KK brand Mongolia

KK brand Mongolia Food & drinks

23/02/2026
29/01/2026

2026 ОНД ЦАЛИН НЬ НЭМЭГДЭХ ХАМГИЙН ӨНДӨР МАГАДЛАЛТАЙ 10 МЭРГЭЖИЛ

Энэхүү судалгааг АНУ-ын Хөдөлмөрийн статистикийн товчооны 2021-2024 оны өгөгдөлд үндэслэн гаргасан бөгөөд 2034 он хүртэлх ажлын байрны өсөлтийн төлөвийг мөн тооцсон байна.

1. Санхүүгийн менежерүүд
Жилийн дундаж цалин: $161,700
Цалингийн жилийн өсөлт (2021–2024): 7.1%
2034 он хүртэлх төлөв: 15% өсөлт
Боловсрол: Бакалаврын зэрэг

2. Маркетингийн менежерүүд
Жилийн дундаж цалин: $161,030
Цалингийн жилийн өсөлт: 6.1%
2034 он хүртэлх төлөв: 7% өсөлт

3. Мэдээллийн аюулгүй байдлын шинжээчид
Жилийн дундаж цалин: $124,910
Цалингийн жилийн өсөлт: 6.8%
2034 он хүртэлх төлөв: 29% өсөлт (Хамгийн хурдацтай өсөж буй мэргэжлүүдийн нэг)

4. Өгөгдлийн шинжлэх ухаанч
Жилийн дундаж цалин: $112,590
Цалингийн жилийн өсөлт: 3.7%
2034 он хүртэлх төлөв: 34% өсөлт (Ажлын байрны хамгийн өндөр эрэлттэй)

5. Бүртгэлтэй сувилагч нар (Registered Nurses)
Жилийн дундаж цалин: $93,600
Цалингийн жилийн өсөлт: 6.5%
Ажлын байрны тоо: 3.3 сая гаруй

6. Цахилгаан дамжуулах шугамын засварчин, суурилуулагч
Жилийн дундаж цалин: $92,560
Цалингийн жилийн өсөлт: 5.7%
Боловсрол: Бүрэн дунд боловсрол (Коллежийн зэрэг шаардахгүй хамгийн өндөр цалинтай ажлын нэг)

7. Агаарын хөлгийн механик болон техникч
Жилийн дундаж цалин: $78,680
Цалингийн жилийн өсөлт: 6.4%

8. Туслах сувилагч (LPN/LVN)
Жилийн дундаж цалин: $62,340
Цалингийн жилийн өсөлт: 7.6% (Энэ жагсаалт дахь цалингийн хамгийн өндөр өсөлттэй мэргэжил)

9. Барилгын тоног төхөөрөмжийн оператор
Жилийн дундаж цалин: $58,320
Цалингийн жилийн өсөлт: 6.5%

10. Ачааны машины жолооч
Жилийн дундаж цалин: $57,440
Цалингийн жилийн өсөлт: 5.9%

Энэ нь таны карьерын хувьд юу гэсэн үг вэ? Эрүүл мэнд, технологи, нарийн мэргэжлийн арилжааны салбарууд 2026 онд цалингийн өсөлтөөрөө тэргүүлэх төлөвтэй байна.

Эх үүсвэр: forbes.com

29/01/2026

Жинхэнэ эр хүн гэр бүлийн үнэ цэнийг мэддэг

Бидний амьдралд янз бүрийн л эрчүүд тааралддаг. Тэдний дундаас жинхэнэ эр хүнийг ялган танихад тань доорх 10 шинж тус болно байх……

