Амьдралын хэмнэл

Амьдралын хэмнэл Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Амьдралын хэмнэл, Ulaanbaatar.

10/08/2024
💞Ганцхан хором тайван байхын тулд банны өрөөндөө нуугдаад нулимс нь хацар даган урсах ээжид,💞Туйлдаа хүртэл ядарч ахиж х...
07/03/2023

💞Ганцхан хором тайван байхын тулд банны өрөөндөө нуугдаад нулимс нь хацар даган урсах ээжид,
💞Туйлдаа хүртэл ядарч ахиж хуруугаа ч хөдөлгөж чадахгүй юм шиг санагдаж байгаа ээжид
💞Жижиг зүйл дээр хүүхдээ загинаад хашгирсаныхаа дараа орон дээрээ нуугдаад уйлж байгаа ээжид
💞Зүгээр толинд хараад өөртөө таалагдахын тулд хуучин жинсэн өмдөө байдгаар нь чихэж өмсөж байгаа ээжид
💞Оройн хоолоо хийж амжаагүй учраас хүүхдүүддээ түргэн хоол захиж өгсөн ээжид
💞Ганцаараа байхдаа ч, олны дунд байсан. ч ганцаардмал байгаа ээжид
💞Бусад эцэг эхтэй өөрийгөө харьцуулан тэдэн шиг байж чадахгүй гэж өөрийгөө голж буй ээжид
💗Та бол хангалттай
💗Та бол чухал
💗Та бол үнэ цэнэтэй
💗Энэ бол бидний амьдралын нэгэн хэсэг. Маш ээдрээтэй, амаргүй нэгэн хэсэг.

💞Таныг бишрэн харж буй тэр бяцхан нүд – 💞Таныг хангалттайгаас илүү, бүр төгс гэж бодож байгаа.
💞Таныг тэврэх гээд сунгасан тэр бяцхан гарнууд – Таныг хамгийн хүчтэй, дэлхийг дийлэх хүчтэй гэж бодож байгаа.
💞Таны өгсөн хоолыг идэж буй тэр бяцхан ам – Гэдэс нь цадсан учраас таныг хамгийн мундаг нь гэж бодож байгаа.
💞Таны сэтгэлийг хөдөлгөж буй тэр бяцхан зүрх – Тэдэнд танаас өөр юу ч хэрэггүй.
💗Учир нь та хангалттай, Хангалттайгаас илүү...

07/03/2023

Зарим зүйлийг орхих хэрэгтэй
Хувиа хичээсэндээ биш
Өөрийгөө хүндлэхийн тулд

Зарим хүнээс холдох хэрэгтэй
Хувирч өөрчлөгдсөндөө биш
Сэтгэлээ цэгцлэхийн тулд

Зарим нөхцөлд ялагдах хэрэгтэй
Хэтэрхий доожоогүйдээ биш
Өрсөлдөгчөө танихын тулд

Зарим үед дандаа инээх хэрэгтэй
Зусарч нялдгануурдаа биш
Зовлонгоо нуухын тулд😊

18/04/2021
ТӨРСНИЙ ДАРАА ГАМ АЛДСАНААС ӨВЧИН ХУУЧТАЙ БОЛСОН ЭЭЖҮҮД БАЙВАЛ УНШААРАЙГам алдсан ээжүүд байвал хадгалж аваад хэрэгжүүлэ...
18/04/2021

ТӨРСНИЙ ДАРАА ГАМ АЛДСАНААС ӨВЧИН ХУУЧТАЙ БОЛСОН ЭЭЖҮҮД БАЙВАЛ УНШААРАЙ

Гам алдсан ээжүүд байвал хадгалж аваад хэрэгжүүлээрэй.
Олон төрсөн ээжүүд минь төрсний дараа гам хэр барьсан бэ?
Гам алдвал дахин төрж байж л зүгээр болдог гэлцдэг дээ.
Гэвч гам алдалтыг эмчлэх арга байдаг байх нь .
ҮҮНД :

1. Дугуй булантай цайг ижил 4 хуваагаад 1-ээр нь нэг удаа өтгөн цай чанаад ваннтай халуун бүлээн усанд хийж хөлөртлөө суугаад салхи авахуулахгүй битүү хувцаслаад шууд унтаж амрах.
7-14 хоногт нэг удаа нийт 4 удаа ингэж салхи авхуулахгүй орж чадвал гам алдсаныг тайлдаг юм байна.
Сануулж хэлэхэд ванн болон цайнд ороод арчсан алчуур, өмссөн хувцас дахин хэрэглэхээргүй болдог.
Тиймээс дахин хэрэглэхгүй гэж тооцож хувцас алчуураа бэлдээрэй, мөн ваннаа нэлээн угааж зүлгэх хэрэг гарах нь ойлгомжтой.

