IHRC Agency Mongolia

IHRC Agency Mongolia Байгуулагын Хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалт & Аутсорсинг Үйлчилгээ

03/02/2026

Тalent pool бол зөвхөн нэрсийн жагсаалт биш.
Энэ бол харилцаа, мэдээлэл, итгэлцлийн дээр тогтсон урт хугацааны стратеги.
Шилдэг байгууллагууд зөвхөн нээлттэй ажлын байр гарсан үед бус, байнга talent mapping хийж, ирээдүйн боломжит хүмүүсээ таньж, сегментлэж, аргачлалтайгаар nurture хийдэг.

✔ Жинхэнэ утгаараа talent pool-оо хөгжүүлдэг байгууллагууд:
• Ур чадварын зах зээлийн өөрчлөлтийг түрүүлж мэдэрдэг
• Critical roles-оо хоосон орхихгүй
• Ховор талентуудтай харилцаагаа урт хугацаанд хадгалдаг
• Recruitment-ийг reactive биш, proactive болгон хувиргадаг

👉 Таны talent pool ямар түвшинд байна вэ?
Сүүлийн 3 сарын хугацаанд салбарынхаа гол 10 хүнийг таньж, холбогдсон уу?

03/02/2026

🔚 Оны төгсгөл — Recruitment-ийн хамгийн стратегийн үе

Олон байгууллага оны эцсийг “дараа жил ярья” гэж хардаг.
Харин ухаалаг компаниуд яг энэ үед ирэх оны багийн суурийг тавьж эхэлдэг.

🎯 Яагаад гэвэл:
• Шилдэг талентууд жилийн ажлаа дүгнэж, дараагийн алхмаа бодож эхэлдэг
• Passive candidate-ууд шинэ боломжид хамгийн нээлттэй болдог
• 1-р улирлын time-to-fill-ийг богиносгох цорын ганц боломж бол одоо

🔍 Headhunting бол яаралтай дүүргэлт биш.
Энэ бол:
• Ирэх оны бизнес зорилготой уялдсан хүний стратеги
• Зөв хүн → зөв үүрэг → зөв цаг

2025 оны өсөлтийг 2026 онд биш, өнөөдөр төлөвлөе.
Оны төгсгөл бол зөв хүмүүсийг олж харах хамгийн чимээгүй атлаа хүчтэй мөч.

03/02/2026

Монголын хөдөлмөрийн зах зээл хаашаа явж байна вэ? 🇲🇳

Сүүлийн жилүүдэд нэг зүйл тодорхой боллоо.
👉 Ажил олгогч төвтэй зах зээл ажил горилогч төвтэй болж өөрчлөгдөж байна.

Recruiter хүний нүдээр харахад дараах 3 том чиг хандлага тод харагдаж байна:

🔹 1. Чадвар > диплом
Залуу үе дипломоос илүү real skill, experience, adaptability-г чухалчилж байна. Компаниуд ч үүнийг ойлгож эхэллээ.

🔹 2. Цалин ганцаараа хангалтгүй
Work-life balance, удирдлагын соёл, өсөх боломж, утга учиртай ажил — энэ бүхэн шийдвэр гаргалтад нөлөөлж байна.

🔹 3. Passive candidate гол тоглогч болж байна
Шилдэг мэргэжилтнүүд ажил хайхгүй.
Тэднийг ойлгож, итгэлцэл үүсгэж чаддаг Recruiter л ялна.

💡 Энэ өөрчлөлт HR-үүдээс шинэ үүрэг шаардаж байна:
• CV шүүгч биш, talent advisor
• Процесс баригч биш, business partner
• Зар тавигч биш, market intelligence

Ирээдүйн хөдөлмөрийн зах зээлд
хурдан дасан зохицдог, хүнийг ойлгодог HR
хамгийн үнэ цэнтэй хэвээр байх болно.




📢 АЖИЛГҮЙ БОЛСОН БОЛ ТЭТГЭМЖЭЭ ХЭРХЭН АВАХ ВЭ?Ажилгүйдлийн тэтгэмж авах үндсэн нөхцөл1️⃣ Ажилгүйдлийн даатгалын шимтгэли...
02/02/2026

📢 АЖИЛГҮЙ БОЛСОН БОЛ ТЭТГЭМЖЭЭ ХЭРХЭН АВАХ ВЭ?