Шинж No. 1: Жинхэнэ эр хүн хүчтэй байдаг
Жинхэнэ эр хүн жижигхэн асуудалд шантарч усан нүдлэдэггүй, гомдоллодоггүй, үглэдэггүй, мөн найтаах болгондоо эмч дээр очоод байдаггүй. Жинхэнэ эр хүн шийдвэр гаргах чадвартай байж, үр дүнд нь зохицож амьдардаг. Жинхэнэ эр хүн өөрийнхөө хийсэн үйлдэл, хэлсэн үгэндээ эзэн нь байж хариуцлага хүлээхээс айдаггүй. Тэд хатуу чанга байдаг. Тиймээс ч амьдралд нь ямар нэг бүтэхгүй зүйл тохиолдвол түүндээ түүртэж удалгүй, гутарч шаналалгүй, орхиод өөр шинэ зүйлийг эхлүүлэх зориг тэнхээтэй эрчүүд бол жинхэнэ эр хүн.

Шинж No. 2: Жинхэнэ эр хүн анхааралтай байдаг
Жинхэнэ эр хүн чухал болон чухал биш зүйлсээ ялгаж салгах чадвартай байдаг. Тиймээс ч өөрт нь ямар ч ашиг авчрахгүй тэнэглэлд хамаг цагаа үрэх хүн биш. Гэвч өөрийнхөө сонирхолтой зүйлд зохистой цаг зав гаргах нь зүйн хэрэг гэдгийг бүү мартаарай. Жинхэнэ эр хүн гэр бүлийнхээ ноён нуруу нь байж чадахуйц мөнгө олдог, овсгоо самбаатай байдаг. Тэдний хувьд с**с үргэлж хоёрдугаарт тавигддаг.

Шинж No. 3: Жинхэнэ эр хүн гэр бүлийн үнэ цэнийг мэддэг
Жинхэнэ эр хүн хүүхдүүддээ сайн эцэг нь байхыг хичээдэг. Хүүхдээ буруу юм хийсэн тохиолдолд эцгийн ёсоор сурган хүмүүжүүлж, сайн үлгэр дууриал нь болж чаддаг. Тэд хэзээ ч хүүхэддээ муу муухайгаа харуулахыг хүсдэггүй. Учир нь тэд үрийнхээ ирээдүйд санаа тавьж явдаг. Мөн эмэгтэйчүүдээс ялгаатай нь жинхэнэ эр хүн хүүхдийнхээ жижиг алдааг тоолгүй өнгөрөөдөг. Тэдний хувьд хүүхэд нь ирээдүйд зөв хүн болж төлөвших эсэх нь л хамаатай. Энэ нь уужуу сэтгэл, алсын хараатай нь холбоотой юм.

Шинж No. 4: Жинхэнэ эр хүн хов жив хөөцөлддөггүй
Хэрэв хэн нэг залуу таны найз бүсгүйтэй танилцчихаад илүүдэл жингийнх нь, эсвэл өмссөн гутал нь зохиогүй байсан талаар ярьж, инээж байх юм бол тэр жинхэнэ эр хүн биш. Жинхэнэ эр хүнд бусдын ялих ялихгүй зүйл хамаагүй байдаг. Тэр зөвхөн анхаарлаа төвлөрүүлэх ёстой зүйлдээ л төвлөрүүлдэг. Ярих ёстой хэмжээнээсээ хэтрүүлж ярьдаггүй, мөн өөрийгөө хэт дөвийлгөн магтдаггүй байвал тэр өөрийнхөө үнэ цэнийг мэддэг жинхэнэ эр хүний шинж. Гэвч энэ нь бүрэг ичимхий, дуугай зантай байх ёстой гэсэн үг бус.

Шинж No. 5: Жинхэнэ эр хүн амласандаа хүрдэг
Тэр хэлэх гэсэн үгээ боддог. Биелүүлж чадахгүй амлалтаа хэзээ ч өгдөггүй. Тиймээс ч тэд бидэнд анхнаасаа итгэл төрүүлж, найдвартай санагддаг. Жинхэнэ эр хүний хажууд байхад амар амгалан, тайван болж, айдас түгшүүрээс ангижирдаг. Турьхан бүсгүйчүүд бидэнд яг л ямар нэг бамбайн дор, хамгаалалтанд орсон мэт сайхан сэтгэгдэл төрдөг.