2. Гам алдаад гар бугуйгаар янгинаж өвддөг болсон үед дөнгөж гаргасан хонины халуун сэвсэнд сайтар дүрж байгаад салхи авхуулахгүй боогоод хонуулдаг.
Их үр дүнтэй юм билээ.

3. Гам алдаад дөрвөн мөч янгинаад толгой өвддөг болчихсон.
Чихэр өвс буцалгаад 5 орой уух

4. Гам алдсаныг тайлахдаа сүүтэй цай ширмэн тогоонд буцалгаад буцалж байхад нь цайгаа юүлж аваад шууд халуун тогоогоо зулай дээрээ бага зэрэг зайтай хөмрөөд хөртөл нь барьдаг.
3 өдөр дарааллан хийгээд чихэндээ хөвөн хийж, малгай өмсөж унтах .
Тогоогоо 2 талаас нь 2 хүнээр алдахааргүй өргүүлээрэй

5. Салхи авч толгой өвддөг болсон бол түүхий өрөмнөөс шар тос гаргаад бүлээнээр нь өглөө өдөр орой гээд 3 удаа зулай дээр дусаагаарай.
Толгой өвдөх, мартах зэрэг арилдаг.
Чихэндээ хөвөн хийж малгай углахаа мартав даа.

6. Хонины халуун сэвс арьсанд нь боогоод суулгах арга бас байдаг.
Орчин цагийн ХҮҮХНҮҮД ч суухгүй биз дээ.

АМЖИЛТ ХҮСЬЕ ЭЭЖҮҮД ЭЭ.

Эмэгтэй хүн бүр мэдвэл зохих "Савны хий" гэж юу вэ?Миний үтрээнээс унгаж байгаа мэт хий гараад байна,миний гэдэс дүүрээд...
28/08/2019

