SME TALK Mongolia podcast ЖДҮ талаар анхны подкаст

SME TALK Mongolia podcast ЖДҮ талаар анхны подкаст SME TALK MONGOLIA podcast санаачлагч Н.Есүхэн

"СӨН" брэндийн өөрөө исэж айраг болдог "ШИДЭТ" саамаа 250 граммаар савлаж, Дэлхийн монголчууддаа түгээхэд бэлэн боллоо.
03/10/2022

"СӨН" брэндийн өөрөө исэж айраг болдог "ШИДЭТ" саамаа 250 граммаар савлаж, Дэлхийн монголчууддаа түгээхэд бэлэн боллоо.

Данийн стартап Glerups манайхны хийдэг шиг эсгий гэрийн шаахай үйлдвэрлэдэг.Дэлхий даяар хүмүүс хэрэглэх дуртай болж бай...
03/10/2022

Данийн стартап Glerups манайхны хийдэг шиг эсгий гэрийн шаахай үйлдвэрлэдэг.
Дэлхий даяар хүмүүс хэрэглэх дуртай болж байна. Үйлдвэрлэлээ өргөжүүлж Румынд шинэ үйлдвэр байгууллаа. Мөн онлайн дэлгүүр нээж хэрэглэгчдийн хүрээгээ тэлжээ.
Нэг бүрийн үнэ нь 95-140 доллар. Нэг авсан хүн дахин дахин худалдаж авдаг гэж байгаа. Мөн гэрийнхэндээ санал болгодог.
New York Times-ийн шинэ содон бүтээгдэхүүн танилцуулдаг Wirecutter буланд эднийхийг онцолжээ.
Маш бат бөх, дулаахан, хөлөнд эвтэйхэн, гэрийн бүх гишүүдийн дуртай шаахай гэсэн байна.
Онлайн дэлгүүрээр нь зочлоход л хүний худалдан авах сонирхлыг шууд татаж байна.
Бүтээгдэхүүнээ маш гоё цэгцтэй байрлуулж, түүхий эдийн гарал үүсэл, хонины ноос, үйлдвэрлэлийн явц гээд бүгдийг маш дэлгэрэнгүй тайлбарлажээ.
Анзаараад байхад жуулчид манай эсгий гэрийн шаахайг дуртай авдаг. Жишээ нь манай BABA брэнд гоё.

Эх сурвалж: Ider-Od Bat-Erdene

15/09/2022

🇲🇳 “ХОРШООГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ, СОНГОН ШАЛГАРУУЛАХ, ЭРГЭН ТӨЛҮҮЛЭХ, ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ” БАТЛАГДЛАА 🇲🇳

Орон нутагт үйл ажиллагаа эрхэлж байгаа хоршоодоор дамжуулан ажлын байр бий болгох, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, амьжиргааг сайжруулах, орон нутгийн тогтвортой хөгжлийг хангах зорилгоор 60 сарын хугацаатай, жилийн 3%-ийн хүүтэй хөнгөлөлттэй зээлийг хоршоодод олгохоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайдын 2021 оны “Журам батлах тухай” А/361 дүгээр тушаалаар “Хоршоог хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-ыг баталсан.

Сангийн үйл ажиллагааны цар хүрээг нэмэгдүүлэх зорилгоор тус журамд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайдын 2022 оны “Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” А/243 дугаар тушаалыг баталлаа.

Журамтай танилцах бол https://sme.gov.mn/news/16203978159443/16203978159460/16566611374502 дарна уу.

#ЖДҮ #БоломжооНээ #хоршоо #хамтынүнэцэнэ #бизнесболсистем #зээл #ждүсан #Төсөл #БоломжооАшигла

Өглөөний мэнд
04/09/2022

Өглөөний мэнд

01/09/2022

Tough time create strong men
Strong men create easy times
Easy time create weak men
Weak men create tough time

 #Өглөөниймэнд  #Шинэсарынмэнд
31/08/2022

#Өглөөниймэнд
#Шинэсарынмэнд

30/08/2022
30/08/2022

💫⭐️SME TALK Mongolia” 💫подкастын 8-р сарын дугаарын зочноор "Хувь хүний бизнес моделийн Мастер багш" Ц.Рэгзэнбазар ах оролцож, бидэнд үнэтэй зөвлөгөөгөө харамгүй хуваалцлаа.🙏🎊👏👏
⭐️Маргааш яах нь мэдэгдэхгүй дэлхий ертөнцөд дасан зохицож, даган хувьсах чадвартай болоход танд “Хувь хүний бизнес модель” туслах ба ажил мэргэжлийн талаар шийдвэр гаргахад дэлхий даяар “Хувь хүний бизнес модель”-ийг ашиглаж байна хэмээн бидний яриа эхэлсэн юм.
Энэ удаагийн дугаар танд таалагдана гэдэгт итгэлтэй байна.
🙏😇Тухлан сууж, таалан соёрхоно уу....😇

🎁Ивээн тэтгэгч “Seamild Mongolia”
m.facebook.com/Seamild-Mongol…
facebook.com/businessmodelyou
https://businessmodelyou.mn/?p=139

29/08/2022

🇲🇳 21 АЙМАГ 21 БРЭНД 🇲🇳

ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО: Жижиг, дунд үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллах, дотоодын зах зээлд бүтээгдэхүүнээ “НОМИН” сүлжээ дэлгүүрээр дамжуулах борлуулах, таниулах, сурталчлах, цаашлаад байнгын ханган нийлүүлэгчээр ажиллах боломжийг олгох, нутгийн өнгө төрх онцлогийг шингээсэн брэнд бүтээгчийг хөгжүүлэх зорилгоор 21 аймгийн Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн дунд “21 АЙМАГ, 21 БРЭНД” хөтөлбөрийг зарлаж байна.

ХАМРАХ ХҮРЭЭ: 21 аймгийн Жижиг, дунд үйлдвэрлэгчид, нутгийн өнгө төрх онцлогийг шингээсэн брэнд бүтээгчид

ХЭРХЭН ХАМРАГДАХ: Энэхүү хөтөлбөрт оролцох хүсэлтээ онлайнаар бөглөж, манай байгууллагаас 2022.09.23-2022.09.25 хооронд зохион байгуулах “21 АЙМАГ, 21 БРЭНД” үзэсгэлэнд оролцох эрхээ авна. Үзэсгэлэнд оролцсон брэндүүдээс шаардлага хангасан брэндүүдийг сонгон авч “НОМИН” сүлжээ дэлгүүрээр дамжуулан брэнд бүтээгдэхүүнээ борлуулах, таниулах, сурталчлах, цаашлаад байнгын ханган нийлүүлэгчээр ажиллах нөхцөл бүрдэнэ. Мөн үзэсгэлэнд оролцож байгаа Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг чадавхжуулах сургалтууд зэрэг дэмжлэгт үйл ажиллагаанууд явагдана.

ХЭРХЭН БҮРТГҮҮЛЭХ: Дараах холбоосоор 2022.08.22-2022.09.05 хооронд брэнд бүтээгдэхүүнийхээ талаар дэлгэрэнгүй бөглөн хөтөлбөрт хамрагдах эрхээ авна.

БҮРТГҮҮЛЭХ ХОЛБООС: https://forms.gle/EkiBHHfQSfC9gTXN8

12/08/2022

Корпорэйт трейнингийн зүгээс удирдах ажилтан менежерүүдэд зориулсан CEO+ эвентийг улирал тутамд з...

Address

Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when SME TALK Mongolia podcast ЖДҮ талаар анхны подкаст posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share