Шинж No. 6: Жинхэнэ эр хүн бусаддаа үлгэр жишээ байдаг
Жинхэнэ эр хүн бусдыг болон өөрийгөө үргэлж хүндэлдэг. Харин өөрийг нь үл хүндэтгэсэн нөхцөлд хариу үйлдлийг тохирсон хэмжээгээр нь үзүүлж чаддаг. Жинхэнэ эр хүн өөрийгөө доош нь хийх зүйлийг хэлдэггүй, хийдэггүй. “Би чамайг нохой шиг л дагаж байя” гэсэн утгатай үг үйлдэл үзүүлж байвал тэр жинхэнэ эр хүн биш. Сул дорой чанар эр хүний үнэлэмжийг бууруулдаг. Гэвч эр хүн эмэгтэй хүний, ялангуяа хайрласан эмэгтэй хүнийхээ өмнө буулт хийж чаддаг байх ёстой. Уучлалт гуйх нь тэдний хувьд гутамшигт явдал биш.

Шинж No. 7: Жинхэнэ эр хүн амьдралаа өөрөө бүтээдэг
Жинхэнэ эр хүн өөрийнхөө амьдралыг бүтээхдээ эцэг эхийнхээ, эсвэл эхнэр, найзуудынхаа гарыг хардаггүй. Түүнд аавын мөнгө “амтгүй” байдаг. Хувь заяагаа бий болгох замаа тэр гадагшаа хэлдэггүй ч оюун санаандаа эртнээс бий болгосон байдаг. Салхи дагаж хийсэлгүйгээр аль болох тэмцэхийг хичээдэг. Тэгсэн цагт тэд өөрсөддөө ч сэтгэл хангалуун болж, хүч чадлыг мэдрэн өөртөө итгэлтэй болдог.

Шинж No. 8: Жинхэнэ эр хүн эмэгтэй хүн шиг харагддаггүй
Хүнийг гаднаас нь дүгнэж болдоггүй хэмээдэг ч жинхэнэ эр хүн эмэгтэйлэг харагддаггүй. Харагдах ёсгүй ч биш, угаас жинхэнэ эрчүүд тийм стилийг сонгодоггүй. Гэвч тэд өөрийнхөө гоо сайханд зохих хэмжээгээр анхаарч, ариун цэврийг сахидаг. Тэдний ихэнх нь эмэгтэй хүнээр халамжлуулах дуртай байдаг ба бидний гар хүрсэн зүйлсийг хэрэглэхдээ итгэлтэй байдаг.

Шинж No. 9: Жинхэнэ эр хүн хэнтэй ч харьцахдаа энгүүн байдаг
Тэдэнд өөрийгөө дөвийлгөх, бусдын хор шарыг малтах, үг хаях шаардлага байдаггүй. Хэлэх гэсэн үгээ энгийнээр, товч бөгөөд тодорхой шулуухан илэрхийлж чаддаг. Хэт тойруулах, дэвэргэх, давслах, сүржигнэх, үглэх шинжүүд тэдний амнаас унадаггүй.

Шинж No. 10: Жинхэнэ эр хүн зорьсондоо хүрдэг
Эрх мэдэлд дуртай жинхэнэ эр хүн нэг л зорьсон үйлдээ заавал хүрэхийг эрмэлздэг. Түүндээ ч хүрдэг. Тэд зусар хүмүүсийн ятгалганд автдаггүй, муу зуршилд уруу татагддаггүй. Өөрөөр хэлвэл сэтгэлзүйн дархлаатай ба алсын хараатай. Найз нөхдөө ч зөв сонгож чаддаг. Болих ёстой зүйлээсээ болих ёстойгоо мэддэг учраас тэр. Мөн тэд хайртай хүмүүсийнхээ төлөө мөнгө гаргахаас хэзээ ч төвөгшөөдөггүй. Гачигдаж дутагдаж байлаа ч түүнийгээ олонд зарладаггүй.