Ажилгүйдлийн тэтгэмж авах үндсэн нөхцөл
1️⃣ Ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг нийтдээ 24 сар ба түүнээс дээш хугацаанд төлсөн байх
2️⃣ Ажилгүй болохын өмнөх сүүлийн 9 сар тасралтгүй шимтгэл төлсөн байх
3️⃣ Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгүүлж, ажил идэвхтэй хайж байгаа байх

💰 Тэтгэмжийн хэмжээ
Тэтгэмжийг ажлаас халагдахын өмнөх сүүлийн 9 сарын дундаж цалингийн дараах хувиар тооцно:
• 24–59 сар шимтгэл төлсөн бол – 50%
• 60–119 сар – 55%
• 120–179 сар – 60%
• 180 сар ба түүнээс дээш – 70%

⏳ Хэзээнээс, хэр хугацаанд авах вэ?
• Ажлаас чөлөөлөгдсөний дараагийн өдрөөс эхлэн 76 ажлын өдөр олгоно
• Өргөдлийг ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш 4 долоо хоногийн дотор гаргах ёстой
⚠️ Хугацаа хоцорвол хоцорсон өдрүүдийг тэтгэмжийн хугацаанаас хасна

👶 Тусгай зохицуулалт
• Хүүхэд асрах чөлөөтэй байх үед байгууллага татан буугдсан
• Ажилд орсноос хойш 9 сар хүрэхгүй хугацаанд байгууллага дампуурсан
→ эдгээр тохиолдолд тэтгэмж авах боломж хадгалагдана

🚫 Дараах тохиолдолд тэтгэмж олгохгүй
• Цэргийн жинхэнэ албанд татагдсан
• Хорих ял эдлэх шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон
• Өндөр насны тэтгэвэр тогтоолгосон

📌 Анхаарах зөвлөгөө
Өмнө нь ажилгүйдлийн тэтгэмж авч байсан бол дахин авахын тулд дахин 12 сар шимтгэл төлсөн (үүнээс сүүлийн 3 сар нь тасралтгүй) байх шаардлагатай.

#АжилгүйдлийнТэтгэмж #НийгмийнДаатгал #ХуульчийнЗөвлөгөө #ЭрхээМэдье #ХөдөлмөрийнХууль