Эмэгтэй хүн бүр мэдвэл зохих "Савны хий" гэж юу вэ?
Миний үтрээнээс унгаж байгаа мэт хий гараад байна,миний гэдэс дүүрээд байдаг юм ,савны хийгээ гаргуулмаар байна ,савны хий гаргах бариа хийлгэсэн хэр нь үтрээнээс хий гарах нь зүгээр болохгүй байна ,дахин савны хийгээ дахин гаргуулмаар байна гэсэн хүсэлтэй эмэгтэйчүүд их ирдэг болсон тул эмэгтэй хүн бүр энэ тухай үнэн зөв дэлгэрэнгүй мэдээлэлтэй байгаасай гэж бодлоо.
Савны хий гэдэг өвчин байдаг ч өнөөгийн ихэнх эмэгтэйчүүдийн ойлгож байгаа шиг гэдэс нь дүүрч цанхайдаг,савны бариа засал хийлгэж үтрээнээсээ хийгээ гаргуулчихаар эдгэдэг өвчин биш юм.
Дорно дахины анагаах ухааны онолоор бол хүний биеийн үндсэн бүтэц болох хий шар бадгана 3 махбод тэнцвэрт харьцаанд байж хүн эрүүл байдаг.Хий махбод нь өвчин үүсгэх дараахи шалтгаануудын улмаас арвидан нэгэн төрлийн сав эрхтэн болох умайд шунаснаар савны хий өвчин үүснэ гэж үздэг.Үүнд:
-Идээ ундааны .Хий арвижуулах үйлдэлтэй ямаа тэмээний мах ,цагаан будаа,газтай ундаа зэрэг хүйтэн сэрүүн чанартай идээ ундааг хэт их хэрэглэх
-Цаг улирлын.Өвөл,хавар эрт ,намар орой нимгэн хөнгөн хувцаслах,бөөр бэлхүүсээрээ байнга даарч жиндэх,хайрагдах,чийг татдаг гутал өмсөх,хөлөөсөө даарах,хүйтэн ус туулах,хүйтэн нойтон газар сууж даарах
-Явдал мөрийн .Унаж бэртэх,сав доргих,сэтгэл санаагаар унах,нойр хоол алдах,удаан өлсөх,буруу хоолны дэглэм сахих,төрсний дараа умай дээр хүйтэн жин хэт удаан тавих,төрсний дараа ядрах айж цочих,тамирдаж ядрах
-Этгээд нөхцөлийн .Цус алдах,үр зулбах гэх мэт
Савны хий өвчтэй үед биений юм тогтворгүй болох,биений юм ирэх үед нуруу ууцаар шархирч өвдөх,биений юм бага ирэх,үтрээнээс хөдлөх,босох суух үед унгаж байгаа мэт хий гарах,умай давсаг орчим хүйт оргиж дүүрч байгаа мэт өвдөх зэрэг шинж тэмдэг голдуу илэрнэ.Зарим хүнд зөвхөн савны хий төдийгүй зүрх голын хий хавсарсан үед зүрх дэлсэх,бачимдах ,голоор юм дээшээ өгсөх,амархан уурлах,уйлах мэт сэтгэл тогтворгүй болох шинж хавсарч илэрнэ.Мөн олгойн хий хавсарсан үед гэдэс дүүрэх өтгөн хатах шинж тэмдэг илэрнэ.Бөөрний хий хавсарч илрэх нь элбэг байдаг бөгөөд энэ үед үед амархан ядрах,амархан даарах,хөл хүйт оргих, нуруу хөших,шээс том том хөөстэй гарах,чих шуугих шинж бас илэрдэг.Савны хий өвчин хүндэрсэн үед төрсний дараа айж цочих,сэтгэл санаагаар гэнэт унаснаас болж ухаан солиорох хүртэл хүндрэл гардаг .Үүнийг ахмад үеийнхэн маань сав нь хөөрсөн гэж ярьцгаадаг байсан.

Дээрхи шинж тэмдгүүдээс танд нэлээн хэдэн шинж илэрч байвал та савны хий өвчтэй болжээ гэж үзэн уламжлалт эмчилгээний эмчид хандан судсаа бариулан үзлэг хийлгэж оношоо бататган тогтоолгосны үндсэн дээр эмчилгээ хийлгэх шаардлагатай.Уламжлалт анагаах ухааны аргаар савны хийг арилгахын тулд эн тэргүүнд хийг дарах,хийг биеийн шар бадганы байдалтай уялдуулан тэгшитгэх эмчилгээг хийдэг.Үүний тулд хий дарах,илчийг сэлбэх идээ ундаа хэрэглүүлэн савны хий үүсгэж байгаа шалтгаан нөхцлийг арилгахыг урьдал болгон үүнийхээ зэрэгцээ тухайн эмчлүүлэгчийн биеийн болон өвчний нь онцлогт тохирсон хий дарах ,бөөр савны илч үүсгэх үйлчилгээтэй уламжлалт эм тан, бүх биеийн халуун болон ердийн тосон бариа,зүү эмчилгээ,төөнүүр эмчилгээ,бумба,тосон болон бүлээн жин засал болон сэтгэл заслын эмчилгээнүүдийг хавсруулан хэрэглэдэг.
Тиймээс эмэгтэйчүүд маань савны хийтэй болчихлоо,савны хий гаргах бариа хийлгэж эдгэрнэ шүү гэдгийг сайн ойлговол зохилтой.Мөн савны хий өвчнөөс салахын тулд эмчилгээнээс гадна өөрийн тань хоол ,хувцаслалт,ажил амьдралын дэглэм чухал гэдгийг сайн ойлгох хэрэгтэй юм.
Уламжлалт анагаахын их эмч,АУ магистр Н.Алтанхундага

ШАР ТОС.Кофенд хүртэл хутгаж уух болсон шар тосонд ямар ид шид байна вэ. Монголын уламжлалт анагаах ухаанд “охь манлай” ...
19/06/2019