29/01/2026
29/01/2026
КК УНДАА ЦАГААН САРЫН СУПЕР ХЯМДРАЛ🇲🇳 Зөгийн балтай КК ундаа 500гр савалгаатай хүргүүлээд аваарай👍 Утас: 80866808
29/01/2026

КК УНДАА ЦАГААН САРЫН СУПЕР ХЯМДРАЛ🇲🇳 Зөгийн балтай КК ундаа 500гр савалгаатай хүргүүлээд аваарай👍
Утас: 80866808

✨✨✨✨Оюутан залуус, судлаачдад ч гэсэн хэрэгтэй. Одоо цагаа зөв зарцуулж, ажлаа ухаалгаар амжуулдаг үе ирсэн шүү. Хадгала...
27/10/2025

✨✨✨✨Оюутан залуус, судлаачдад ч гэсэн хэрэгтэй. Одоо цагаа зөв зарцуулж, ажлаа ухаалгаар амжуулдаг үе ирсэн шүү. Хадгалаад аваарай.
💫 PopAi: Тайлан, эссэ, бизнесийн бичиг баримт бичих хялбар талбар. Word, PDF бичвэрүүдийн хураангуйг гаргаж өгнө. https://www.popai.pro/en/ai-writing
💫 Noiz: Youtube бичлэгийн хураангуй хийх сайт. Мөн бичлэгийг бичвэр болгон хөрвүүлэх боломжтой. Үнэ төлбөргүй. https://noiz.io/
💫 Sharly AI: 50 гаран төрлийн файлыг оруулж хураангуйлан унших боломжтой. Оруулсан файлаасаа хэрэгтэй зүйлийг асууж, файлтайгаа ярилцаад явах боломжтой. https://sharly.ai/
💫 Anara: Ном, аудио, их хэмжээний бичвэрийг хураангуйлах оюутан, судлаачдын хэрэглэж болох гоё хэрэглүүр. Үнэ төлбөргүй хувилбараар сард 15 бичвэр гаргах боломжтой. https://anara.com/
💫 Scribbr: Бичсэн бичвэрээ шалгуулж, янзлуулж, эсвэл бусдын ажлыг хуулсан эсэхийг шалгаж, янз бүрийн ишлэл тaтaх, үүсгэхэд таны хамгийн сайн туслах байх болно.
Эх сурвалж: Алтангэрэл Эрдэнэхуяг

Хүмүүсээс гарч буй хандлагаар өөрийгөө зовоож, хүндээр хүлээж авахгүйг хичээгээрэй.Хэлэх ёсгүй үг хэлбэл тэр л биз…Хийх ...
27/10/2025

Хүмүүсээс гарч буй хандлагаар өөрийгөө зовоож, хүндээр хүлээж авахгүйг хичээгээрэй.

Хэлэх ёсгүй үг хэлбэл тэр л биз…
Хийх ёсгүй үйлдэл гаргаад байвал тэр л биз…
Хэн ч биш юм шиг хандвал тэр л биз…

Заавал бусдад ойлгуулж, хайрлуулж, хүндлүүлэх амьдралын хууль байхгүй шүү дээ!

Зүгээр л тэр хүмүүсийн чамд өгсөн тэр ХАНДЛАГА-ыг хүлээж авалгүй, өөрсдөд нь үлдээчих.

Тийм зүйлсийг сэтгэлдээ чирч авчраад бүү эмзэглэ, бүү шанал.
Зөв бодолтой, сайхан сэтгэлтэй явахад бүх зүйл чинь бүтэж явдаг....😍

1.Багаас эхэл – ингэх нь хамгийн зөв.Домбо аажим аажмаар дүүрдэг. Хамгийн чадварлаг багш хүртэл сурагч байсан гэдгийг са...
27/10/2025

1.Багаас эхэл – ингэх нь хамгийн зөв.