11/01/2026

ChatGPT бий болсноор энгийн техник мэдлэг цаашдаа сонин биш болох шинжтэй. Харин та бидэнд болон хүүхдүүдэд маань Soft Skill маш чухал болж байна. Soft Skill гэдэг нь нэг тийм эвтэйхэн хүн байдаг даа, тэрийг хэлж байгаа юм.
12 чухал Soft Skill-ийг хэлж өгье.
• Communication - Харилцаа
- Тод ярь.
- Биеийн хэлэмжийг судал.
- Асуултаа зөв тавь.
- Бусдыг тасалж болохгүй.
- Төвөгтэй үгс хэрэглэж болохгүй.
- Бохир joke хэрэглэж болохгүй.
• Critical Thinking - Нухацтай сэтгэлгээ
- Асуулт тавь.
- Мэдээлэлд нухацтай ханд.
- Шийдвэр гаргахдаа логиктой бод.
- Асуухгүйгээр зөвшөөрч болохгүй.
- Яарч дүгнэж болохгүй.
- Таны тухай сөрөг ярианд автаж болохгүй.
• Leadership - Манлайлал
- Бусдад урам өг.
- Утга учиртайгаар санал сэтгэгдлээ хэл.
- Бусдын сургамжаас үлгэр ав.
- Жижиг сэтгэлгээ хэрэггүй.
- Хатуу шийдвэр гаргахгүй байж болохгүй.
- Хэт хүлцэнгүй байж болохгүй.
• Emotional Intelligence - Сэтгэл хөдлөлийн оюун ухаан
- Бусдын өмнө яриахаар бол шударга байгаарай.
- Бусдыг сонсож, зөвөөр ойлгож байгаарай.
- Нээлттэй хэв маягт орж, бусдад боломж олгож байгаарай.
- Хэцүү ярианаас зайлсхийж болохгүй.
- Бусдын мэдрэмжийг үгүйсгэж болохгүй.
- Хэт сэтгэл хөдлөлд автаж болохгүй.
• Time management - Цагаа зохицуулах
- Таскуудаа дараалалд оруулаарай.
- Маш тод, цөөхөн зорилго тавиарай.
- Календарь, Alert зэргийг сайн ашигла.
- Хойшлуулж болохгүй.
- Анхаарал сарниулдаг зүйлсэд автаж болохгүй.
- Өөрийгөө хэтрүүлж болохгүй.
• Creativity - Сонирхолтой, бүтээлч байдал
- Санаагаа бусадтай хуваалц.
- Чөлөөтэй сэтгэж байгаарай.
- Бусадтай хамтарч байгаарай.
- Санаагаа хэт хурдан орхиж болохгүй.
- Бүтэлгүйтлээс айж болохгүй.
- Ажиллахгүйг мэдсээр байж хуучинтайгаа зууралдаж болохгүй.
• Adaptability - Дасан зохицох чадвар
- Өөрчлөлтөд нээлттэй бай.
- Юунд ч гэсэн эерэг байгаарай.
- Сайжрахын тулд шүүмжлэлд нээлттэй бай.
- Өөрчлөлтийг эсэргүүцэж болохгүй.
- Асуудалд бусдыг буруутгаж болохгүй.
- Шинэ зүйл сурахгүй байж болохгүй.
• Negotiation - Хэлэлцээр хийх
- Бэлтгэлээ сайн хий.
- Win-win зарчмыг баримтал.
- Тайван байж, хүндэтгэлтэй ханд.
- Гэрээ байгуулахаар яарч болохгүй.
- Хувийн хандлагаар хандаж болохгүй.
- Сүрдүүлэх маягаар хандаж болохгүй.
• Collaboration - Хамтын ажиллагаа
- Аливаа яриа, хэлэлцүүлэгт нээлттэй байх
- Амжилтаа бусдадаа нялзаагаарай.
- Буулт хийхэд бэлэн бай.
- Уулзалтыг хэт давамгайлж болохгүй.
- Өш хонзон санаж болохгүй.
- Тусгаар ажиллаж болохгүй.
• Proactivity - Идэвх санаачилга
- Санаачилгатай байж сурах.
- Хувийн зорилготой бай.
- Үргэлж сайжирч, хөгжих ёстой.
- Бусдыг хийхийг хүлээж болохгүй.
- Өөрчлөгдөх шинж тэмдгийг үл анзаарч болохгүй.
- Асуудлыг бусдад чихэж болохгүй.
• Resilience - Тэсвэр хатуужил
- Сорилт тулгарахад өөдрөг байх
- Алдаа бүтэлгүйтлээс суралцаж, цааш явах
- Сөрөг зүйл дээр хэт удаан төвлөрч, зууралдаж болохгүй.
- Хэрэгтэй үед тусламж авахгүй байж болохгүй.
• Self-Discipline - Өөрийгөө хянах чадвар
- Тогтмол цагийн хуваарь, дэглэмтэй байх
- Анхаарал сарниулах зүйлсээс хол байж сурах
- Амжилт гаргасан үед өөрийгөө урамшуулах
- Сорилтод бууж өгч болохгүй.
- Шалтаг тоочиж болохгүй.
- Эрүүл мэнд, өөрийн цэнгэг байдлыг үл тоож болохгүй.
Эх сурвалж: Jargal Tumurbaatar

02/10/2025

БАЙГУУЛЛАГЫН ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТЭД АНХААРАХ ГОЛ ЧАДАМЖУУД

ЭДГЭЭР САЙЖРУУЛАХ ШААРДЛАГУУД БАЙГАА БОЛ ЭНЭ СУРГАЛТАНД ЗААВАЛ СУУГААРАЙ.

Авьяасыг татах (Talent Acquisition): Байгууллагын хэмжээнд тогтвортой эх сурвалж олох стратеги, үнэлгээний арга хэрэгсэл, ажилд авах үйл явцыг сайжруулах шаардлагатай.

Сургалт ба Хөгжил (Learning & Development): Контентын дизайн, ур чадварын зураглал, сургалтын хүргэлтийн загварыг сайжруулах тодорхой хэрэгцээ байгаа.

