжээ. Түүний 12 түрүү болон найман жил дараалан түрүүлсэн амжилтыг эвдэхэд бэрх юм.

Дархан аварга Хорлоогийн БАЯНМӨНХ /10 түрүү/

Увс аймгийн Хяргас сумын харьяат, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга Х.Баянмөнх 1968, 1971-1973, 1975, 1977, 1979, 1981, 1982, 1987 оны улсын их баяр наадамд өвдөг шороогүй түрүүлж, монгол төрийн их баяр наадамд түрүү хүртсэн тоог анх удаа хоёр оронтой болгосон байна.

Дархан аварга Бадамдоргийн ТҮВДЭНДОРЖ /7 түрүү/

Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат, үндэсний спортын гавьяат мастер, дархан аварга Б.Түвдэндорж 1939, 1941, 1945, 1946, 1952-1954 оны улсын их баяр наадамд түрүүлжээ. Тэрээр ардын хувьсгалаас хойш төрсөн анхны дархан аварга юм.

Дархан аварга Жигжидийн МӨНХБАТ /6 түрүү/

Төв аймгийн Эрдэнэсант сумын харьяат, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга Ж.Мөнхбат 1963-1967 болон 1974 оны төрийн их наадамд түрүүлжээ.

Дархан аварга Дарийн ДАМДИН /5 түрүү/

Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын харьяат, хөдөлмөрийн баатар, гавьяат жүжигчин, дархан аварга Дарийн Дамдин 1956-1960 оны улсын их баяр наадамд түрүүлсэн байна. Тэрээр циркийн урлагт хүч тамирын үзүүлбэр үзүүлж, гавьяат жүжигчин цол хүртсэн бөгөөд монгол төрийн наадамд таван жил дараалан түрүүлсэн анхны бөх юм.

ТӨСӨЛ: Үндэсний их баяр наадмын тухай хуульд оруулах өөрчлөлтүүдҮндэсний их баяр наадмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн ...
27/06/2026

ТӨСӨЛ: Үндэсний их баяр наадмын тухай хуульд оруулах өөрчлөлтүүд

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт, “Улсын баяр наадамд 10 жил тутам Их Монгол Улс байгуулагдсаны болон Ардын хувьсгалын тэгш ойг давхцуулан 1024 бөх, бусад баяр наадамд 512 бөх барилдана” гэж заасан.

Энэхүү зохицуулалт нь 10 жил тутамд 1024 бөхийг Үндэсний их баяр наадмаар барилдуулж, цолны үнэлэмжийг дээшлүүлэх, түүх, соёлын асуудалд ач холбогдол өгч буй хэрэг гэдгийг төсөл санаачлагч гишүүн П.Сайнзориг энэ үеэр тодотгов. Энэ жил Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ой тохиож буй тул ёслол төгөлдөр, өргөн дэлгэр тэмдэглэх нь зүйтэй гэж үзэж УИХ-ын 18 гишүүнээс уг хуулийн төслийг боловсруулан өргөн мэдүүлж байна.

Төсөлд тухайлбал,

Их Монгол Улс байгуулагдсаны тэгш ой тохиох жилүүдэд 1024 бөхийн барилдаан зохион байгуулах асуудлыг Монгол Улсын төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч Ерөнхийлөгч тухай бүр шийдвэрлэдэг байх,
Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт аймгийн наадамд зургаа давсан бөхөд “аймгийн харцага” цол олгох асуудал орхигдсон байгааг нэмж оруулах зохицуулалтыг тусгасан байна.
Хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдэл, төрт ёс, түүх, соёл, өв уламжлал, зан заншлыг бэлгэдсэн уламжлалт баяр болсон Үндэсний их баяр наадам, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн тэгш ойг ёслол төгөлдөр, өргөн дэлгэр тэмдэглэж, түүх, соёлоороо бахархах үндэсний ухамсар сайжирна гэж төсөл санаачлагчид үзжээ.

Мөн уг хуулийн төслийг дагалдуулан Үндэсний их баяр наадмын тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.