Домбо аажим аажмаар дүүрдэг. Хамгийн чадварлаг багш хүртэл сурагч байсан гэдгийг санах хэрэгтэй. Хэрэв та эрэмбэ сахих чадвартай агаад тэвчээртэй бол амжилтанд хүрэх боломж үргэлж бий. Шөнийн дотор уулын оргилд хүрэхгүй учир багаас эхэлж шантралгүй хөдөлмөрлөсөн хүн л домбыг дүүргэж чадна.

2. Бодол биелдэг.

Бидний оюун бодол бол бидний ертөнц юм. Буруу бодол тээвээс өвчин зовлон таныг дагах болно. Цэвэр ариуныг өвөртлөвөөс сайн сайхнаар хүрээлэгдэх болно. Зөв амьдрахын тулд зөв бодлоор оюун ухаанаа цэнэглэх хэрэгтэй. Эерэгээр сэтгэж хүссэндээ хүрдэг бол сөрөг бодол өөрийг тань хөнөөхөөс цаашгүй.

3. Уучилж сурах.

Уур хилэнгээ дотроо хадгалах нь улайссан чулуу барьчихаад өөр нэгэн рүү шиднэ гэж хүлээхтэй адил, өөрөө түлэгдээд л дуусна. Бусдыг уучлах нь өөрийгөө чөлөөлнө гэсэн үг юм. Тэр даруй уучилж сурах нь хэцүү ч гэсэн боломжтой.

4. Таны үйлдэл бүр үр дагавартай.

Хөгжиж дэвшихийн тулд өдөр бүр үр бүтээлтэй байх хэрэгтэй. Бурхан шувуу бүрт өт өгдөг ч үүрэнд нь хаяж өгдөггүй. Юм хийсэн хүний хувь заяа юу ч хийгээгүй хүнийхээс өөр байдаг гэдгийг санаарай.

5. Ойлгох гэж оролд.

Үнэнийг эрэлхийлэх нь өөрийгөө зөвтгөхөөс чухал. Бусдыг ойлгоход бүхнээ зарцуулсан цагт өөрийг ойлгуулахад хүч зарагдахгүй. Амар амгалан байх нь зөв байхаас чухал.

6. Өөрийгөө ялан дийл.

Мянган тулаанд ялснаас өөрийгөө нэг ялсан нь дээр. Өөрийгөө ялан дийлсэн ялалтыг тань хэн ч булааж чадахгүй. Харин өөрийгөө ялан дийлэхийн тулд бодлоо удирдаж хянах чадвартай байх хэрэгтэй. Далайн шуурга шиг буцалж байж болохгүй. Магадгүй танд бодлоо удирдана гэдэг нь утгагүй сонсогдож болох юм. Тэгвэл та бодоод үзээрэй, шувуу дээгүүр тань нисэхийг та болиулж чадахгүй ч, толгой дээр тань үүрээ засахыг зогсоож чадна шүү дээ.

7. Найрамдлыг эрхэмлэн амьдрах хэрэгтэй.

Амгалан байдал дотроос эхэлдэг. Тайван амгалан байя гэвэл гаднаас эрж хайх биш өөрийн сэтгэл рүүгээ өнгийж харах нь зүйтэй.

8. Үргэлж талархаж байх.

Өглөө болгон сэрдэгтээ, идэх хоол, өмсөх хувцас, хайрлах хүнтэй гэдгээ бодоод өдөр бүр юм бүхэндээ талархаж байх хэрэгтэй. Амьдралд талархах шалтгаан хэзээд олдоно🙏🙏🙏

МӨНГӨ ХАДГАЛАХ 10 АЛХАМ1-р дүрэм. Авахаасаа өмнө битгий үр      Ирээдүйгээсээ зээлж, одоогийн хэрэгцээг хангах хэрэггүй....
27/10/2025

МӨНГӨ ХАДГАЛАХ 10 АЛХАМ

1-р дүрэм. Авахаасаа өмнө битгий үр

Ирээдүйгээсээ зээлж, одоогийн хэрэгцээг хангах хэрэггүй. Удахгүй тэдэн төгрөгтэй болох юм чинь, тийм гэрээ хийгдэх гэж байгаа юм чинь гээд орж ирээгүй орлогоос урьдчилан зарцуулалт хийж хэзээ ч болохгүй.