Нийт урамшуулал (Total Rewards): Цалин, хангамжийн бүтцийн харьцуулалт, тэтгэмжийн дизайнд сорилтууд тулгардаг.

Авьяасын удирдлага (Talent Management): Гүйцэтгэл, залгамж халаа, оролцоо, дотоод шилжилтийн уялдаа холбоо сул, хөгжөөгүй байгаа.

Хүний нөөцийн шинжилгээ (People Analytics): Байгууллагад ажиллах хүчний өгөгдөл шинжилгээнд суурилсан шийдвэрийн дэмжлэг хэрэгтэй байгаа.

Ажилтны туршлага (Employee Experience): Ажилтны оролцоо, санал хүсэлт, сэтгэл ханамжийг сайжруулахад нэгдсэн хандлага, систем хэрэгтэй байгаа.

ХҮНИЙ НӨӨЦИЙН ЗАХИРЛЫН АЛБАН ТУШААЛД АЖИЛЛАХ МЭДЛЭГ, ЧАДВАР ОЛГОХ БИЗНЕСИЙН АХИСАН ТҮВШНИЙ 100 ЦАГИЙН СУРГАЛТЫН БҮРТГЭЛ НЭЭЛТТЭЙ БАЙНА.

2025.10.22-2025.12.20 хүртэл Лхагва гаригт 16:00 - 17:30 цагт, Бямба гаригт 10:00 - 13:00 цагт танхимаар явагдана.

СУРАЛЦАГЧИД ТАВИХ ШААРДЛАГА: Хүний нөөцийн салбарт 2-оос дээш жил ажилласан туршлагатай байх.

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР:

1. Strategic HR Management
• HR Strategy
• Workforce Planning
• Talent Management
• Succession Planning

2. Labor Laws and Compliance
• Employment Law
• Diversity and Inclusion
• Compensation and Benefits Compliance

3. Organizational Development
• Change Management
• Organizational Design
• Learning and Development

4. Performance Management
• Employee Performance Evaluation
• Goal Setting and KPIs

5. HR Technology and Analytics
• HRIS (Human Resource Information Systems)
• Data Analytics

6. Financial Acumen
• Budgeting and Cost Management
• Compensation Strategy

7. Leadership and Communication
• Executive Leadership
• Conflict Resolution
• Stakeholder Management

8. Global HR Practices
• Global Talent Management
• Cross-Cultural Management

Төлбөр: 1,200,000 ₮

Суралцагчийн тоо хязгаартай, суудал дүүрсэн тохиолдолд бүртгэл хаагдах боломжтой.

Бүртгэлийн холбоос: https://lnkd.in/g54Rcdwh

Утас: 7011-8981
И-мэйл: [email protected]

26/09/2025

МӨРӨӨДЛӨӨ БИЕЛҮҮЛЖ АЗ ЖАРГАЛ МЭДЭРЬЕ ***

Өнөөдрийг хүртэл хичээж суралцаж, хуримтлуулсан мэдлэг, чадвар, туршлагаа үнэлүүлж удирдах албан тушаалд өсөж ажиллахыг хүсч байгаа мэргэжилтнүүд
С түвшний ажлын байрны шаардлагуудын урьдчилсан үнэлгээ хийлгэж, зөвлөмж авч мөрөөдлийн ажилдаа шууд тэнцээрэй.

26/09/2025

БАЙГУУЛЛАГЫН МЕНЕЖМЕНТ НЬ ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТГҮЙГЭЭР АМЖИЛТАД ХҮРЭХ БОЛОМЖГҮЙ.

📅 2025.09.29
⏰ 11:00 - 12:30 цагт
📣 ZOOM /линкийг бүртгүүлсэн мэйлээр илгээнэ/
🔜 Бүртгүүлэх холбоос: https://forms.gle/dpn33TxA9Q6aewATA

Утас: 7011-8981, 9411-5228

Address

Mongolia, Ulaanbaatar City, Bayanzurkh District, 26th Khoroo, Ikh Mongol Office, 5th Floor
Ulaanbaatar
976

Telephone

+97699906557

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when IHRC Agency Mongolia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to IHRC Agency Mongolia:

Share