ШАР ТОС.
Кофенд хүртэл хутгаж уух болсон шар тосонд ямар ид шид байна вэ. Монголын уламжлалт анагаах ухаанд “охь манлай” гэгдэх түүнийг тогтмол хэрэглэвэл
- Зүрхний тамирыг сайжруулна.
- Уушигны хатингарлыг арилгана.
- Үс гэзэгний өнгийг сэргээж тэжээллэг болгоно.
- Зүс царайд өнгө нэмж, нүдийг гэрэлтүүлнэ.
- Хүйтэнд өлчир, халуунд халууцуулахгүй байлгана.
- Дотор эрхтэнүүдийг цохилт, доргилт хөдөлгөөнөөс хамгаална.
- Судасны хананд илүүдэл тос хуримтлагдаж судас хатуурахаас сэргийлнэ.
- Ясны сийрэгжилтээс хамгаална.
- Бэлгийн болон бөөрний булчирхайн гормоны алдагдлаас сэргийлнэ.
- Элэг өөхлөхөөс сэргийлнэ.
- Гэдэсний өөхийг арилгаж, биеийн жинг багасгахад сайнаар нөлөөлнө.
- Нүдний эмгэг, нүдний даралт, цус харвалтаас сэргийлнэ.
Эрдэмтэд шар тосыг шинжлэх ухааны түвшинд судалж, ялангуяа сарлагийн сүүний шар тосонд олейны хүчил хамгийн их буюу 41.8%, хүний биед үл орлогдох тосны хүчил болох линол, линолейн, стеарины хүчил 15.5%, ханасан хүчил 48.9%, ханаагүй хүчил 51% агуулагдаж байгааг тогтоож, онцгой ач холбогдолтой хэмээн онцолжээ.
Шар тосонд агуулагдах фенолт антиоксидант нь дархлааг сайжруулдаг бол А, Е, D, K аминдэмүүд нь нүдний харааг сайжруулж, судасны уян хатан чанарыг дээшлүүлдэг, даралтыг тогтворжуулж, биенд хуримтлагдсан хортой нэгдлийг саармагжуулдаг.
Шар тосны найрлагад Омега-3, Омега-9 байдаг тул холбогч эд эс, булчингийн үйл ажиллагааг дэмжихээс гадна тархи, ой санамжинд эерэгээр нөлөөлнө. Өдөрт нэг халбага шар тос идэж сурвал зөнөглөх өвчнөөс бүрэн ангижирна.
Өглөө бүр буцалсан халуун бүлээн усанд нэг халбага шар тосыг хийж уусгаад уухад нэн сайн аж. Шар тос 160-190 хэмд тэсвэрлэх чадвартай тул мууддаггүй, удаан хадгалах боломжтой, исэлдлийн түвшин бага, хоол цай хийхэд тохиромжтой, хурдан шингэдэг тул хоол боловсруулалтанд сайн нөлөөтэй.
Эрт үед уламжлалт анагаах ухаанд олон жил хадгалсан шар тосыг арьсны гүвдрүүг анагаахад ашигладаг байжээ. Шар тостой цай, шар тосоор зуурсан арвайн гурил идэх, шар тосон бариа засал хийлгэснээр гэдэс гүйлгэх байдлаар бие дэх хорыг хөөж, хий хуйг арилгадаг байна.

Мөргөх бол шашины зан үйл судрынхаа ёсонд бол нүгэл наминчилдаг цор ганц арга гэж заасан байдаг мөн уур хилэнгийн бузар ...
19/06/2019