2-р дүрэм. 40%-ийн дүрэм

Орж ирсэн орлого бүрийнхээ 40%-иар хөрөнгө оруулалт хий. Өөрийнхөө мэдлэг, ур чадварыг сайжруулах, хөрөнгө худалдаж авах, бизнест ашиг орлого авчрах үйл ажиллагаануудад хөрөнгө оруулалт хий. Эргээд та хэд дахин нугалж олох болно.

3-р дүрэм. Үнийг нь төлж дийлэхгүй бол битгий худалдаж ав

Үнэтэй машин, хувцас хунар, эд хэрэгслийг лизингээр, зээлээр, кредит картаараа худалдаж авах нь түгээмэл байдаг шүү дээ. Тэгвэл битгий ингэ. Үнийг нь 100% төлөөд авчихаж чадахгүй л байгаа бол битгий зээл тавьж ав. Хангалттай мөнгөтэй болсон хойноо л худалдаж ав.

4-р дүрэм. Түрээсэл эсвэл лизингд, битгий эзэмш

Байранд амьдрахын тулд их хэмжээний мөнгийг түгжиж, үхмэл хөрөнгө болгоод хэрэггүй. Үүний оронд түрээсэл эсвэл лизингд. Харин мөнгөөрөө хөрөнгө оруулалт хийж, эргэлдүүлж, мөнгө олж ирэх ажлыг нь хийлгэ.

5-р дүрэм. Шинэ орлогын эх үүсвэр бий болгохоосоо өмнө эхний орлогоо тогтвортой, найдвартай болго

Өөр бизнес эхлүүлснээс одоогийн бизнес дээрээ хоёр дахь мөнгөний эх үүсвэрийг болгохоор ажиллах нь илүү үр дүнтэй.

6-р дүрэм. 47 цагийн дүрэм

Хэрвээ та долоо хоногт 40 цаг ажилладаг бол нэмэлтээр долоо хоногт хамгийн багадаа 7 цаг буюу өдөрт 1 цагийг өөрийнхөө хувийн бизнес, мэдлэг ур чадвараа сайжруулахад зарцуулаарай. Байнга суралцаж, байнга унш!

7-р дүрэм. Мөнгөө байнга эргэлдүүл

Мөнгө эргэлдэж байхдаа л үнэ цэнийг бүтээдэг. Юу ч хийхгүй банкинд хэвтэж байгаа мөнгө өөрийн үнээ ч алдаж байдаг. Иймд хөрөнгө оруулалт хий, мөнгөө ажиллагаанд оруул.

8-р дүрэм. Мөнгөө хэзээ ч битгий алд

Мөнгөөр илүү их мөнгө олох зүйлсийг л хий. Аваад л үнэ цэнээ алдах эд зүйлсэд битгий мөнгөө үр. Хангалттай хэмжээний пассив орлого бүрдүүлсний дараа тэртээ тэргүй шоппинг хийх гайхалтай өдрүүд биднийг хүлээж байгаа

9-р дүрэм. Танд мөнгө биш мөнгөн урсгал хэрэгтэй

Мөнгөө орлогын эх үүсвэрийг баталгаажуулах, хөгжүүлэх, эсвэл шинэ орлого бий болгох зүйлд зарцуул. Мөнгө халаасанд байхдаа зүгээр цаас, харин зөв зүйлдээ зарцуулагдах үед дараа дараагийн орлогын үүдийг нээж байдаг юм шүү.

10-р дүрэм. Санхүүгийн амжилтаа бүтээх хүртэл битгий бууж өг

Address

Ulaanbaatar

Telephone

+97698615050

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when KK brand Mongolia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to KK brand Mongolia:

Share