30/11/2023
✔Олон удаагийн визэнд шинээр нэмэгдсэн нөхөл болон бүрдүүлэх материалын жагсаалт.
※Олон удаагийн визний хугацаа 3 болон 5 жил болон өөрчлөгдсөн болно. / Олон удаагийн визний нөхцөл хангасан иргэн шууд 3 жилээс эхлэнэ./
✔1.БНСУ-д эхнэр, нөхөр болон шууд хамаарал бүхий гэр бүл нь (өөрийн болон эхнэр/нөхрийн эцэг, эх, 19 наснаас доош насны хүүхэд) 1 жилээс дээш хугацаагаар оршин сууж буй иргэн
※ Хүчинтэй хугацаа/ 1 удаа оршин суух хугацаа: 3,5 жилийн олон удаагийн виз /90 хоног
БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТ
1.Виз мэдүүлгийн маягт, сүүлийн 6 сарын дотор авсан 3.5x4.5см хэмжээтэй өнгөт зураг
2.Гадаад паспорт/ Хуулбар 1 хувь
3.Нөхцөл хангаж буйг нотлох бичиг баримт
-БНСУ-д оршин сууж буй гэр бүлийн иргэний гадаад иргэний үнэмлэхийн хуулбар (оршин суух хүчинтэй хугацаа 6 сараас дээш үлдсэн байх)
-Төрөл садангийн лавлагаа эсвэл төрсний бүртгэлийн лавлагаа /E-Монголиагаас/
D-2~D-4 ангиллын визээр оршин сууж буй тохиолдолд сургуулийн тодорхойлолт, дүнгийн тодорхойлолт
-E ангиллын визээр оршин сууж буй тохиолдолд ажлын газрын тодорхойлолт
4. Санхүүгийн чадвар нотлох бичиг баримт
--Аж ахуйн нэгжийн захирал: Татварын тодорхойлолт, аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар
-Байгууллагын ажилтан: Нийгмийн даатгалйн шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /E-Монголиагаас/, ажлын газрын тодорхойлолт
-Бусад: Виз мэдүүлэгчийн нэр дээрх дансны сүүлийн 6 сарын хуулга (хамтран эзэмшигч байх боломжгүй)
5.Гэрлэлтийн лавлагаа /E-Монголиагаас/
✔2.Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)-ын гишүүн орны визтэй ба визээ ашиглан тухайн оронруу зорчсон иргэн
БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТ
1.Виз мэдүүлгийн маягт, сүүлийн 6 сарын дотор авсан 3,5x4,5 хэмжээтэй өнгөт зураг
2.Гадаад паспорт/Хуулбар 1 хувь
3.Нөхцөл хангаж буй нотлох бичиг баримт
-OECD гишүүн орны виз болон хилийн шалган нэвтрүүлэх албаны таигаиай хэсгүүдийн эх хувь
4. Санхүүгийн чадвар нотлох бичиг баримт
-Аж ахуйн нэгжийн захирал: Татварын тодорхойлолт, аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар
-Байгууллагын ажилтан: Нийгмийн даатгалйн шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /E-Монголиагаас/, ажлын газрын тодорхойлолт
-Бусад: Виз мэдүүлэгчийн нэр дээрх дансны сүүлийн 6 сарын хуулга (хамтран эзэмшигч байх боломжгүй)
5.Гэрлэлтийн лавлагаа /E-Монголиагаас/
※ Хүлээн зөвшөөрөгдөх OECD-ын 22 орон: Австри, Бельги, Дани, Франц, Герман, Исланд, Ирланд, Итали, Люксембург, Нидерланд, Шинэ Зеланд, Норвег, Португал, Испани, Швед, Швейцар, Их Британи, АНУ, Канад, Австрали, Финланд
👨🎓3.БНСУ-д коллежоос дээш зэрэг хамгаалсан иргэн эсвэл бусад улсад магистраас дээш зэрэг хамгаалсан иргэн
БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТ
1.Виз мэдүүлгийн маягт, сүүлийн 6 сарын дотор авсан 3.5x4.5см хэмжээтэй өнгөт зураг
2.Гадаад паспорт/ Хуулбар 1 хувь
3.Нөхцөл хангаж буйг нотлох бичиг баримт
-Дипломын хуулбар, дүнгийн жагсаалт, бусад улсад оршин сууж байсан визний хуулбар, хилийн шалган нэвтрүүлэх албаны тамгатай хэсгүүдийн хуулбар эсвэл хил хамгаалах ерөнхий газрын улсын хил нэвтэрсэн тухай лавлагаа
4.Гэрлэлтийн лавлагаа /E-Монголиагаас/
※ Монгол улсаас өөр улсад бакалавраас дээш зэрэг хамгаалсан тохиолдолд дипломын хуулбар дээрээ тухайн улсын ГХЯ-аас олгосон апостиль гэрчилгээ, эсвэл төгссөн сургуулийн харьяа улсад суугаа БНСУ-ын ЭСЯ-аас консулын баталгаа хийлгэнэ.
※ БНХАУ-ын Боловсролын яамны харьяа боловсролын түвшин/зэрэг магадлан итгэмжлэх төвөөс олгосон боловсролын зэрэг хамгаалсан эсэх тодорхойлолт (БНХАУ-д төгсөгчдөд хамаарна