Эрдэнийн Эрэл ХХК/ Erdenyn Erel LLC

Эрдэнийн Эрэл ХХК/ Erdenyn Erel LLC Геологи, Геофизик, Геологи хайгуулын өрөмдлөг / Mineral exploration, Geophysical survey and Drilling

26/05/2026

12 жил хүлээгдсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг маргааш УИХ-д өргөн барина
....................

Аж үйлдвэр эрдэс баялгийн сайдын зөвлөлийн ээлжит хуралдаан болж өндөрлөлөө. Хуралдааннд салбар яамны бодлогын газрын төлөөлөл, харьяа агентлагууд оролцсон бөгөөд гурван асуудал хэлэлцэв. Үүнд,

- Газрын тосны бүтээгдэхүүний нөөц хангамжийн удирдлагын системийн ажлын явцын талаарх танилцуулга,

- Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох, сонгон шалгаруулалтын нэмэлт өөрчлөлт оруулах тухай журмыг танилцуулах,

- Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгох боломжтой шинээр ялгасан талбайн тухай танилцуулга,

Хурлын эхэнд Газрын тосны бүтээгдэхүүний нөөц хангамжийн удирдлагын системийн ажлын явцын талаарх танилцуулгыг Ашигт малтмал, газрын тосны газраас танилцуулсан бөгөөд шуурхай арга хэмжээ авч ажиллахыг сайд Г.Дамдинням үүрэг болголоо.

Дараа нь, Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох, сонгон шалгаруулалтын нэмэлт өөрчлөлт оруулах тухай журмын танилцуулгатай холбогдуулан төрийн ажил гацааж бусад аж ахуйн нэгжийн боломжийг хулгайлж буй тохиолдолд тухайн аж ахуйн нэгжид санхүүгийн өндөр хариуцлага хүлээлгэхийг салбарын сайд Г.Дамдинням санууллаа. Үүгээр, дотоодын аж ахуйн нэгжүүдээ дэмжих, ил тод, шуурхай болохыг илэрхийлсэн билээ.

Хуралдааныг даргалж буй салбарын сайд болон хуралдаанд оролцож буй гишүүд Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох, сонгон шалгаруулалтын нэмэлт өөрчлөлт оруулах тухай журмын саналыг хэлэлцэн дэмжив. Мөн гуравдугаар асуудал болох Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгох боломжтой шинээр ялгасан талбайн тухай танилцуулгыг сонссоноор хуралдаан өндөрлөсөн. Хуралдааны төгсгөлд Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням 12 жил хүлээгдсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг маргааш өргөн барьж, энэ хаврын чуулганд багтаан хэлэлцүүлнэ гэдгийг яриандаа тодотголоо.

ДЭЛГЭРЭНГҮЙГ: https://mmhi.gov.mn/

20 жилийн түүх, туршлага  # геологи-хайгуул  # геофизикийн судалгаа  # хайгуулын өрөмдлөг  # тэсэлгээний өрөмдлөг  # хай...
20/05/2026

20 жилийн түүх, туршлага
# геологи-хайгуул
# геофизикийн судалгаа
# хайгуулын өрөмдлөг
# тэсэлгээний өрөмдлөг
# хайгуулын зөвлөх үйлчилгээ

16/05/2026

Ч.БОЛДБААТАР: САЛХИТЫН ТӨСӨЛ АШИГЛАЛТЫН ҮЕИЙН ХАЙГУУЛААР НӨӨЦӨӨ ӨСГӨЖ, ТЭЗҮ-ИЙН ГҮЙЦЭТГЭЛИЙГ 200 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ДАВУУЛЛАА

✅“Эрдэнэс Алт Ресурс” ХХК-ийн хэрэгжүүлсэн Салхитын мөнгө-алтны ордын төсөл нь төрийн өмчит компаниуд дунд засаглал болон санхүүгийн сахилга батаараа жишиг болохуйц үзүүлэлттэй байна.

✅Тус хамт олон өдгөө 100 гаруй тонн алтны нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулах дараагийн том гараан дээрээ иржээ. “Эрдэнэс Алт Ресурс” ХХК-ийн Салхит уулын баяжуулах үйлдвэрийн захирал, Монгол Улсын Зөвлөх инженер Ч.Болдбаатартай технологийн инновац болон ирээдүйн төслүүдийн талаар ярилцлаа.

Ярилцлагыг: https://www.mongolianminingjournal.com/a/75054 холбоосоор хүлээн авч уншина уу!

Erdenes Alt Resource LLC

14/05/2026
04/05/2026
01/05/2026
Монголын Геологи Хайгуул Чуулга УулзалтМонголын Үйлдвэрлэлийн Геологичдын Холбоо
14/03/2026

Монголын Геологи Хайгуул Чуулга Уулзалт
Монголын Үйлдвэрлэлийн Геологичдын Холбоо

🌍⛏️ Монголын геологи, хайгуул 2026 Чуулга уулзалт ⛏️🌍
🚀 "МОНГОЛЫН ГЕОЛОГИ, ХАЙГУУЛ 2026" 17 дахь удаагийн чуулга уулзалт, үзэсгэлэн ХАРИУЦЛАГАТАЙ ХАЙГУУЛ сэдвийн хүрээнд тун удахгүй болох гэж байна!
Үндсэн үйл ажиллагаа, бүртгэл болон дэлгэрэнгүй мэдээллийг тун удахгүй хүргэх болно.
📅 2026.03.26-27 Корпорейт Хотэл энд Конвейшн Центр

28/03/2025

HAPPY HOUR!

Эрдэнийн Эрэл ХХК/ Erdenyn Erel LLC компани нь 20 жилийн ойгоо тохиолдуулан 3-р сарын 28-ны 17 цагт өөрсдийн үзэсгэлэнгийн талбай болох D3 дээр "HAPPY HOUR" -ийг зохион байгуулах гэж байна.

Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна!

***
Эрдэнийн Эрэл ХХК/ Erdenyn Erel LLC is organizing a "HAPPY HOUR" event on March 28th at 5:00 PM at its exhibition venue, D3, to celebrate its 20th anniversary.

We warmly invite you to join us!

Address

Монгол Улс, Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Олимпийн гудамж 7/3, Цэнтрум төв/905 тоот
Ulaanbaatar
14240

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00

Telephone

+97677010141

Alerts

Be the first to know and let us send you an email when Эрдэнийн Эрэл ХХК/ Erdenyn Erel LLC posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Эрдэнийн Эрэл ХХК/ Erdenyn Erel LLC:

Share