Мөргөх бол шашины зан үйл судрынхаа ёсонд бол нүгэл наминчилдаг цор ганц арга гэж заасан байдаг мөн уур хилэнгийн бузар арилдаг гэдэг. Үүнтэй холбоотой хүний биеийн бүх хий хуйг хөөдөг. (Ууртай хүнийг бид зүрхний хийтэй юмуу гэж хүртэл ярьдаг) Сэтгэл оюун тогтворжиж бие сайхан эрүүлждэг. За тэгээд мөргөлд дасгалын 200 төрлийн дасгалын элемэнтүүд багтсан байдаг. Мөн сударт ч хүртэл бум түм мөргөвөл ногоон дарь эх лугаа сайхан бие галбирыг өөртөө олж авна гэж тусгасан байдаг юм. Мөргөлөөр жин хасагдаж галбирждаг шүү.
Хийж үйлдэж байгаа зүйлдээ өөрөө маш сайхан дурлаж итгэж хийх хэрэгтэй хөдлөж зорьж байгаа юм чинь үр дүн нь заавал ирнэ.
Би яагаад дэглэм гэж ер нь тусгадаггүй вэ гэхээр хоол хорьж хасаж жингээ бууруулах арга маань нэг талаараа өвчлөл үүсгэж байдаг тул дэглэм гэхээсээ илүү Эрүүл зөв зохистой хооллох аргыг сонгож хэрэглэх хэрэгтэй. Одоо бид харьцангүй ходоод руугаа хийх зүйлээ ? ? гэдгийг ялгаж мэдэхтэйгээ болсон. Жингээ хасах гэж байгаа хүн наад зах нь нүүрс ус агуулсан бүтээгдэхүүнүүдээ хасах хэрэгтэ. Мөн хоолоо хасч жин буураад тойргоороо чангарч галбиржихгүй байх, дасгал хөдөлгөөн хийн жиндээ биш эрүүл зөв галбиртай болох уу? Гэдгээ сайн бодох хэрэгтэй. Орой хооллохоо больчих, нүүрс усаа хасчих, шингэнээ сайн уучих ингээд мөргөлөө хийгээд сунгалт хийгээд өөртөө үнэнч байгаад байвал сайхан бие галбиртай болно шүү дээ. Бүгдэд нь амжилт💪🙏
Баярлалаа🤗

Савны хий буюу голын хий үүсэх шалтгаан Савны хий буюу Гол сувгийн хий хөөх бариа:Хүний биед Хий, шар , бадгана 3 тэнцүү...
31/03/2019

Савны хий буюу голын хий үүсэх шалтгаан

Савны хий буюу Гол сувгийн хий хөөх бариа:
Хүний биед Хий, шар , бадгана 3 тэнцүү хэмжээгээр явагдаж байх ёстой.Эдгээр 3-н нэгдэлийн нэг нь болох Савны хий ихдэх юм бол хүний биед хийсвэр өвчин үүсэж эхэлдэг.
Савны хий ихсэх болон хийдэх нь:Дараах шинж тэмдэгээр илэрнэ.
-Гэдэс дүүрэх, хэвлийгээр цанхайх
-Өтгөн хатах
-Нойргүйдэх, тайван бус амарч чадахгүй байх
-Ууц нуруугаар өвдөх
-Зүрх өвдөх, толгой эргэх
-Хоолны шингэц муудах
-Таргалах буюу хавагнах эдгээр зовиур илэрхээс гадна охид бүсгүйчүүдийн гол дайсан болсон хэвлийн хэсгээр таргалах,төрсний дараах гэдэсний агшилт муудаж сав сунамтгай хэвээр үлддэг.
Савны хий үүсэх гол шалтгаанууд
1.Төрсний дараа гам алдалт
2.Хэвлийн хөндийн нээлттэй буюу дурангийн хагалгаа
3.Бөөрний хүйтэн хий
4.Аборт
5.Хүзүү ,хоолой, Гар хөл, үе мөчнөөсөө даарах
6.Гаазтай ундаа ус буюу хийжүүлсэн бүтээгдэхүүн хэт их хэрэглэснээс үүдэлтэй.
Охид бүсгүйчүүд ээжүүд та бүхэн маань Савны хий гаргах бариа хийлгэснээр дээрх дурьдсан зовиурууд бүгд арилхаас гадна 4-12 кг хүртэл дотороосоо эрүүлжиж аажмаар турдаг.Учир нь:Хүний биеийн доторх хаван болон хий хөөгдсөнөөс бие эрүүлжиж турах, гэдэс татрах ,сэтгэл санаа тайван болж эрч хүчээр дүүрэн болдог.
Та бүхэндээ Эрүүл энхийг хүсэе. Sawnii hiig dangaar hezeech gargaj bolohgui ygad geheer hii tsohij huiten hiin uwchlul uuseh ayultai .Hayg Han uul duuregt Nomin unitediin 2dawhart 99227783 86007783

Address

Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 20:00
Tuesday 09:00 - 20:00
Wednesday 09:00 - 20:00
Thursday 09:00 - 20:00
Friday 09:00 - 20:00
Saturday 09:00 - 20:00
Sunday 09:00 - 20:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Амьдралын хэмнэл posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share