07/05/2026
📢 2026.05.07 Кино, тайз, дэлгэцийн нүүр хувиргагчдад хамгийн чухал зүйл бол зөв бүтээгдэхүүний зөв хэрэглээ байдаг. Ихэнх тохиолдолд тусгай нүүр хувиргалтын бүтээгдэхүүн материалууд манай улсад ховор байдгаас улбаалж, манай салбарт материалын үнийн хөөрөгдөл их, эсвэл гаднаас олон хоногийн алдангитай хугацаа шаардсан худалдан авалтууд хийж байгаа нь харамсалтай.
Түүнчлэн тусгай нүүр хувиргалтын албан ёсны материалын дэлгүүр байдаггүй гэсэн шалтгаанаар кино үйлдвэрлэлийн ажил удаашрах, зураг авалтын үйл явцад дүрийн хувиргалт чанаргүй хийгдэх гэсэн эрсдэлүүд үүсдэг.
Үүнтэй холбогдуулан манай төв нь тусгай нүүр хувиргалтын материал болон бүтээгдэхүүнүүдийг зах зээлийн үнийн хөөрөгдөлгүй үндсэн үнээр нь багцлан гаргаж байгаа сайхан мэдээг түгээж байна. Эхний ээлжинд шарх, сорвины 15 төрлийн 32 ширхэг материал багтсан цүнхтэй багц гаргаж байгаагаа танилцуулж байна.
🎬 Кино, тайз, дэлгэцийн арын албаны гүйцэтгэх уран бүтээлч таныг үргэлж дэмжиж, хамтран ажиллах Монгол Улсын Кино, Тайз, Дэлгэцийн сургалт, үйлдвэрлэлийн нэгдсэн tuv
💰Багц бүтээгдэхүүний үнэ: 500.000₮
🚕UBCab хүргэлтэнд 24/7
☎️холбогдох утас: 99770399