2003 оны 6 дугаар сарын 13-ны өдөр баталсан Үндэсний баяр наадмын тухай, 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр баталсан Үндэсний баяр наадмын тухай хууль (Шинэчилсэн найруулга) батлагдаж, хүчин төгөлдөр үйлчлэхээс өмнөх үеийн буюу:

1987 онд болон Монголын бүх ард түмний спартакиад,
1995 оны Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр зохион байгуулсан “Өндөр Гэгээн Занабазарын 360 жилийн ойн баяр наадам,
1989 он, түүнээс хойших улсын баяр наадамд үзүүрлэж, шөвгөрсөн болон Ардын хувьсгалын тэгш ойн баяр наадамд шөвгөрч тухайн үеийн дүрэм, уламжлал, жишгийн дагуу цол олгогдох амжилт үзүүлсэн боловч цол нь олгогдоогүй бөхчүүдийн өөрийн, эсхүл гэр бүлийн гишүүний хүсэлтийн дагуу цолыг нөхөж олгох асуудлыг Монголын Үндэсний бөхийн холбооны саналыг үндэслэн Үндэсний их баярын наадмын хороо Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлан нэг удаа шийдвэрлүүлэх болон Ардын хувьсгалын 100 жил, Залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жил, Монголын Үндэсний бөхийн холбоо байгуулагдсаны 30 жил, Монгол бөхийг дэлхийн дээд амжилт Гиннесийн номд бүртгүүлсний 10 жилийн ойд зориулан 2021 онд зохион байгуулсан хүчит бөхийн барилдаанд 5, 6, 7, 8, 9 давж амжилт үзүүлсэн бөхчүүдэд Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 9.3 дахь хэсэгт цолыг Монголын Үндэсний бөхийн холбооны саналыг үндэслэн Үндэсний их баярын наадмын хороо Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлан шийдвэрлүүлэх зохицуулалтыг тодорхой болгох шаардлагатай гэж үзэн уг хуулийн төслийг боловсруулсан байна.
Төсөл санаачлагч гишүүд:

УИХ-ын гишүүн Г.Хосбаяр, Ковидын жилийн наадам, эсвэл нь баяр наадамд үзүүрлэсэн бөх авах ёстой цолоо аваагүй гэх мэт гоидол, эргэлзээг тайлах шийдлийг тусгасан хуулийн төсөл юм.

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Пунцагийн Сүхбат Гарьд бол монголчуудын төдийгүй, баянхонгорчууд бидний хайртай хүү. Энэ бөх 1991 оны наадамд үзүүрлээд Арслан цолны болзол хангасан боловч цолоо авч чадаагүй, цээжиндээ шивүүлээд бурхны оронд одсон.

Арслан цолоо авах талаар маш их санал хүсэлт ирсэн. Тиймээс хуулийн төсөлд Ардын хувьсгалын тэгш ойн баяр наадамд шөвгөрч тухайн үеийн дүрэм, уламжлал, жишгийн дагуу цол олгогдох амжилт үзүүлсэн боловч цол нь олгогдоогүй бөхчүүдийн өөрийн, эсхүл гэр бүлийн гишүүний хүсэлтийн дагуу цолыг нөхөж олгох асуудлыг тусгасан гэв.

 #Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын үеэр хоол, үйлчилгээний 170 гаруй цэг ажиллана“Хүрээ цам-Даншиг наадам 2026” энэ амра...
27/06/2026

#Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын үеэр хоол, үйлчилгээний 170 гаруй цэг ажиллана

“Хүрээ цам-Даншиг наадам 2026” энэ амралтын өдрүүдээр буюу 27, 28-ны өдрүүдэд Хүй долоо худагт болно.

Наадмын үеэр худалдаа, үйлчилгээний талбайг соёл урлагийн болон худалдаа, үйлчилгээний талбай гэсэн хоёр үндсэн хэсэг бүхий найман секторт хувааж, 170 гаруй цэгт үйл ажиллагаа явуулахаар төлөвлөжээ.

Энэ үеэр ил задгай, зөвшөөрөлгүй худалдааг хориглож байгаа юм. Нийт найман секторт дараах чиглэлээр үйл ажиллагаа явуулна. Үүнд,

“A” секторт гар урлал, бэлэг дурсгал, соёлын бараа, жижиг дунд үйлвэрлэл эрхлэгчдийн бараа;
“B”, “С”, “D” , “Е” секторт худалдаа, хоол үйлдвэрлэл үйлчилгээ;
“F” секторт хүүхдийн хөдөлгөөнт тоглоом, хүүхэд хуурайлах өрөө;
“G”,“H” секторт есөн дүүргийн соёл, хүндэтгэл, бэлтгэлийн гэр болон асар байрлана.
Өнөөдрийн байдлаар А секторт 50, B, C, D, E секторт 85, F секторт 30 нийт 165 цэгт иргэн, хуулийн этгээд худалдаа, үйлчилгээ гаргахаар бэлтгэж байна.

Address

ХУД
Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Naadamiin bilet 2026 posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share