25/02/2020
АЙДСАА ХӨӨЖ АМАР ЖИМЭР АМЬДАРЦГААЯ
Хятад улсаас хилээ хаалаа. Солонгос Япон дараа нь бас хаалттай орон болж байх шиг байна. Удахгүй Орос орон ч үл нэвтрэх хилийн хориотой бүс болж магад. Бид гэртээ үхэхээ хүлээгээд хэвтэх үү? гэж бодогдлоо.
Хөрш орнуудад хүмүүс амьд явах итгэлээ алдаж байхад, хилийн хязгаараа бүрэн хааж тусгаарласан цөөхөн Монголчууд өргөн хэрэглээний барааны хомсдолд орно биз. Энэ асуудал юу ч биш.
Бурхан бидэнд ухаарч амьдрах боломж олгож байна.
Нохой хамартаа хүрэхээр усч гэдэг шиг бид амьдрахын тулд хөдөлмөрлөх л болно. Монголд үндэсний үйлдвэрлэл хөгжих материаллаг бааз бүрэн бий. Өнгөрсөн 3 жилд гэхэд л terbumtan.com сайтаар дамжуулан 1050 хувь хүн, аж ахуйн нэгж ЖДҮ-ийн тоног төхөөрөмж худалдаж авсан. Манай сайтаас өөр сувгаар хэдэн мянган тоног төхөөрөмжийг Монголчууд маань худалдаж авсан.
Импортын бараа тэдний бизнесийг булааж байсан бол одоо үндэсний үйлдвэрлэгч нарын бүтээж хөдөлмөрлөх цаг нь болж байна.
Эх оронд маань дайн дажин болоогүй амар тайван,
bал сүрэг өсөн нэмэгдэж байхад Монголчууд бидний үндэсний аюулгүй байдлыг тодорхойлогч мах сүүний үнэ өсөхгүй. Өслөө гээд гадаад руу гараад явчихгүй. Харин ч малчид маань бэлжиж, малаа өсгөх сонирхол нь улам нэмэгдэнэ.
Арга ядлаа гэхэд бөөн бөөнөөр нь хаяад байгаа малын дотор махаа бид зөв зохистой хэрэглэж сурна. Гэдэс өлсөхгүй бол ойр зуурын тансаг хэрэглээний импортын бараа байхгүй байсан ч яахав.
Гурил будаа, хүнсний ногоогоо бид өөрсдөө тариалаад, үйлдвэрлээд экспортонд гаргах түвшинд хүрсэн. Ямар ч вирусын халдваргүй цэвэр эко-байгалийн гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нь Монгол орон ч болж магад.
Эцэст нь хэлэхэд, онгон тагшин байгалтай эх нутагт минь өвчин зовлон үгүй, хил мал хэл гурав маань байхад Монгол мөхнө өө л гэж байхгүй шүү.
https://terbumtan.com/ сайтын захирал Ц.Энхтайван
Send a message to learn more